in

ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХахаХаха ГунигтайГунигтай

“Нүдээр танихуй” сонжоо – Та эдгээр нүднүүдээс нэгийг нь сонгоорой. Тайлбар нь танд маш сонирхолтой мэдээллийг өгөх болно

Харааны тест буюу хамгийн их таалагдаж байгаа эсвэл огтоос таалагдахгүй байгаа зургийг сонгох тестийн хариу бусад тестээс илүү бодит хариу гардаг байна. Тухайн цаг үеийн сэтгэл санаа, зан чанар, тулгарсан асуудал зэргээс шалтгаалан бид эргэн тойрноо өөрөөр харж хүлээж авдаг.

Энэ удаад бид сэтгэл зүйн маш сонирхолтой тестийг танд санал болгож байна. Дээрх 9 зургийг та дээрээс доош, доороос дээш нь гүйлгэж харна уу. Анхныхаа сэтгэгдлийг үндэслэн өөрт таалагдсан нүдийг сонгохоос гадна огтоос таалагдаагүй нүдийг бас сонгоорой. Сонгосон зургийн дугаарыг тогтоож аваад дараах тайлбарыг уншиж танилцана уу.

Нэгдүгээр сонголт – та өөрийгөө хувь хүний хувьд хэрхэн хүлээн авч байгааг тодорхойлж байгаа юм.

Хоёрдугаар сонголт нь өөр бусад хүмүүст байх таны тэвчиж чаддаггүй зан чанарыг илэрхийлнэ. Магадгүй тэр зан чанар танд өөрт тань ч байж болно.

1. Итгэмтгий хувь хүн

Та бол хүссэн хүн болгоныг өөрийнхөө орон зайд буюу амьдрал, зүрх сэтгэлдээ оруулдаг. Өөрийгөө бусдаас хязгаарлагдаж байхаар өөрөө сэтгэлийн шарх авахад бэлэн хүн. Өөрийнхөө итгэлгүй байдал, айдас хүүдсээ нуухыг эрмэлздэг нэгэн. Өөрийнхөө асуудлыг өөрөө л шийдэх ёстой гэж үзэх бөгөөд бусдын төлөө юу ч хийхэд бэлэн. Бусдад тусалж өөрийнхөө сэтгэлийн шархыг нөхөж чаддаг ажээ.

2. Энэрэнгүй хувь хүн

Бусдад сайхан сэтгэгдэл үлдээхийг хүсэж байнга зөв явахыг эрмэлздэг. Таны зан чанар бусад хүмүүст нөлөөлдөг гэж үзэх бөгөөд бусдад өөрийнхөө сэтгэл хөдлөлийг тэр болгон харуулаад байхыг хүсдэггүй. Та сайн сайхан байхыг хичээдэг, үүгээрээ өнөөдрийн амьдралд хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгодог ажээ.

3. Өөрийгөө золиослох хувь хүн

Боломжтой гэх өнцөг булангаас та өөрийнхөө ертөнцийг олохыг хичээнэ. Өөрийнхөө муу бодол санааг бусдад харуулахыг бодохгүй. Та маш хүнд хэцүү замыг туулсан нэгэн. Та унаж, сэхэж үзсэн хүн ажээ.

4. Бодолд автсан хувь хүн

Та бүгдийг тунгаан бодох дуртай. Аливаа зүйлийн цаад далд утгыг олж харахыг хичээнэ. Та бодит ертөнцдөө эргэж ирэхээргүйгээр заримдаа өөрийн бодолдоо автсан байх нь бий. Аливаад итгэлгүй байгаагаа хүмүүст мэдэгдүүлэх сонирхолгүй. Та олон зүйлийн учир начрыг мэдэх боловч өөртөө итгэлгүй бол шийдвэр гаргаж чадахгүй. Таны хувьд амьдрал яг л үгийн сүлжээ мэт санагдах бөгөөд бүх хариуг олсны дараа л та тоглоомыг эхлүүлэхийг хүсдэг нэгэн.

5. Оньсого мэт хувь хүн

Та өөрөө өөртөө ч оньсого мэт санагдана … Таныг ойлгохыг хүсэж байгаа хүнд амжилт хүсье. Таны сэтгэл санаа байнга өөрчлөгдөнө. Өөрийгөө олж мэдэв үү гэтэл та өөрчлөгдөөд бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болно. Та олон үггүй ч бусдын сэтгэл санааг уймруулж орхихоос гадна өөрийгөө ч үймүүлж чадна. Хэн нэгэнтэй яриа өрнүүлэхээс өмнө тэр хүнээ сайтар ажиглан сууна. Өөрийнхөө итгэлтэй байгаа зүйлийн тухай л та ам нээнэ.

6. Мэдрэмтгий хувь хүн

Та бүгдийг анзаарч юуг ч мартдаггүй нэгэн. Та маш мэдрэмтгий, өчүүхэн үйл явдал ч таны сэтгэлийг хөдөлгөж чадна. Таныг уйлуулж, инээлгэхэд маш амархан. Та өөрийнхөө сул талыг нуухыг хичээдэг, харин хүний сэтгэлийг ойлгож чаддагаа ил гаргах дуртай. Магадгүй та ирээдүйг харж чаддаг байж болно.

7. Эрч хүчтэй хувь хүн

Та байнга эрч хүчтэй эсвэл хэн нэгэнд дурласан байдаг. Та хэн нэгнийг үнэхээр хайрлана эсвэл үзэн ядна. Танд хэдэн мянган санаа оноо бий… Үйл хэрэг болгохдоо ч хурдан хөдөлгөөнтэй. Таны эрч хүч дуусашгүй мэт боловч та байнга бухимдаж явдаг нэгэн. Зарим нэг зүйлийг та тархиндаа хэт бүтэлгүй болгож боддог нь танд муугаар нөлөөлдөг байна.

8. Өөрийнхөөрөө хувь хүн

Таны үзэл бодол, сонирхол бусдаас этгээд. Та дүрэм журмыг дагаж мөрдөх дургүй. Танд “Юу хүссэнээ хүссэнээрээ хийнэ. Юу л болвол болог” гэсэн өөрийн зарчим бий. Та яг л бусдад нээлттэй ном шиг. Таныг өөрчлөх гэж оролдож байгаа хүмүүсийг хараад та шоглоно. Бусадтай адилхан байхыг та тэвчдэггүй нэгэн.

9. Мэдрэмтгий хувь хүн

Та эргэн тойрон болон өрөөл бусдыг сайн ойлгодог. Хүний нүүр царай болон дууны өнгийг сонсоод тэр хүний тухай ихийг хэлж чадна. Танд худлаа хэлж байгааг ч мэдэрч чаддаг. Таныг хэн нэгэн удирдахыг хүсэж байгааг мэдэрнэ, та өөрөө ч бусдыг гарамгай удирдаж чаддаг хэдий ч та өөрөө ийм хүсэлгүй байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *