in ,

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бидний тархийг угааж, бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг 10 жишээ

Сонирхол татам зар сурталчилгаа эсвэл гял цал савлагааг харж л гоо бүтээгдэхүүнийг сонгон авч байна гэхэд буруудахгүй. Хэд хэдэн номын зохиолч, гоо сайхны эксперт, гоо сайханч Paula Begoun-ы зүгээс гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд итгэх хэрэггүй гэж зөвлөж байна.

Та бүхэнд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн маркетингийн хэд хэдэн арга залиас танилцуулахаар бэлдлээ.

Нэртэй брэнд байх тусам үр дүн нь сайн

Аливаа гоо сайхны бүтээгдэхүүний чанартай эсэх нь орцоос шалтгаална, үүнд ямар ч алдартай брэнд, үнэ нөлөөлөхгүй. Зөвхөн орц бүгдийг шийднэ.

Хөгшрөлтийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн бий

Залуу ч бай, нас тогтсон ч бай – өөрийн арьсны онцлогт тохирсон арчилгааг хийнэ. Харамсалтай нь хөгшрөлтөөс хамгаалах тос гэж хаана ч байхгүй. Насны онцлогоор яригдах гоо сайхны бүтээгдэхүүний хувьд гэвэл арьсны уян хатан чанар, үрчлээг бага мэдэгдүүлэх л бүтээгдэхүүний тухай яригдана.

Зовхинд тусгай боловсруулсан тос түрхэнэ

Зовхины тос үнэндээ нүүрний тосноос юугаараа ч ялгагдахгүй. Нүүрний тосыг л өөр жижиг саванд хийж өндөр үнээр борлуулж байгаа юм. Тосны савлагаан дээр бичсэн “нүдний ойр орчим түрхэхийг хориглоно” гэдэг анхааруулгыг “нүдэндээ түрхэж болохгүй” л гэж ойлгох хэрэгтэй.

Целлюлитийг тосны тусламжтайгаар хайлуулна

Хэрвээ энэ үнэн бол загвар өмсөгчид фотошоп ашиглахаа болих биз. Өнөөдрийн шинжлэх ухаан целлюлитийг хайлуулах ямар нэгэн бодис гаргаж авч чадаагүй байгааг үүгээр хэлэх нь зүйтэй болов уу. Целлюлиттэй тэмцэх шилдэг арга бол хоолны дэглэм, фитнес, иллэг хийх элдэв аппаратууд болно. Ямар ч тос үр дүн өгөхгүй.

Органик тос бусад жирийн тосноос хол илүү

Органик гэдэг үг бол зүгээр л пи-ар явуулга. Тухайн бүтээгдэхүүнд орсон органик бодисыг хэн ч шалгаж үзээгүй. “Органик гоо сайхны бүтээгдэхүүн” гэсэн нэр зүүсэн бүтээгдэхүүн нь аюулгүй байж болно, гэхдээ энэ нь үр дүнтэй гэсэн үг биш. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй, органик орцыг муутгахгүй хадгалах химийн ямар нэгэн бодис орсон тухай үйлдвэрлэгчид яагаад ч юм ам нээх дургүй л байгаа юм.

Үрчлээ арилгах тос

Дээр хэлсэнчлэн, арьс татах, үрчлээ арилгах, нүдний доод зовхийг татах ямар ч тусгай тос гэж байхгүй. Ботокс болон үрчлээ арилгах мэс засалтай адил үр дүн өгөх ямар ч тос байхгүйг дахин анхааруулъя, шинжлэх ухаан тэр болтлоо хөгжөөгүй л байна. Гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар нүдний үрчлээ, уруулын эргэн тойронд гарах үрчлээгээ арилгаж чадахгүй ээ.

Наран шарлагын газар түлэгдэхгүйн тулд нарны тосыг нялах хэрэгтэй

Өнөөдрийн хувьд нарны тос л арьсны пигметийн толбо, уян хатан чанараа алдахгүй байхад тусалж байх шиг байна. Гэхдээ нарны тосыг өвлийн хүйтэнд хэтрүүлэн түрхэх огтын шаардлагагүй. Үүний оронд SPF-тэй чийгшүүлэгч тос, тональ крем эсвэл цинк оксид, титанум диоксид агуулсан өвлийн улирлын нарны тосыг сонгоорой.

Шампунь үс уналтаас хамгаална

Шампунийн савлагаан дээр хичнээн гял цалаар таны үсийг хамгаална гэж бичсэн байсан ч бүү итгэ. Шампуний гол зорилго бол – цэвэрлэх. Брэндийн нэр, үнэ шампунийн үндсэн зорилгыг тодорхойлохгүй, хэсэгхэн хугацаанд үсэнд байх шампунь яаж үсийг тэжээх вэ дээ, та өөрөө бодоод үзээрэй. Үсээ зөв арчлахын тулд – бальзам ангижруулагч, үсний маск тогтмол түрхээрэй.

Үсэнд муугаар нөлөөлөхгүй үсний будаг

Үсний будаг үсний пигментийг эвдэж будагны хортой химийн бодис үсэнд шууд шингэдэг. Хэрвээ үсний будаг нь удаан тогтдог бол хорт бодис 3 сар үсэнд “суусаар” л байна, харин богино хугацааны үсний будаг бол долоо хоногийн дараа химийн бодис нь арилна. Ямар үсний будаг хоргүй вэ? Үсний пигментийг өөрчилдөггүй тийм будаг гэж байдаг бол үсээ будаж чадахгүй гэсэн үг. Хариулт тодорхой – бүх будаг адилхан буюу бүгд үсэнд хортой (байгалийн ургамлын гаралтай хна болон басмагаас бусад нь шүү).

Шарлага – аюулгүй

Энэ бол далайн эргийн наран шарлагад ч хамаатай, солярийн шарлагад ч хамаатай буюу бүгд аюултай. Хэрвээ шоколадан бор өнгийн арьстай байхыг хүсвэл авто шарлагыг сонгоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *