Эцэг эхийн хурал – сургалтын чухал хэсэг. Хүүхдийнхээ сурлагын явцыг багшаас асууж, хүмүүжлийн талаар зөвлөгөө авах боломж юм. Гэхдээ багштай илүү үр дүнтэй харилцаа тогтоохын тулд зөв асуулт тавьж сурах хэрэгтэй.
Эцэг эхийн хурлын үеэр багшид тавих дараах асуултуудыг бэлдлээ. Эдгээр асуулт нь нэг талаас багштай зөв харилцаа тогтооно, нөгөө талаас хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарах талаар танд мэдээлэл өгөх болно.
Эцэг эхийн хурлыг ашиглан багш болон бусад сурагчдын эцэг эхтэй утасны дугаараа солилцоорой. Шинэ мэдээллээс хоцрохгүй бөгөөд сургалтын явцыг хянах боломжтой болно.
Багштай хүүхдийнхээ тухай ярихад багшид хэзээ боломжтойг дандаа асууж байгаарай. Багш тайван нөхцөлд илүү их цаг гаргаж чадах тэр цагаа хэлэх тул та илүү ихийг олж мэдэх боломжтой.
Багштай уулзаж байхдаа хүүхдийнхээ сул талыг олж мэдэхээс гадна сайн талыг нь мэдэх хэрэгтэй. Сайн талыг нь цаашид хөгжүүлэхэд танд болон хүүхдэд тань хэрэг болно.
Хүүхэд сургуулиас зөвхөн оюун ухааны хүмүүжил авахгүй, сэтгэл зүйн хүмүүжил бас авдаг. Хүмүүжлийн үйл явц нь шат дараалсан байх бөгөөд таны хүүхэд зөв явж байгаа эсэхийг та багшаас асууж байх хэрэгтэй. Цаашид юун дээр анхаарах вэ гэдгийг бас лавлахаа мартаж болохгүй.
Аливааг хөгжүүлэх (сурлага, сэтгэл зүй болон өөр бусад талыг) ажлыг зөвхөн сургууль дангаар хариуцахгүй. Зохих үр дүнд хүрэхийн тулд гэрийнхний зүгээс юу хийх ёстойг багшаас асууж мэдвэл зохилтой.
Хүүхэд өдрийн ихэнх цагийг багшийн хараан дор сургуульдаа өнгөрөөдөг. Хүүхэд хичээлдээ амжилт гаргаж байгаа ч сахилгагүй байна, эсвэл эсрэгээрээ байх нь бий. Тийм учраас зорилгыг эрэмбэлэх хэрэгтэй бөгөөд багш танд туслах болно.
Сургалтын үр дүнг үнэлэх маш олон арга бий: тест, шалгалт … Аль арга нь гэртээ ашиглавал илүү тохиромжтойг багшаас асуугаарай.
Хүүхдийнхээ сурлагын талаар мэдээлэл авахаар эцэг эхчүүд хуралд ирдэг. Хэрвээ та багшаас таны хүүхэд байсан бол гэсэн асуулт тавьбал маш сонирхолтой, магадгүй этгээд хариулт сонсож мэдэх юм. Багшийн өгсөн мэдээлэл танд хэрэг болно гэдэгтээ итгэлтэй байгаарай.