in

Өнөөдрийг хүртэл буруу хийсээр ирсэн зүйлсээ яг одоо засаж авцгаая! Иймхэн юмыг бид мэддэггүй байсан гэж үү?

Гал тогоонд хийх өдөр тутмын ажлыг бид хөнгөвчлөх боломжтой. Магадгүй та гал тогооны ажлыг хөнгөвчлөх дараах аргуудыг мэдэхгүй гал тогоонд илүү цаг өнгөрөөж ч байгаа ч юм билүү?

Choco Pie халаах

Та мэддэггүй байсан уу? Хэрвээ энэ амттаныг халаавал амт нь улам тансаг болж хэмжээгээрээ ч 2 дахин томрох болно.

Миксер ашиглах

Цаасан таваг таныг илүү ажлаас ангижруулах болно. Миксерээр хутгахад ийш тийш үсрэх холимгийг цэвэрлэх хэрэггүй боллоо.

Шоколадны үйрмэг

Ногоо арилгагчаар та шоколадны үйрмэг хийж болно.

Ногоон навч хадгалах

Угаасан ногоон навчийг цаасан алчуур эсвэл амны алчууранд ороовол хадгалах хугацаа хоёр дахин уртасна.

Кокос задлах

Кокосын хальсыг нүхэлж шүүсийг нь аваад урьдчилан 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минут байлгана. Цаг нь болохоороо кокос өөрөө цуурч эхлэх бөгөөд та гараараа л хуваах  үлдлээ.

Мөөг арилгах

Мөөгний жинхэнэ амтыг эрхэмлэх хүмүүс мөөгийг урсгал усанд угаахыг сайн зүйл гэж үзэхгүй. Нойтон алчуур эсвэл сойзоор шороог унагаахад л хангалттай гэх бөгөөд мөөгний өөрийн амт  нь алдагдахгүй ажээ.

Гадил хадгалах

Гадилыг сүүл болгоныг хүнсний скочоор ороовол хөргөгчид илүү удаан хадгалагдана.

Хуурай өглөөний хоол бэлдэх

Өглөөний хуурай хоолны уутыг нээгээд удаагүй байтал шаржигнуур байдлаа алддаг. Шинэ мэт шаржигнах өглөөний хоолтой байхыг хүсвэл халуун шарах шүүгээнд 5-10 минут байлгаарай. Энэ аргыг төмсний чипсэт хэрэглэж болно.

Хоолны сав суулга цэвэрлэх

Маш их бохирдолтой хоолны сав суулга цэвэрлэх арга: бага зэрэг уксустай ус хийж буцалгаарай. Таны цаг, хүчийг гайхалтай хэмнэх болно.

Бяслагтай бургер

Бяслаг нь хайлсан жинхэнэ бургер идмээр байвал махаа болонгуут дээрээс нь бяслагаа тавьж 3-5 секунд тагийг нь таглаад байлгаарай.

Савнаас нь үлдэгдэл вареньеийг цэвэрлэж идэх

Үлдэгдэл варенье, шоколад эсвэл самарны пастаг маш амтлаг аргаар цэвэрлэж идэх боломжтой: овьёос, сүү хийгээд хутгаарай. Өглөөний амттай хоол бэлэн боллоо.

Нулимсгүй сонгино

Сонгино хэрчихээсээ өмнө ногоо хэрчих модоо нимбэгээр үрж цэвэрлээрэй.

Түлэгдсэн жигнэмгийг сэргээх

Түлэгдсэн жигнэмгийг үрүүлээр засаж болно. Ёроол нь түлэгдсэн гэдгийг хэн ч мэдэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *