in ,

Үр дүн нь олон удаагийн туршилтаар батлагдсан ардын эмчилгээний 9 арга: Ямар ч хүнийг өвчин зовиураас нь ангижруулна!

Тахианы шөл ханиадтай үед тустай. Гэхдээ энэ бол цорын ганц үр дүнтэй ардын эмчилгээний арга биш ээ.

За тэгэхээр толгойны өвчин намдаах, ханиад эмчлэх, шүд цайруулах, үр дүнтэй ардын эмчилгээний аргуудтай танилцъя.

Амьсгалын дээд замын халдварын үед усаар зайлах

Бие арзайж, ханиад хүрсэн юм шиг санагдаж байна уу? Хоолойгоо зүгээр л усаар зайлаад үзээрэй! 400 сайн дурынхан дээр туршилт хийжээ. Хоолойгоо усаар зайлж байсан хүмүүс судалгааны үед амьсгалын дээд замын халдвараар хамаагүй бага өвджээ. Амьсгалын дээд замын халдвар нь голдуу ханиад томуутой холбоотой. Судлаачид дараах дүгнэлтэнд хүржээ. Ердийн нэг цэвэр усаар зайлах нь эрүүл хүнийг амьсгалын дээд замын халдвараас сэргийлэх үр дүнтэй арга юм.

Дотор муухай оргиход цагаан гаа тустай

Далайд аялах үед болон бусад тохиолдолд та дотор муухай оргих зовиурыг мэдэрч байвал цагаан гаатай чихэр хүлхээрэй. Судлаачдын үзэж буйгаар 1 гр цагаан гаа хэрэглэхэд л далайн өвчний болон өглөөд дотор муухай оргих, химийн эмчилгээний үед дотор муухай оргих шинж тэмдгүүдийг багасгана. Ходоод гэдэс хямарсан үед болон гэдэс хийгээр дүүрсэн үед ч цагаан гаа тустай.

Ханиад хүрсэн үед тахианы шөл уух

Яагаад тахианы шөл өвчний үед бие тэнхрүүлэх ач тустай вэ гэдгийг яг баттай тайлбарлаж чадаагүй боловч судлаачид үр дүнд нь огтхон ч эргэлзэх хэрэггүй хэмээн зөвлөж байна. Нэг туршилтын үед эрдэмтэд тахианы шөлний үрэвсэлд үзүүлж байгаа үр нөлөөг тодорхойлж байхдаа тахианы шөл цусны цагаан эсүүдийн (нейтрофил) хөдөлгөөнийг удаашруулдаг гэдгийг олж мэджээ. Өөрөөр хэлбэл тахианы шөл үрэвсэл намдаахад тусалдаг.

Уксус (цагаан цуу) болон алкохол чихний өвчинг намдаадаг

Майо эмнэлгээс гаргасан чихний халдвар эмчлэх уг аргыг хэрвээ таны хэнгэрэг бүтэн бол л хэрэглэж болно. Цагаан цуу, архи хоёрыг 1:1 харьцаатай холино. Бэлтгэсэн холимгоосоо цайны халбагыг аваад чихэндээ хийгээд буцааж гаргана. Нөгөө чихэндээ мөн адил давтана. Энэ аргаар ялангуяа усанд сэлэгчдийн чихэнд үүсдэг бактери, мөөгөнцрийн өсөлтийг зогсоож болно.

Алим, лууван цагаан шүдтэй болоход тусална

Алим, лууван идэх нь биед сайнаас гадна таны шүдийг танан цагаан хэвээр нь хадгалахад тусална. Алим, лууван зажлах үед жижиг хэсгүүд нь шүдний гадаргууг цэвэрлэж байдаг. Мөн шүдний толбо арилгахад тусална. Алим, гүзээлзгэнэд агуулагдах алимны хүчил нь шүдний пааланг цайруулна.

Ханиалганд зөгийн бал тустай

Ханиалга намдаах олон арга бий. Энэ дотроос бараг хамгийн амттай арга бол зөгийн бал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөгийн балыг хүүхдийн ханиалга дарах эм маягаар хэрэглэхийг зөвлөжээ. 2012 онд 3 хоног болон түүнээс бага хугацаанд өвдөж байгаа 300 хүүхдүүдийн дунд судалгаа явуулжээ. Туршилтын үр дүнд унтахаасаа өмнө 10 гр зөгийн бал ууж байсан хүүхдүүдийн ханиалга эм хэрэглэж байсан хүүхдүүдийг бодвол хамаагүй бага байжээ. Үүгээр ч зогсохгүй зөгийн бал хэрэглэж байсан хүүхдүүд хамаагүй бөх, тайван унтаж байв.

Толгойны өвчинд мөс тустай

Толгой таллаж өвдөж байгаа үед толгойндоо болон хүзүүний арын хэсэгтээ мөс тавих нь өвчнийг намдаах ач тустай түүнчлэн энэ аргаар нүдний ухархай руу өвдөх зовиурыг бас намдаана. 2013 онд толгой таллаж өвддөг 50 хүний дунд судалгаа хийжээ. Толгой таллаж өвдөж эхэлж байгаа үед 30 минутын турш мөс хэрэглэсэн хүмүүсийн толгойны өвчин нь хамаагүй багасч байжээ.

Хөлний эвгүй үнэрийг архиар дарна

Алчууранд архи шингээгээд хөлөө сайтар үрж арч. Архинд агуулагдаж байгаа спирт нь үнэр үүсгэдэг бактери, мөөгөнцрийг устгах антисептик болж өгдөг.

Үү гарсан үед скоч наах

Үү бол хүний папиллом вирусаас (ХПВ) болж үүсдэг, арьсан дээрх хоргүй ургацаг юм. Энэ нь халдварт өвчин болохоор хүнээс хүнд хүрэлцэхүйн замаар халддаг. Гэхдээ аз болж сайхан мэдээ байнаа. 2002 онд явуулсан судалгаагаар үүг хөлдөөснөөс илүү скоч наасан нь үр дүнтэй гэж нотолжээ.

Та туршиж үзэхийг хүсч байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг дагаарай. Үүтэй хэсгийн арьсыг цэвэрлээд үүнээсээ арай томхон хэмжээий скоч наана. Скоч наалдахгүй болвол дахин шинээр сольж үүгээ арилтал скочоо тасралтгүй наана.

Leave a Reply

Your email address will not be published.