in ,

ГоёГоё

Хэрэв танд дараах 12 шинж тэмдэг илэрч байвал та хэтэрхий бага ус ууж байна гэсэн үг!

Аяга хүйтэн уснаас илүү биднийг сэргээх хүч чадалтай ундаа гэж байхгүй болов уу? Цэвэр ус биднийг аяга кофе эсвэл шил хийжүүлсэн ундаанаас илүү сэргээнэ. Жирийн ус хүний амьдралын чухал эх сурвалж болдгийг бид мэддэг хэрнээ тэр бүр тэр анхаарал хандуулдаггүй нь харамсалтай. Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол танд ус дутагдаж байгааг анхаарна уу.

Ам хатах

Энэ бол хэнд ч илт мэдрэгдэх шинж тэмдэг. Ам хатаад ирэхээр хүн өөрийн эрхгүй ямар нэгэн шингэн уух хүсэл төрдөг. Ундаа хэсэг хугацаанд амны цангаа тайлдаг бол цэвэр ус ам, хоолойг чийглэж удаан хугацаанд амны цангааг тайлдаг байна.

Хуурай арьс

Арьс бол таны бие эрхтний чухал хэсэг бөгөөд бусад эрхтнүүдийн адил чийгшүүлэх хэрэгтэй. Хуурай арьс – танд шингэн дутагдаж байгааг илтгэх хамгийн анхны шинж тэмдгүүдийн нэг бөгөөд арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлнэ. Ус дутагдаж байна гэдэг бол хөлс гарахгүй гэсэн үг, ингэснээр бие эрхтэн тань илүүдэл өөх, бохироо гадагшлуулж чадахгүй болно. Энэ асуудлыг шийдэх зөв арга бол ус л уух.

Маш ихээр ангах

Энэ бол ам хатаж цангах биш юм. Насанд хүрсэн хүн болгон согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн ууснаас болж маргааш нь хордлогод орж үзсэн байдаг. Согтууруулах төрлийн ундаа таныг шингэний гүн дутагдалд оруулсан бөгөөд таны тархи SOS дохио өгч байгаа нь тэр. Та хичнээн их шингэн уусан ч хэсэгтээ л шингэний дутагдлаасаа гарч чадахгүй. Та энэ тохиолдолд яаралтай арга хэмжээ авч, бага багаар ус уугаад л байхаас өөр аргагүй.

Нүд аргаж хуурайших

Ус дутагдаж байгаагийн бас нэг шинж бол таны нүд аргаж улайх явдал юм. Ус сайн уухгүй бол таны нулимсны суваг хатах аюултай. Контакт линз зүүдэг бол нүдний өвчлөлд хүрэх магадлал бүр ч нэмэгдэх тул байнга ус ууж байгаарай.

Үе мөч өвдөх

Хүний үе мөч болон дискнүүдийн 80 хувь нь уснаас бүрдсэн байдаг. Бидний байнгын хөдөлгөөнийг зохицуулахад үе мөч, дискэн дэх ус нь маш их үүрэгтэй тул ус сайн ууж байна уу.

Нийт булчингийн масс багасах

Таны булчингийн ихэнх хувь уснаас бүрдэнэ. Тэгэхээр ус уухгүй бол таны булчингийн масс багасна гэсэн үг. Бэлтгэлийн өмнө, бэлтгэлийн дундуур болон дараа ус уух нь зөвхөн амны цангаа тайлах бус мөн бие эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилготой ажээ.

Их өвдөмтгий болох

Биеэс хор гадагшлуулах үүргийг уусан ус гүйцэтгэнэ. Таны бие яг л нэгэн механизм шиг, тэр механизм усгүйгээр ажиллахгүй. Шингэний дутагдалд орсон бие таны биед байгаа усыг “сорж” эхэлнэ, жишээ нь цусанд байгаа шингэнийг “сорж” эхэлснээр эрүүл мэндэд маш сөрөг нөлөө үзүүлнэ.

Амархан ядарч, нойрмоглох

Шингэний дутагдалд орсон бие эрхтэн зохих шингэнээ нөхөхөөр цуснаас “сорж” эхэлбэл цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Энэ нь хүнийг ядрах, нойрмоглоход хүргэдэг байна. Юу гэсэн үг вэ гэхээр та өглөө сэрээд л ядарч эхлэх бөгөөд бүтэн өдөржингөө дутуу нойртой хоносон юм шиг л явах болно. Танд хэдэн ч аяга кофе тус болохгүй.

Өлсөж байгаа мэт сэтгэгдэл төрөх

Шингэний дутагдалд орсон бие эрхтэнд өлсөж байгаа дохио илгээнэ. Өдрийн цагаар эсвэл унтаж байхад хүртэл энэ мэдрэмж төрнө. Хоол идэхэд хоол боловсруулах эрхтэн идэвхтэй ажиллаж эхэлдэг, энэ үеэр ус маш их үүрэг гүйцэтгэдэг байна.

Хоол боловсруулах эрxтний хэвийн үйл ажиллагаа алдагдах

Ам хатах шинж тэмдгийг бид дээр дурдсан. Энэ шинж тэмдэг нь хоол боловсруулах эрxтэнтэй шууд холбоотой юм. Ам хатахад гэдэс ходоод мөн адил шингэнээр дутаж байгаа, энэ үеэр ходоодны хүчил нэмэгдэж таны дотоод эрхтэнд сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ. Энэ нь цээж хорсох, гэдэс ходоод хямрах зэргээр илэрдэг байна.

Наснаасаа эрт хөгшрөх

Нас ахих тусам усныхаа хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрт хөгшрөлтийн шинж тэмдэг гадна нүүр төрхөд харагдаж байгаа нь мөн дотоод эрхтнүүдэд ч адил явагдаж байгааг мартаж болохгүй. Тийм учраас, та насан туршдаа ус уух дэглэмийг сахих хэрэгтэйг бүү мартаарай.

Энэ хэсэг хүртэл бүгдийг нь уншиж чадсан уу?

Хэрвээ та дуустал нь уншиж чадсан бол танд нэгийг бодогдуулсан биз: “Би хангалттай ус ууж чадаж байгаа болов уу?” ийм бодол төрсөн л байгаа даа. Яг одооноос аяга ус уугаарай. Эрүүл биеийг дэмжих шаардлагатай хэмжээний ус ууж заншихыг танд зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published.