21 дүгээр зуунд нуруу нугасны өвчлөл улам залуужсаар байгаа юм. Толгой доош тонгойсон байхад нуруу нугасанд маш их ачаалал өгдөг. Өнөөгийн бид элдэв янзын гажет хэрэглэдэг бөгөөд багаар бодоход 4 цаг нуруугаа бөхийлгөсөн байрлалд байдаг ажээ.
Өөрийнхөө эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүйгээр гар утсаа хэрхэн зөв ашиглах талаар танд мэдээлэл өгөхөөр бэлдлээ.
Сүүлийн үеийн судалгаагаар нуруу нугас нь хүний сэтгэл санаанд маш их нөлөөлж байгааг тогтоожээ. Сэтгэл санааны уналтад орсон хүмүүсийн дунд ч нуруу нугасны өвчлөл илүү тохиолддог байна. Тэдний нуруу iбөгтгөр хэлбэрт орсон байдаг ажээ.
Бөгтгөрийн шинж тэмдгүүд: урагш уншсан хүзүү, доош унжсан мөр, гар их биендээ наалдаж хавчигдсан байдал. Нуруу нугасны өвчлөл нь хүний хөдөлмөрийн чадварт шууд муугаар нөлөөлж, цаашлаад стресст ороход хүргэнэ.
Нуруу нугасны өвчлөлд өртөх эрсдэлийг багасгах 6 энгийн арга
- Гар утас руугаа харахдаа хүзүүгээ бүү доош унжуул, нүднийхээ харцыг л доошлуулаарай. Мөн, компьютерынхаа дэлгэцийг дээр байрлуул.
- Булчингаа амраахын тулд үе үе толгойгоо зөөлөн эргүүлж бай. Булчин нь суларч амрах болно.
- Хүзүү, ар шилэн хүзүү, мөрөндөө иллэг хийж байгаарай. Боломжтой бол даландаа бас иллэг хийлгээрэй.
- Хаалганы дор зогсоод хаалганы дээд хэсгээс гараараа тулж суниаж байгаа мэт цээжээ тэнийлгэнэ. Ингэснээр таны булчин суларч амрах болно.
- Хэрвээ гар утсаа 10 минутаас илүү ашиглахаар бол далаа хавчаад эрүүгээ хүзүүндээ хүргэх гэж байгаа мэт дасгал хийгээрэй. Энэ байрлалд 10 секунд байхаар хэд хэдэн удаа давтана.
- Аливаа нэгэн ухаантай гажет хэрэглэх тоолондоо нуруугаа бодож байгаарай. Эрүүл бие-саруул ухаан.