in ,

Ариун цэврийг дээд зэргээр сахидаг хүмүүст хэрэг болох 15 чухал зөвлөгөө

Таны гэрийг гялалзуулах энгийн аргуудаас танилцуулж байна. Бидний шалгалтыг давсан болно.

Богино долгионы зуух

Сайтар норгосон аяга таваг угаагч резинд аяга таваг угаагч бодис шингээж богино долгионы зууханд хийнэ. Зуухаа дээд хүч дээр тааруулж 30 секунд эргүүлээрэй. Цаг дуусангуут хаалгыг нь нээж резинээр богино долгионы зуухыг арчиж цэвэрлэнэ. Нэг сумаар хоёр туулай буудаж байгаа юм: богино долгионы зуухаа цэвэрлэж байгаа нөгөө талаар аяга таваг угаагч резинийг ариутгаж байна.

Матрас

Эдэлгээний явцад матрас өнгөө алдаж мууддаг. Матрас дээрээ хүнсний сод асгаад хэдэн цаг орхисны дараа тоос сорогчоор соруулан авна. Элдэв толбо арилахаас гадна үнэр нь арилна. Энэ аргаар даавуун буйданг цэвэрлэж болно.

Махны мод

Мах хэрчдэг модыг давс, нимбэгээр цэвэрлэнэ. Дараа нь урсгал усаар угаагаад л болно.

Тостер

Тостерийн гар хүрэхгүй байгаа хэсгийг шүдний сойзоор үрж цэвэрлээрэй.

Гоожуур

Вакстай цаасаар гоожуурыг арчихад усны толбо нэг хэсэгтээ л тогтохгүй.

Индүү

Индүүний суурин дээрээ томоохон цаас дэлгээд дээрээс нь давс цацаарай. Индүүг хамгийн дээд хэм дээр нь тохируулж давсаа индүүднэ. Энэ үед индүү үсгүй, “уур”-аар индүүдэх горимыг салгасан байх ёстой. Таны индүүний ул шинэ мэт гялалзах болно.

Мөнгөн халбага сэрээ

Марланд ороосон жижиг шохойг мөнгөн эдлэлтэйгээ цуг тавихад таны халбага, сэрээ харлаж толбо үүсэхгүй.

Хувцас

Хувцас дээр тогтсон тосны толбыг шохойгоор амархан арилгана. Шохойгоо толбо дээр түрхээд хэдэн цаг хүлээгээрэй. Шохой тосыг өөртөө шингээж авна. Ялангуяа шинэхэн тогтсон толбыг арилгахад илүү үр дүнтэй.

Жалюзэн хөшиг

Өмсөхгүй хаях гэж байгаа оймс байвал хөшгөө цэвэрлээд хаяарай.

Хоолны сав суулга

Ширмэн тогоог давсаар цэвэрлэнэ. Давс тосыг шингээн авч түлэгдсэн хэсгийг дэвтээж өгнө. Цэвэрлэсэний дараа сайтар угааж цэвэрлэнэ.

Хивс

Ус, уксусын харьцаа 2:1 байхаар бэлдэнэ. Бэлдмэлийг сайтар холиод шүршдэг саванд хийж хивс рүүгээ цацна. Дээрээс нь чийгтэй алчуур тавьж индүүгээ уурын горим дээр тохируулж 30 секунд орчим байлгана.

Цорго

Сод, шүдний сойзоор цоргыг цэвэрлээд дээрээс нь хэдэн зүсэм нимбэг орхиорой. Хэсэг хугацааны дараа урсгал усаар цэвэрлээрэй.

Цонх

Цонхыг угаадаг аргаараа угаагаад хуурай сониноор арчаарай. Таны цонх гялалзах болно.

Эвгүй үнэр

Аяганд 1 цайны халбага ванилийн экстракт хийж халаасан шарах шүүгээнд хийж хаалгыг нь онгорхой орхиорой. Таны гэрийн эвгүй үнэр арилж анхилуун болно.

1 Comments

Сэтгэгдэл бичих
  1. It is always great to come across a page where the admin take an actual effort to generate a really good article. Check out my website 81N concerning about Airport Transfer.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *