Зөвхөн кинон дээр л тийм үстэй босдог байх гэж бодож байвал андуурч байна.
Та ч бас сайхан үсний засалттайгаа өглөө орноосоо босч болно. Туршаад үз – удахгүй та өөрийгөө шампунийн сурталчилгааны бүсгүй шиг үстэй болсноо мэдрэх болно.
Бидний танилцуулж буй аргуудыг ашиглахын хажуугаар та дараах дүрмийг баримтлах ёстой:
Нойтон үстэй хэзээ ч бүү хэвт, үс хугарамтгай болно.
Сэнсээр үсээ хатаадаг бол хүйтнээр үлээх горимыг сонгож бай. Үсээ бүрэн хатаах хэрэггүй, бага зэрэг чийгтэй нь орхиод л болно, өөрөө хатаг.
Унтахаасаа өмнө үсээ самнаж занш.
Унтахаасаа өмнө үсээ сүлжиж бай
Унтахаасаа өмнө үсээ сүлжээрэй, цагаан хэрэглэлтэй цахилгаанжихгүй бас ширэлдэхгүй. Хамгийн гол нь хуурай байхад эсвэл багахан чийгтэй байхад л сүлжинэ. Та өөрийн хүссэнээрээ сүлжиж болох хэдий ч чангаар сүлжиж болохгүй.
Кокосын тос ашиглаарай
Кокосын тосыг үснийхээ үзүүрт түрхэнэ: үс цахилгаанжихгүйгээс гадна гялалзах болно. Хамгийн гол нь хуйханд зориулсан бус яг үсэнд зориулсан тос байх юм шүү.
Торгон ор, хөнжлийн даавуу сонгоорой
Торгон болон атласан ор хөнжлийн даавуу үрэлт багатай байх тул үс хугарах, салаалах явдлыг багасгадаг байна. Торгон болон атласан даавууны ид шидийг буржгар үстэй хүн ч ашиглаж болно.
Торгон болон атласан цагаан хэрэглэлийг та адил төрлийн материалаар хийсэн ороолтоор орлуулах боломжтой, унтахдаа толгойгоо боогоод унтаарай.
Унтахаасаа өмнө хэдэн дусал зуун настын гель түрхээрэй
Цэвэр усанд зуун настын гелийг хийж шүршдэг саванд хийж шүршинэ. Унтахынхаа өмнө л шүршээд хэвтээрэй. Зуун наст нь үсийг чийгшүүлж, цахилгаанжихаас хамгаална.
Биеийн лосьон тос ашиглаарай
Биеийн тос таныг унтаж байхад үсэнд тань тэжээл өгнө. Унтахаасаа өмнө алган дээрээ багахан тос түрхээд зөөлөн иллэг хийнэ, үсний үзүүрийг мартаж болохгүй шүү.
Үсээ дээш нь овоолоорой
Хэрвээ та урт үстэй бол сүлжихийн оронд дээш нь шууж болно. Өглөө таны үс эмх замбараатай, дуулгавартай байна.
Хүүхдийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй
Хүүхдийн шампунь, тос, спрей зэрэг нь том хүнийхийг бодвол маш бага химийн орцтой байх тул илүү аюулгүй байдаг ажээ. Хүүхдийнхээ шампуниар үсээ угааж тосыг нь түрхэж байгаарай. Өглөө таны үс яг л бяцхан хүүхдийн тань үс шиг зөөлөн болсон байна.
Цацлага таны үсийг долгионтой болгоно
Маргааш өглөө нь долгионтсон үстэй босохыг хүсэж байвал унтахаасаа өмнө хүүхдийн цацлага хуйхандаа цацаарай. Цацлага тосыг шингээж авна. Цацлагаа түрхээд үсээ зөөлөн самнаж сүлжээд унтаарай. Таны үс холливудын оддын үс шиг л буржийсан байх болно.
Нейлонон трико – цахилгаанжилтын эсрэг
Энэ аргын ачаар та өглөө нь зөөлөн, дуулгавартай үстэй босно. Нэгдүгээрт, үсээ самнаад дээш нь шууна. Дараа нь капронон трикогоо малгай шиг углана, шаардлагатай бол хавчаараар тогтооно. Одоо таны үс цахилгаанжихгүй ээ.
Хуванцар хавчаараар үсээ хавчаарай
Хэрвээ та унтахдаа үсний хавчаар ашиглах гэж байгаа бол хуванцрыг л сонгоорой. Төмөр хавчаарнууд үсний бүтцэд муугаар нөлөөлдөг тул хэрэглээнээсээ хассан нь дээр дээ.