in

Хүүхэд ээжийнхээ оюун ухааныг уламжлан авдаг ба хэвлийд байх үеэс дамжин нөлөөлдөг байна

Эрдэмтэд батлан хэлж байна: хүүхэд оюун санааныхаа 40-60 хувийг эцэг эхээсээ уламжлан авдаг, тэр дундаа оюун ухааныг зөвхөн Х-хромосомоос уламжилдаг ажээ.

Өөөрөөр хэлбэл, ухаантай хүмүүс минь төрүүлсэн ээждээ талархаж яваарай. Яагаад гэвэл ээж нар оюун ухаанаа хүүхдүүддээ уламжлан өгдөг байна.

Судалгаагаар ээжийн генийг уламжилж авсан хүүхдүүдийн тархины хэмжээ том, бие жижигтэй байхыг тогтоожээ. Харин аавын генийг илүү авсан хүүхдүүд эсрэгээрээ байсан байна.

Эцгийн гени давамгайлсан эмбрионы эд эс хөгжиж байхад тархины зарим нэг хэсэг илүү хөгждөг байна: эрч хүчтэй байх, өлсгөлөн болон сексийг хариуцсан хэсэг.

Эцгийн эд эс тархины бор гадаргад олдоогүй болохыг эрдэмтэд тогтоожээ – хүний оюун ухаан,  сэтгэн бодох, төлөвлөх, гадаад хэл суралцах чадварыг хариуцсан тархины хэсэг.

Судалгааны үр дүнд хүүхдийн оюун ухаан 100% гениэр уламжлагдахгүй гэдгийг тогтоосон юм. Өөр бусад судалгаагаар ээж хүүхдийн оюун ухааны хөгжилд өөрийн сэтгэл санаа, биеийн хөгжлөөр дамжуулан нөлөөлдөг болохыг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, ээж хүүхдийн хоорондын харилцаа хүүхдийн оюун ухааны хөгжилд нөлөөлдөг байна.

Судалгаа хийсэн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ээжтэйгээ дотно харилцаатай байсан хүүхдүүд өөрийнхөө тавьсан зорилгод илүү үнэнч хандаж, хичээл зүтгэл гаргадаг гэжээ. Мөн, тулгарсан бэрхшээлийг бодитоор харж зөв шийдвэр гаргахаар ажилладаг болохыг тогтоосон байна.

Гени судлаач эрдэмтдийн хэлж байгаагаар, эцгүүд энэ судалгааны дүгнэлтэд гонсойх хэрэггүй гэжээ. Эцэг хүн бүр хүүхдийн ирээдүйн хүмүүжилд ээж нараас дутахааргүй шууд нөлөө үзүүлдэг болохыг өөр бусад олон судалгаагаар нотолсон.

Хүний төрөлхийн IQ чухал ч гэсэн эцсийн мөчид хүний амьдралыг шийдэх хүчин зүйл биш гэдгийг та санаж яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *