in

Хүмүүсийг хамгийн ихээр төөрөгдөлд оруулдаг 15 зүйлсийн ялгааг мэдэж аваарай. Учрыг нь олоод та лав гайхна даа!

Заримдаа адил төстэй зүйлсийг юугаараа ялгагдаад байгааг мэдэхгүй үе гардаг, жишээ нь сүши болон ороомог хоёр юугаараа ялгаатай вэ? Эсвэл гоймон болон паста хоёр… Бид та бүхэнд энэ мэт жижиг ялгааг гаргаж өгөхөөр дараах мэдээллийг бэлдлээ.

1. Маслин болон олив

Нэг модноос гарсан үр жимс юм. Оросоос бусад улс орнуудад оливийн модны үр жимсийг олив/чидун гэж нэрлэдэг, үр жимс нь ногоон болон хар өнгөтэй. Оросод маслин гэхээр хар өнгөтэй оливийг буюу бүрэн боловсорсныг ойлгоно. Энэ л өнгийн олив жимсээр оливийн тос хийдэг ажээ.

2. Сүши болон ороомог

Сүши (Суси) – далайн гаралтай хүнс болон цавуулаг будаагаар хийсэн япон үндэстний хоолны ерөнхий нэр. Ороомог бол сүшигийн нэг төрөл. Сонгодог сүшид загасны махаар бүрсэн будаа байх бол ороомог нь хачиртай будааны ороомог байх юм. Ролл буюу ороомгийг юугаар ч хачирлаж болно, харин сүшиг зөвхөн далайн гаралтай хүнсээр хийнэ. Сүшиг гараар хийдэг бол, роллыг тусгай хэрэгслээр ороож хийдэг байна.

3. Төгөлдөр хуур болон рояль

Фортепиано – даралтат товчлууртай сонгодог хөгжмийг нийтэд нь ийнхүү нэрлэнэ. Төгөлдөр хуур болон рояль нь фортепионогийн нэгэн төрөл. Төгөлдөр хуур болон рояль нь дотоод бүтэц, хэлбэрээрээ хоорондоо ялгагддаг байна. Төгөлдөр хуурын чавхдас, дека болон механикм хэсэг нь босоо байрлалтай байдаг тул роялиас жижиг байдаг ажээ.

4. Өргөн чөлөө болон цэцэрлэгт гудамж

Өргөн чөлөө нь тээврийн хэрэгсэл чөлөөтэй хөдөлгөөнд оролцох зориулалттай өргөн замтай. Өргөн чөлөө нь хотын төв хэсэг эсвэл хотын чухал хэсгүүдийг холбосон хэсэгт байрладаг байна. Харин цэцэрлэгт гудамж нь явган хүний замтай, зүлэгжүүлж тохижуулсан хэсэгтэй байна. Хотын аль ч хэсэгт байрлах бөгөөд “зүлэгжүүлсэн” гэдэг утгаараа өргөн чөлөөнөөс ялгагдана.

5. Балкон болон лож

Лож гэдэг бол шиллэсэн балкон гэсэн буруу ойлголт байдаг. Үнэндээ энэ хоёр ойлголт зориулалтаараа ялгаатай юм. Балкон – байрны хананаас гадна байрлах задгай жижиг талбай буюу байшингаасаа “дүүжлэгдсэн” хэсэг. Лож – барилгын дотор хэсэгт байрлах бөгөөд зөвхөн нэг талаасаа л онгойсон талбайг ойлгоно. Балкон болон ложийг шиллэж болно.

6. Битүү чанагч, олон үйлдэлт будаа агшаагч, жигнүүр

Битүү чанагч – битүү тагтай зузаан хана, ёроолтой сав байна. Энэ саванд хийсэн хоол өндөр даралтанд болж жирийн хоолноос 2-3 дахин хурдан болдог. Зуух болон гал дээр хэрэглэх боломжтой. Олон үйлдэлт будаа агшаагч – хоол болох бүх процессыг хянах самбартай гэр ахуйн цахилгаан хэрэгсэл. Битүү чанагчтай харьцуулбал олон үйлдэлтэй, хоолны өөр өөр технологиор болгох сонголттой. Өндөр даралтын сонголт байхгүй. Жигнүүр – хэд хэдэн давхар байж болно, хоолыг уураар болгоно. Битүү чанагч болон олон үйлдэлт будаа агшаагчийг бодвол жигнүүрэнд олон төрлийн хоолыг нэг дор болгож болно.

7. Тойрог болон цагираг

Тойрог нь битүү байна. Тойрог нь цагиргаар хязгаарлагдсан орон зай юм. Цагираг нь тойргийн хил хязгаар. Цагирагт нийт урт гэж байх бол тойрогт байхгүй.

8. Хэдгэнэ болон зөгий

Хэдгэнэ нь зөгийг бодвол илүү галбиртай, бага үстэй. Мөн зөгий шиг тоос хурааж зөгийн бал гаргахгүй. Зөгий болгон зөгийн бал гаргадаг, харин хэдгэнийн зарим нэг төрөл л зөгийн бал гаргадаг ажээ.

9. Англи болон Их Британи Их Британи

– Европын баруун хойд хэсэгт байрлах арал улс, өөрийнхөө харьяалалд Англи, Шотланд, Уэльс болон Хойд Ирландыг нэгтгэсэн улс юм. Энэ утгаараа Англи бол Их Британийн нэг хэсэг. Англи хэлэнд Их Британийн харьяалалд байгаа “бүс”-ийг “countries” гэж хэлдэг буюу “улс орон” гэж орчуулагдана. Магадгүй энэ нь үйл ойлголцлыг төрүүлсэн байж мэдэх юм.

10. Фэнтэзи болон фантастик

Фантастик – урлаг болон утга зохиолын нэгэн төрөл, хийсвэрлэн, төсөөлөн зохиосон, бодит байдлаас хальсан ертөнцийг ойлгоно. Орчин үеийн фантастик нь шинжлэх ухааны, фэнтэзи, аймшгийн, ид шидийн гэх мэт төрлүүдэд ангилагдана. Фэнтэзи бол фантастикийн нэгэн төрөл буюу үлгэр домгийн сэдэв дээр үндэслэгдсэн байна. Фэнтэзигийн ертөнц нь ид шидийн байдаг. Фэнтэзи болон үлгэр домгийн хоорондын ялгаа нь гэвэл фэнтэзи нь байгалийн хуулийн дагуу үйл явдал нь дэс дараалсан утга учиртай байдаг ажээ.

11. Баадан болон илгээмж

Энэ хоёр зүйл юуны түрүүнд өөрийн овор хэмжээгээр ялгагдана. Баадан буюу боодол нь 2 кг-аас ихгүй жинтэй, жижиг оврын шуудангаар илгээх зүйл байна. Харин илгээмж нь том овор хэмжээтэй байдаг ажээ.

12. Дезодарант болон хөлс дарагч

Орц болон хэрэглээний зориулалтаараа бие биенээсээ ялгагдана. Дезодорантын механик үйлчилгээ бол чийгтэй орчинд нян үржих нөхцлийг багасгаж өгч байгаа юм. Дезодорантыг биеийн хөлс ихээр ялгарах газруудад ихэвчлэн түрхдэг. Хөлс дарагчийг хөлс ялгарах явцыг зогсоох, эвгүй үнэр дарах зориулалтаар түрхэнэ. Дезодорантын үйлчлэх хугацаа хэдхэн цагаар үргэлжилдэг бол хөлс дарагч нь бүтэн өдрөөр үйлчлэх чадалтай. Хөлс дарагчид орсон химийн бүтцээс шалтгаалан биедээ маш болгоомжтой түрхэх ёстой байдаг.

13. Эпиляц болон депиляц

Эпиляц нь үсний уутанцрыг гэмтээх аргаар үсний ургалтыг тасалдаг. Хэд хэдэн төрөлтэй: лазерын, цахилгааны … Депиляц нь нүдэнд ил харагдах хэсгийн үсний ургалтыг тасална. Сахлын хутгаар эсвэл химийн аргаар үсийг авна. Эпиляциар авсан үсний ургалт удаан байдаг. Орчин үед илүүдэл үснээсээ ул мөргүй салах аргыг олж нээгээгүй л байгаа юм.

14. Сүрчиг, үнэртэй ус, ариун цэврийн ус

Сүрчиг, үнэртэй ус болон ариун цэврийн ус нь үнэртний төрлүүд бөгөөд үнэртний экстракын орцын хэмжээгээрээ ялгагдана. Сүрчигэнд үнэртний экстракт хамгийн ихээр буюу 15-30 хувиар агуулагдсан байдаг. Түрхсэний дараа удаан үнэртэх тул илүү үнэтэй байна. Үнэр хурц байх тул орой үдшийн цагаар эсвэл өвлийн улиралд түрхэх нь зохимжтой. Үнэртэй ус – үнэртний экстракт 10-20 хувь байх бөгөөд ихэнхдээ өдрийн зориулалтаар түрхдэг. Үнэр нь ойролцоогоор 4 цаг хадгалагдана. Ариун цэврийн ус – хөнгөн чанарын үнэртэн буюу үнэртний экстракт нь 4-10 хувь агуулагддаг. Өдөрт хэд хэдэн удаа цацаж болно. Жилийн дулаан улиралд түрхэхэд илүү тохиромжтой.

15. Зочид буудал болон отель

Аялал жуулчлалын салбарт зочид буудал болон отелийг үйлчилгээ, чанараар нь ялгадаг. Зочид буудал нь зочинд хязгаарлагдмал үйлчилгээг үзүүлэх түр зуур амьдрах тэр газрыг ойлгоно. Отель бол зочинд үйлчилгээний өргөн сонголтыг санал болгоно, мөн нэмэлт төлбөртэйгөөр нэмэлт өөр үйлчилгээг ч гаднаас оруулах боломжтой.

16. Гоймон ба паста

Гоймон – төрөл бүрийн хэлбэртэй зуурч хатаасан гурил. Ихэнхдээ буудайн гурилаар хийсэн байна. Паста – европын улс орнуудад гоймонг ингэж хэлдэг бөгөөд италийн үндэсний хоолонд зүй ёсоор ордог. Ингээд үзэхээр нэг утгатай үг болж байгаа юм. Гэхдээ Италид паста гэдэг ойлголтонд буудайн зөвхөн хатуу төрлөөр хийсэн гоймонг ойлгох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.