in ,

Өндөгний хальсыг хаяхын оронд зууханд хийгээд шараарай. Энэ бол таны биед хэрэгтэй кальцийн эх үүсвэр

Кальци дутагдах нь тун аюултай. Хэврэг яс, суларсан, үйрч унасан шүд, хугарамтгай хумс зэрэг нь кальци дутагдсаны шинж. Кальци дутагдвал өөр олон ч ноцтой асуудлууд үүсч болно.

Бид өглөөний цайндаа өндөг шарж идэхдээ өндөгний хамгийн чухал хэсгийг нь хаячихдаг. Өндөгний хальсны 90% нь амархан шингэдэг кальциас тогтдог. Өндөгний хальсны кальцинд огтхон ч эргэлзэх хэрэггүй ба хэрэглэснээс хойш 7 хоногийн дараагаас л мэдэгдэхүйц үр дүн гарч ирнэ.

Өндөгний хальс бол кальцийн эх үүсвэр

Уг мэдээг дуустал нь уншсанаар та өндөгний хальсаар кальцийн нунтаг бэлдмэл хийж сурах болно. Гол нууц нь өндөгний хальсны дотор талын нимгэн хальсыг үлдээх явдал. Ингэснээр хальсыг шарах зууханд хатаах явцад бүх эрдэс бодисууд нь хадгалагдаж үлдэх юм.

Хэрэглэсэн өндөгнүүдийнхээ хальсыг хадгална. Хадгалсан хальснуудаа угаасны дараа 180 хэм хүртэл халаасан шарах зууханд хийгээд 20 минут шарна. Дараа нь хатсан хальснуудаа уурын нүдүүрт хийж нунтаглана. Ингээд л биологийн идэвхит бэлдмэл маань бэлэн болно. Уг нунтгийг өдөрт 1-2 хоолны халбагаар хэрэглэнэ. Каш болон аарцтай хольж хэрэглэвэл илүү тохиромжтой байх болно.

Нимбэг, өндөгний хальс хоёрыг холивол амин дэмийн натурал цуглуулга болж өгнө. Дээр дурьдсан өндөгний хальсны нунтгийг нимбэгний шүүстэй холиод хэрэглэх нь бие организм дахь кальцийн дутагдлыг маш хурдан нөхдөг. Уг холимгийг хэрэглэснээс хойш 2 сарын дараа гэхэд л яс 40 хувиар илүү бэхжиж, остеохондроз болон остеопороз өвчний байдал дээрдэнэ.

Найз нөхөддөө энэхүү зөвлөгөөг заавал хүргээрэй! Тэд ч бас өндөгний хальсны үнэ цэнийг мэдэж аваг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *