in

Хүүхдүүдийн сонирхлыг хамгийн ихээр татах сонирхолтой 16 туршилт: Та хүүхдүүдтэйгээ хамт заавал туршиж үзээрэй

Бид өдөр болгон л хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьж байдаг – өглөөний цайг нь бэлдэж, хувцас хунарыг нь угааж цэвэрлэнэ. Харин 20 жилийн дараа хүүхдүүдэд маань бидний өдөр тутмын хайр халамж дурсан санагдахгүй, цугтаа зугаатай өнгөрүүлсэн мөчүүдийг л эргэн дурсах болно.

Томчуудыг өдөр тутмын асуудлаас бага ч гэсэн ангижруулахаас гадна хүүхдүүдийг хөгжөөх дараах сонирхолтой туршилтуудыг санал болгож байна. Эдгээр туршилтыг хийхэд таниас их цаг, хүч, тусгай багаж хэрэгсэл шаардахгүй. Хүүхдүүд тань баяр хөөр, гайхашралаар дүүрэн байх болно.

Хатуу шингэн

Орц:

  • Крахмал
  • Ус
  • Хуванцар сав
  • Хүнсний будаг, тавцан, алх, хадаас

Хуванцар савандаа ус, крахмалаа хийж цөцгий шиг болтол нь хутгана. Зуурмагт хуруугаа дүрэхэд амархан дүрэгдэх хэдий ч алгаа зангидаад цохихоор хатуу мэдрэгдэнэ. Зуурмаг дээрээ хавтан тавьж хадаас хадахад ямар ч асуудал гарахгүй. Харин нэг буланд нь шингэн хийхэд хавтан савны ёроол руу живж орхино. Хэрвээ хүсвэл “хатуу шингэн”-ийг хүнсний будгаар өнгө оруулж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Кинетик элсийг өөрийн гараар

Орц:

  • Борын спирт – 4 ц.х
  • Цавуу – 2 ц.х
  • Өнгө оруулагч – 1 ц.х
  • Шиншиллийн элс (тэжээвэр мэрэгч амьтны дор цацдаг элс) – 100 г
  • Шилэн сав

Шингэнүүдийг шилэн савандаа хийж сайтар хутгаад дээрээс нь элсээ хийж зуурна. Ингээд л бэлэн боллоо, одоо юу хүссэнээ хийж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Фараоны могой

Орц:

  • Элс
  • Спирт
  • Сод
  • Сахар
  • Чүдэнз
  • “Могой”-д зориулсан таваг

Таваг дээрээ элсээ овоолоод спиртээ дусаана. Элсний үзүүр дээр сахар, содын холимгийг цацна. Шатаагаарай. “Могой” юу юугүй л гараад ирнэ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Төмөр утас болон батерейгаар урласан цахилгаан тэрэг

Танд хэрэгтэй зүйл:

  • Ороосон зэс утас (урт байх тусам л зам нь урт байна гэсэн үг)
  • АА батерей – 1 ш
  • Батерейны диаметртэй адилхан 2 соронз
  • Жирийн үзэг

Зэс утсаа үзгэндээ ороож урт пурш хийнэ. Зайны хоёр үзүүрт соронзоо бэхэлнэ. “Галт тэрэг”-ийг замд нь гаргая. Галт тэрэг өөрөө хурдлан давхих болно.

Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

Асаж байгаа лаан дүүжин

Орц:

  • Лаа
  • Бүдүүн зүү
  • Асаагуур
  • Хоёр дарсны хундага
  • Хутга
  • Бахь

Лааны ёроолын утсыг гаргаж ирэхээр хагас см орчим тосыг авна. Зүүгээ бахиар барьж асаагуурын гал дээр халаагаад лааны гол хэсэгт нэвт цоолно. Хоёр дарсны хундаганд лаагаа тогтооно. Лааны хоёр талыг асаагаад багахан савлуурдаад орхиорой. Лаа өөрөө эргэлдэх болно.

Эндээс дэлгэрэнгүйг үзнэ үү.

Цаасан алчуураар хийсэн солонго

Орц:

  • Хүнсний будаг
  • Цаасан алчуур
  • Стакан – 5ш
  • Ус

Стакануудаа зэрэгцүүлж тавиад 1, 3 болон 5 дахь стаканд ус хийгээрэй. 1 дэх стакантай усанд улаан өнгийн, харин 3 дахь стаканд шар, 5 дахь стаканд цэнхэр өнгийн хүнсний будаг дусаана. 4 ширхэг цаасан алчуураа дөрөв нугалж хатуу цаас болгоод дундуур нь адил хэмжээтэй уртаар нь нугална. Цаасны нугалсан хэсгийг стаканууддаа хийнэ. Хагас цагийн дараа цаасан солонгоо харах болно.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Заанд зориулсан шүдний оо

Орц:

  • Ус – ¾ стакан
  • Марганц – 1 ц.х
  • Шингэн саван – 1 х.х
  • Устөрөгчийн хэт исэл
  • Өндөр шилэн сав
  • Нэг удаагийн бээлий

Усандаа марганцаа хийж уусгаад шингэн саванг нэмж бүгдийг өндөр шилэн савандаа хийнэ. Болгоомжтойгоор гэхдээ маш шаламгай устөрөгчийн хэт ислийг нэмнэ. Хөөс маш хурдан дээш олгойдон гарч ирнэ – яг л зааны шүдний оо гэсэн үг.

Хэрхэн хийхийг эндээс дэлгэрүүлэн үзээрэй.

Маш удаан бөмбөлөг

Орц:

  • Төмөр бөмбөлөг
  • Төмөр бөмбөлөг багтахаар хуванцар таглаатай бөмбөлөг
  • Зөгийн бал

Төмөр бөмбөлгөө хуванцар бөмбөлөгт хийж дээрээс нь зөгийн балаа асгана. Бие угаагч гелиэр орлуулбал юу болох бол?

Илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл энд зочилно уу.

Утаан цагираг

Орц:

  • Хуванцар сав – 0,5 л
  • Агаарын бөмбөлөг
  • Хүж
  • Асаагуур
  • Хайч

Хуванцар савныхаа ёроол болон агаарын бөмбөлгийн талыг хайчилж авна. Агаарын бөмбөлгийн өргөн хэсгийг хуванцар савныхаа ёроолд углана. Асаасан хүжээ хуванцар савандаа хийж утаагаар дүүртэл амыг нь таглана. Тагийг авч агаарын бөмбөлөг дээр хуруугаараа дарахад цагирган утаа гарч ирэх болно.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Өөрөө өөрийгөө үлээх агаарын бөмбөлөг

Орц:

  • Хуванцар сав – 4 ш
  • Хүнсний уксус
  • Сод – 3 х.х
  • Агаарын бөмбөлөг – 3 ш
  • Хүнсний будаг

Хуванцар савны амсрыг хайчилж авна. Агаарын бөмбөлгийн амыг татаж байгаад содоо хийнэ. Хуванцар савандаа уксус болон хүнсний будгаа хийнэ. Агаарын бөмбөлгийг хуванцар савныхаа аманд углана. Углахдаа хүнсний сод саванд орохооргүй болгоомжтой углана. Агаарын бөмбөлгөө өргөхөд сод саванд орно, ингээд л таны агаарын бөмбөлөг өөрөө хийлэгдэж эхэлнэ дээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Уксус, содын пуужин

Танд шаардлагатай зүйл:

  • Хуванцар сав – 2 л
  • Харандаа – 3 ш
  • Сод – 2 х.х
  • 9%-ийн уксус – 200 мл
  • Өргөн скоч
  • Дарсны бөглөө
  • Цаасан алчуур

Хуванцар савны таг сайн таглагдаж байгаа эсэхийг шалгаарай. Харандаануудаа скочоор савны гадуур бэхэлж наана, нэг ёсондоо пуужингийн гурван хөл хийж байгаа хэрэг. Хуванцар савандаа уксусаа хийнэ. Содоо цаасан алчууранд хийж сайтар орооно. Гадаа гараад боодолтой содоо саванд хийж сайтар таглана. Доош харуулж газар тавиад холдож гүйгээрэй. Пуужин газраас 15-20 метрийн өндөрт хөөрөх болно.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Дөрвөлжин савангийн хөөс

Орц:

  • Глицерин – 100 мл
  • Fairy -200 мл
  • Гуурс – 12 ш
  • Өнцөг бэхлэгч – 30 см урттайгаар 6 ш
  • Том хуванцар сав

Ус, аяга таваг угаагч шингэн савангаа хольж дээрээс нь глицеринээ хийнэ. Гуурс, өнцөг бэхлэгч утсаа адил хэмжээтэй дундуур нь хуваана. Гуурснуудаа бэхлэгчээр холбож куб хийнэ. Кубыг хөөстэй усанд дүрж болгоомжтой гаргаж ирээрэй, куб хөөстэй байх ёстой шүү.

Хэрхэн хийхийг эндээс үзнэ үү.

Хөөрөх шингэн

Орц:

  • Лаа
  • Таваг
  • Шилэн ёроолгүй сав
  • Будагтай ус

Устай таваг дээрээ лаагаа тавьж ёроолгүй саваа байрлуулаарай. Хэсэг хормын дараа лаа унтрахад тавганд байсан шингэн бүгд шилэн саванд сорогдон орно.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Солонготой илбэ

Танд хэрэгтэй зүйл:

  • Цаасны гялгар уут
  • А4 хэмжээтэй цаас – 2 ш
  • Хар өнгийн спиртэн тодруулагч/маркер
  • Фломастерууд

Маркераар үүлтэй, солонго зурж цаасны гялгар уутанд хийж зургаа зурна. Дээрээс нь хоосон цэвэр цаасаа тавина. Цэвэр цаасаа нааш цааш хөдөлгөхөд хар цагаан зураг нь өнгөтэй болно.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Хамелеон

Танд хэрэгтэй зүйл:

  • Нэг удаагийн цаасан таваг – 2 ш
  • Хувцасны төмөр товчлуур
  • Будаг
  • Бийр
  • Хайч
  • Харандаа

Хүүхдээрээ цаасан тавгаа будуулаарай. Харин та өөрөө нөгөө таваг дээр хамелеоны дүрсийг зурж хайчилж авна. Хоёр цаасан тавгаа төмөр товчлуураар бэхлээд эргүүлэхэд – хамелеон өнгөө хувиргах болно.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Skittles–ээр хийсэн солонго

Танд хэрэгтэй зүйл:

  • Том хавтгай таваг
  • Боодол Skittles
  • Ус

Таваг дээрээ чихрээ тойрог байдлаар тарааж тавиад голд нь багахан ус хийнэ. Ингээд л удахгүй солонгорч эхэлнэ дээ.

Дэлгэрэнгүй эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0