in

Эмэгтэйчүүдэд огтхон ч таалагддаггүй эрчүүдийн 10 төрлийн хувцаслалт. Та арай ингэж хувцасладаг юм биш биз?

Эмэгтэйчүүдэд таалагддаггүй хувцас өмссөн л бол залуугийн булчинлаг бие, сайхан царай зүс хэний ч анхаарлыг татахгүй. Эмэгтэйчүүд энэ талаар ил тод хэлэхгүй, яагаад гэвэл тэд хайртай залуугаа гомдоохыг хүсдэггүй улсууд.

Эмэгтэйчүүдийн форум болон сэтгүүлүүдийн нийтлэлийг үзэж харсны эцэст энэхүү дүгнэлтийг хийсэн юм. Чухам ямар хувцас бүсгүйчүүдэд таалагддаггүй вэ, залуучууд та бүхэн анхааралдаа авна уу.

Футболк эсвэл цамцны захны гүнзгий ухлаадас

V – хэлбэртэй зах залуучуудыг чимэх хэдий ч хэт их гүнзгий ухлаадас нь бүдүүлэг харагдуулж эхэлдэг байна.

Хэт богино шорт

Өвдөгнөөс дээших богино шорт өмссөн эрчүүдийг бүсгүйчүүд ойлгодоггүй ажээ. Үсэрхэг хөл зэрэг нь бүсгүйчүүдийн анхаарлыг татах бус харин ч дургүйг нь хүргэдэг байна.

Уриа эсвэл явган хошин шог бүхий бичээстэй футболк

Бичээстэй футболк нь өөрийгөө чангаар сурталчилж байгаа мэт санагддаг байна. Өөрийнхөө бусдад ил гаргах хэрэггүй үзэл бодлоо илэрхийлсэн бичээс, зураг бүхий футболкноос аль болох зайлсхийгээрэй.

Углааш

Эр ч бай, эм ч бай углаашийг наран шарлагын газар л углаж байсан нь дээр. Соёлт хотын гудамжны өнгө төрхөд яавч нийцэхгүй.

Костюмнаас өөр хувцас дээр өмссөн хантааз

Эрчүүд хантаазыг футболк, цамц зэрэг дээр өмсөж өөрийнхөө эрх чөлөөтэй сэтгэлгээг илэрхийлдэг. Харамсалтай нь бүсгүйчүүдэд энэ төрх нь огтоос таалагддаггүй байна. Зөвхөн сонгодог костюмтай хослуулж өмсөх л хувцас гэж тэд үздэг ажээ.

Том аралтай бүс

Бүдүүн арьсан бүс дээр томоос том аралтай байх нь өнгөрсөн үеийн тренд. Хар, бор өнгийн сонгодог бүс ямар ч өмдөн дээр зохицно гэдгийг эрчүүд та бүхэн бүү мартаарай.

Өргөн болон томдсон костюм

Костюм – эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцасны нэг. Гэхдээ хамгийн гол нь яг таарсан байх ёстой. Ямар нэгэн хэмжээгээр томдсон л бол даруй өөрөөр солих шалтгаан болно.

Ягаан өнгийн хувцас

Ягаан өнгийн хувцастай эрчүүдийг бүсгүйчүүд ойлгохгүй. Тиймээс та бүхэн сонгодог өнгийг зонхилон сонгоорой.

Хэт бариу жинсэн өмд

Нарийн жинсэн өмдний тухайд ярьсангүй. Эмэгтэйчүүдийн легинс өмссөн мэт харагдах эрчүүдийн тухай энэ удаад дурьдаж байна – бүсгүйчүүдийн анхаарлыг татахаасаа илүү дургүйг нь хүргэж зайгаа барих шалтгаан болно шүү.

Гоёл чимэглэл

Илүүдсэн гоёл чимэглэл хэнд ч тохирохгүй. Ганц хоёр чанартай, загварлаг байхад л хангалттай.

Загварлаг бөгөөд төлөв даруу харагдахын тулд юу өмсөх вэ?

Энэ асуултын хариултыг өгөхийн тулд тусдаа нийтлэл бичих хэрэгтэй болно. Гэхдээ юуны түрүүнд анхаарч авах ёстой зүйл бол эр хүн цэвэрхэн байх ёстой, мөн өөрийн биед тохирсон хэмжээний хувцас өмсөөрэй (хэт том эсвэл багадсан хувцас эрчүүдийн төрхийг маш их гутаадаг). Ийм байхад ямар ч бүсгүй таныг зөв харах болно.

Эцэс сүүлд нь дурьдахад. Энэ загварын тухай бодоод ч хэрэггүй. Гэхдээ хувцасны зохицолдоо гэдгийг мартсан нэгэнд нь анхааруулах үүднээс танд дараах зургийг харуулъя.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0