in ,

Буруу гутал сонгосноос болж гүйж байх үедээ гэмтэл бэртэл авч болзошгүй 9 тохиолдол

Гүйж байхад зөв гутал маш чухал. Буруу гуталтай гүйхэд таны өвдөг, тавхай, шагай зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь бэртэл гэмтэлд ч хүргэх аюултай. Иймд гүйлтийн гутлын хэмжээ (жирийн өмсдөг гутлаас нэг размер томыг сонгох), хэлбэрийг зөв сонгох нь чухал. Эс бөгөөс та дараах бэртэл гэмтэл авч болзошгүй:

1. Гүйгчийн өвдөг

Буруу гутал өмссөний улмаас хөлийн уланд хүчтэй доргилт ирдэг, энэ нь өвдөгний нүд хүчтэй өвдөхөд хүргэдэг. Хэрвээ таны өвдөгний нүд өвдөх шинж тэмдэг илэрвэл өвчнийг намдаах зорилгоор үрэвслийн эсрэг эмийг эмчийн заавраар ууна.

2. Ахиллийн шөрмөсийн гэмтэл

Ахиллийн шөрмөс нь хөлийн доод хэсгийн булчинг хөлийн ултай холбосон холбоос юм. Хөлийн ул нь тэгшхэн эсвэл хүнд ачаалал авсан, мөн буруу гуталтай гүйснээс болж ахиллийн шөрмөс гэмтэхэд хүрдэг. Байнгын сунгалтын дасгал хийснээр энэ бэртлээс урьдчилан сэргийлж болно.

3. Хөлийн улны фасциит

Хөлийн доод хэсгийн үрэвсэлт өвчин. Энэ өвчин нь хөлний ачааллыг багасгахгүй гутал тогтмол өмссөнөөс болж үүсдэг байна.

4. Шилбэний булчингийн өвчлөл

Энэ жагсаалтад орсон хамгийн таагүй бэртэл. Шилбэний урд талын булчин маш их ачаалал авч эхлэх бөгөөд энэ тохиолдолд булчингийн ачааллыг багасгах тусгай хамгаалалт хийж өгнө.

5. Өвдөгний нүдний гэмтэл

Холын зайны гүйлтийн тамирчдад тохиолдох бэртэл гэмтэлд тооцогдохоос гадна өндрийн харайлтын тамирчид ч энэ бэртлийг авдаг. Чулуулаг ихтэй газраар байнга гүйхэд энэ бэртлийг авах магадлал өндөр. Хөлийн булчинг чангалах, зөв гутал сонгох нь чухал.

6. Эвэр Буруу гутал өмсөж хөл үрэгдсэнээс болж эвэр үүсдэг

Эхлээд шингэнээр дүүрсэн толгой гарч ирэх нь маш таагүй мэдрэмж төрүүлнэ. Эврээс урьдчилан сэргийлэхийг хүсвэл өөрийн хөлд тохирсон гутлыг сонгохыг зөвлөж байна.

7. Зөөлөн холбоосны гэмтэл

Зөөлөн холбоосны гэмтэл маш их өвчин мэдрэгдэнэ. Энэ төрлийн гэмтэл нь тухайн хүний биеийн ерөнхий байдлаас шалтгаалах тул харилцан адилгүй.

8. Өвдөгний жийргэвч мөгөөрсний өвчлөл

Уртын зайны гүйлтийнхэн энэ өвчлөлөөр өвддөг. Хөлийн улыг зөв арчлах, зөв гутал сонгож өмсөхөд энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Энэ өвчний үед өвчин намдаах эм хэрэглэнэ.

9. Стрессийн гэмтэл

Гүйлтийн үед хөлийн яснуудад жижиг жижиг цууралт үүсэж болзошгүй байдаг. Энэ гэмтэл нь ноцтойд тооцогдох бөгөөд эмчлэхдээ анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Хэрвээ жижиг цууралтууд дөнгөж эхэлж байгаа бол мэс засалгүйгээр анагаах боломжтой, харин хүнд байдалдаа орсон бол мэс хүргэхээс өөр аргагүй болно. Биеийн кальцийн хэмжээг зохих хэмжээнд байлгаж, өөрийн хөлөнд таарсан гуталтай гүйхийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published.