in

Уйтгар гунигаас салж, сэтгэл санаагаа сэргээхэд туслах хамгийн үр дүнтэй арга: Аз жаргалын гормон танаас ундрах болно!

Дофамин – өөдрөг сэтгэл санаа, баяр хөөрийн гормон. Заримдаа энэхүү гормон ялгарахаа болих цагаар бид уйтгар гунигт автаж эхэлдэг байна. Та бүхнийг уйтгар гунигаас аврах хэд хэдэн аргыг санал болгож байна. Эдгээр зөвлөгөөг дагаснаар таны дофамины хэмжээ нэмэгдэж аз жаргалыг мэдрэх болно.

Биеийн тамирын дасгал хийх

Ямар ч төрлийн биеийн тамирын дасгал байж болно. Дасгал хийснээр таны дофамин, серотонин болон эндорфинийн хэмжээ нэмэгдэнэ. Байнгын дасгал сургуулилтын үр дүнд та стресс болон архаг ядаргаанаас гарна. Хамгийн гол нь та өөрийн сэтгэлийг сэргээх тийм л төрлийн спорт сонгоорой.

Хорыг гадагшлуулахаа мартаж болохгүй

Хор болон нянгууд нь дофамины ялгаруулалтыг удаашруулж биеийн дархлааг сулруулдаг. Тэгэхээр та хороо гадагшлуулах арга хэмжээ авч байх хэрэгтэй. Жимсний смузи эсвэл хор гадагшлуулах цай зэрэг нь танд амттаны тaaшаал авчирч сэтгэлийг тань сэргээх болно.

Аливаад донтoхоос сэргийлэх

Сoгтууруулах төрлийн ундаа, кофе, тамxи, дэлгүүр хэсэх зэрэг хор уршиг ихтэй цаг зуурын таашaалаас татгалзах хэрэгтэй. Энэ бол түр зуурын аз жаргал л авчирна. Аз жаргалтай байхыг хүсэж байгаа бол өөртөө хор уршиг тарихааргүй тийм зүйл барьж аваарай.

Хөгжим сонсох

Аз жаргалын гормоныг дээшлүүлэх хамгийн энгийн арга бол дуу хөгжим сонсох юм. Хэдхэн минут дуртай хөгжмөө сонсоход таны сэтгэл санаа удаан хугацаагаар сэргэнэ.

Найз нөхөдтэйгөө байнга харьцаатай бай

Ойр дотны найз нөхөдтэйгөө байнга харьцаатай байх нь дофамины хэмжээг нэмэгдүүлэх үр дүнтэй аргад тооцогдоно. Нийтэч биш хүн байсан ч найз нартайгаа ярилцсан хэдхэн минутад таны сэтгэл сэргэх болно.

Бүтээлч сэтгэлгээтэй бай

Бүтээлч байснаар таны аз жаргалын гормон нэмэгдэнэ. Дэлхийд алдартай зураач байх албагүй. Дуулж хуурдаж, зурж, хоол хийж өөртөө таашaал авчир. Таны сэтгэл хамаагүй өөдрөг байх болно.

Тирозины хэмжээг нэмэгдүүлэх

Тирозон нь долфамины молекул үүсгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тирозоны агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр дофаминийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэхгүй ч гэсэн таны сэтгэл санаа өөдрөг байх болно. Ногоон цай, тарвас, гадил, авокадо, бас тэгээд хар шоколаданд агуулагдах тэр л бодис таныг аз жаргалтай болоход нөлөөлнө. Улаан дaрсанд дофаминийг өдөөж өгөх бодис агуулагдаж байдаг тул дарс, хар шоколадыг хослуулан хэрэглээрэй.

Бясалгал хийж бай

Бясалгал дофаминийн хэмжээг нэмэгдүүлдэг. Бие бүрэн суларсан үед аз жаргалын гормон ялгаруулах эрч хүчээр цэнэглэгддэг байна.

Даалгавраа бичиж бай

Өдрийн хийх ажлаа төлөвлө, өөртөө даалгавар өгч заавал цаасан дээр буулгаж байгаарай. Гүйцэтгэсэн даалгавраа таашaалтай гэгч нь дарж жагсаалтаас хасна. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү арга нь хүнд маш их аз жаргал бэлэглэдэг байна.

Бүтэн нойртой хонож бай

Гүн нойрны явцад дофаминийн хэмжээнд нөлөөлөх гормон болон бодис ялгарч байдаг байна. Тэгээд ч бүтэн нойр хүнд аз жаргал, эрч хүчийг нэмдэг шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published.