in

Давирхайнд хучигдсан гөлөгнүүдийг аварсан өр өвтгөж, сэтгэл шимшрүүлэм түүх: Хэрэв та амьтанд хайртай бол үүнийг заавал уншаарай!

Зарим хүмүүсийн амьтанд хандах хандлагыг хараад шоконд орохгүй байхын арга байдаггүй. Эерэг ч, сөрөг ч аль аль утгаараа. Дараах гунигтай түүхийг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Румынд гудамжинд 4 гөлөг хэвтэж байхыг хүмүүс анзаарчээ. Хэн нэг нь тэднийг давирхайгаар бүрж гудамжинд хаясан байжээ. Нэг гөлөгний нүд, чих, хошуу нь тэр чигтээ хорт царцдасаар бүрхээстэй байжээ.

Азаар тэдний хажуугаар өнгөрсөн хүмүүс тэднийг анзаарч амьтан хамгаалах байгууллага руу залгажээ. Sky Foundation for Animal Rights амьтан хамгаалах байгууллагын үүсгэн байгуулагч Каталин Павалиу гөлөгнүүдийг гэр лүүгээ авч явж тэдний биеэс хатсан давирхайг салгахаар олон цаг ноцолджээ. Энэ үнэхээр урт бас хэцүү ажил байсан гэнэ. Зарим хэсгийн давирхай авагдахгүй байсан учир үсийг нь тэр чигт нь хусах шаардлага гарчээ.

 

Үүний үр дүнд дөрвөн өхөөрдөм гөлөг дахин цэвэрхэн болсон юм. Одоо тэдний эрүүл мэндэд ямар ч аюул байхгүй. Хөөрхий амьтад айсан байсан учир эхэндээ хүний гараас хоол идэж зүрхэлдэггүй байсан аж. Одоо тэд аврагчийнхаа гэрт амьдарч байгаа бөгөөд аврагч нь тэдэнд аль болох хурдан шинэхэн гэрээ олоход нь туслах найдлага өвөртлөн дэлхий дахинтай энэ түүхийг хуваалцаж байна.

Энэ түүх аз жаргалтай төгсөж байгаад баяртай байна! Энэ бол өдөр бүр бидний зүрх сэтгэлд болдог сайн муу, садизм нинжин сэтгэлийн хоорондох тулаан юм.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *