in ,

Автомашинтай хүн бүрт хэрэг болох 15 ухаалаг шийдэл: Өдөр тутамд тулгарах асуудлуудыг төвөггүйхэн шийдэж чадна

Дэлхийн автомашин сонирхогчдын дараах санаанууд таны машинд эмх замбарааг бий болгоход тус болно. Ойр зуур ч бай, холын замд гарсан ч бай машинд бүх зүйл байрандаа байх шиг сайхан зүйл гэж үгүй.

Хүүхдүүдтэй аялалд гарсан бол

Шүршүүрийн олон халаастай өлгүүрийг ашиглаж болно – хүүхдийн тос, угж, живх гээд бүгд нэг дор эмх замбараатай.

Салоныг хурдан хөргөх

Аль нэг урд талын цонхыг бүтээн нээгээд эсрэг талын хаалгыг хэд хэдэн удаа онгойлгож хаана. Ингэснээр машины бүхээгийн халуун агаар хурдан хөрж солигдох болно.

Зураас арилгах

Адил өнгийн хумсны будаг жижиг зураасыг мэдэгдэхгүй болтол нь дарж чадна. Хумсны өнгөгүй лак шилний цууралтыг дарж чадна. Гэхдээ энэ арга бол түр зуурынх гэдгийг ойлгоорой, 2-3 давхар будахад шилний цууралт хэсэгтээ л цааш явахгүй.

Силкон хэвээр суурь хий

Аяга  тавих хэсэгт кексний силикон суурь тавиарай. Шингэн асгарлаа гэхэд цэвэрлэхэд маш амархан байх болно.

Засварчин таныг хуурна гэж эмээж байгаа бол

Засварчны хувьд эргэлзээд байгаа бол өөрийнхөө сайн мэдэх машины эд ангийн талаар асууж шалгаж үзээрэй.

Уйтгартай наалтаас салахыг хүсвэл

Сонингийн цаасыг бүлээн усанд дэвтээгээд наалт дээрээ 10 минут байлгаад хуулж аваарай.

Цоож хөлдсөн бол

Нянгийн эсрэг гарын шингэн саван танд хэрэг болно. Түлхүүртээ шингэнийг түрхээд цоож руугаа шургуулаарай. Шингэн саванд агуулагдах спирт нь цоожны мөсийг хайлуулна.

Цаасан алчуур хадгалах сав

Кофений цаасан аяга яг тохирно. Ухаалаг утас тогтоогч Мөнгө ороодог резин байхад л хангалттай.

Хэрвээ та цэвэрч бол

Будааны савыг хогийн сав болгож болно.

Зогсоолд машин тавьж сурч байгаа бол

Саяхан жолоодох эрхээ аваад шинэ машинтай болсон бол та энэ аргаар зогсоолд машинаа тавьж сураарай. Өөрийнхөө зогсох газар теннисийн бөмбөг юм уу зөөлөн тоглоом унжуул. Ингэснээр та орон зайн баримжаагаа зөв авах болно.

Гэрэл цэвэрлэх арга

Үнэтэй цэвэрлэгч авч байхаар шүдний оогоор цэвэрлээрэй. Хэрэггүй болсон шүдний сойз эсвэл даавуун дээр багахан шахаад сайтар зүлгэж арчина. Усаар угаагаад л боллоо.

Цэвэрлэхэд хэцүү хэсгүүдийг цэвэрлэх

Зургийн бийр эсвэл та өөрөө жижиг цэвэрлэх хэрэгсэл ч урлаж болно.

Нарны хурц гэрлээс хамгаалах

Энэ бол нисгэгч нарын арга юм. Наранд нүд гялбаад байвал нимгэн пластмасс эсвэл акрилийн хуудас ашиглаарай. Цахилгаанжуулах аргаар шилэн дээрээ тогтооно. Ийм цаасыг гэр ахуйн эсвэл бичиг хэргийн дэлгүүрүүдэд зардаг.

Хаалгаа хамгаалах арга

Нарийхан гаражтай ширүүн эзэдтэй машинуудад зориулсан эд дээ. Ханын дагуу зөөлөвч тогтооно.

Юунд ч бэлэн бай

Юу болохыг хэн ч урьдчилан мэдэхгүй. Тиймээс хуучин гар утас (зай нь удаан барьдаг, мөн нэмэлт цэнэгтэй зайтай), ус, жижиг сажиг шоколад, дулаан нөмрөг, дэвсгэр, эмийн санг байнга авч яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *