Логик бодлого энгийнээрээ сонирхол татдаг хэдий ч хариуг нь гаргахын тулд тархиа ажиллуулахаас өөр аргагүйд хүрнэ.
Та дараах бодлогыг бодож үзнэ үү:

- Танд чихэртэй 3 шилэн сав бий.
 - Нэгэнд нь гаатай чихэр, нөгөөд нь алимтай, харин гурав дахь нь – гаатай болон алимтай чихрийн цуглуулга хийсэн байна.
 - Шилний гадна талд таних тэмдэг наасан: “Алимтай чихэр”, “Гаатай чихэр” болон “Цуглуулга”.
 - Эдгээр таних тэмдгийг буруу наасан.
 - Чихэр болгон адилхан өнгө, хэлбэр дүрстэй.
 
Хэрхэн хамгийн бага оролдлогоор, маш цөөхөн чихэр гаргаж шилэн савнууд дотор яг ямар чихэр байгааг хэрхэн мэдэх вэ?
Нөхцлийг сайтар уншина уу: бүх таних тэмдгийг буруу наасан.
Зөв хариулт:
- “Цуглуулга” шилнээс нэг чихэр авч гаатай юу, алимтай юу гэдгийг үзнэ. Таних тэмдгийг буруу наасан гэдгийг санаарай. Хэрвээ энэ шилэнд гаатай чихэр байвал бусад нь бүгд л гаатай байна гэсэн үг.
 - Тэгэхээр “Алимтай” гэсэн бичигтэй шилэнд “цуглуулга” болж таарна.
 - Одоо “Гаатай” гэсэн бичигтэй шил үлдлээ, ойлгомжтой энэ шилэнд “Алимтай” чихэр хийжээ. Энэ логикийн тусламжтайгаар хэрвээ анхны шилэнд “Алимтай” чихэр байсан бол гээд цааш өөрчилж болно. Багахан анхаарал хандуулаад л хариултыг олчихлоо шүү дээ.”
 
					
						
				
					