in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн

Тугалган цаас таны биеийн ямар ч өвчнийг намдаах шидтэй гэдгийг мэдэх үү? Та үүнийг хаанаас ч худалдаж авч хэрэглэж болно

Ямар ч дэлгүүрээс худалдаж авч болох ердийн тугалган цаас өвчин намдаадаг гэнэ. Таны юу өвдөж байгаа нь чухал биш, зүрх байна уу, үе мөч байна уу, чих байна уу хамаагүй, тугалган цаас бүгдийг анагаана!

Энэ аргыг дээр үеэс хэрэглэсээр ирсэн бөгөөд анх үүнийг сэтгэл зүйн сургуулийн үүсгэн байгуулагч, Фрейдын шавь нарын нэг, сэтгэл засалч Вильгельм Райх олж нээж байжээ. Мөн тугалган цаасны эмчилгээ Хятадын анагаах ухаанд ч хэрэглэгддэг. Өвчтэй эрхтэнд очих өвдөлтийн импульсийг тугалган цаас сарниулж өвдөлт намддаг аж.

Тугалган цаасаар хэрхэн эмчлэх вэ?

Эмчилгээнд тугалган цаас болон өргөн боолт хэрэгтэй. Эмийн санд 10 см өргөн, 10 метрийн урттай боолт байдаг. Эсвэл хөвөн даавуу хэрэглэж болно.

Дэлгүүрт зардаг энгийн хүнсний тугалган цаасыг ашиглаж болох ба цай эсвэл шоколадны доорх тугалган цаасыг ашиглаж болно. Зэс цаас ашиглаж болдог гэдэг боловч энэ нь хүний арьстай хүрэлцэхээрээ исэлдэх хандлагатай байдаг.

Ийм мөнгөлөг тууз бэлтгэнэ. Өвчтэй хэсгийн талбайгаас шалтгаалж шархны лентийн уртыг тодорхойлж хайчилна. Тугалган цаасаа 1 см өргөн хайчлаад захаараа 1,5 см байхаар бэлтгэсэн боолт дээрээ нааж өгнө. Дээд, доод талдаа 1 мм илүү гарах ёстой.

Тугалган цаасны толин тал дээш харна. Үүний дараа мөнгөлөг туузаа өвчтэй хэсэгтээ нааж өгнө. Ингэхдээ тугалган цаасыг босоо байрлалаар байрлуулна. Ийм наалттай боолт нь бие дээр удаан тогтдог бөгөөд хэд хоногийн турш үүнтэйгээ явж болдог.

Хятадын анагаагчид 10-12 хоногийн турш эмчлэх нь нэг курс эмчилгээ болдог гэж үзэж байна. Дараа нь хоёр долоо хоногийн завсарлага аваад шаардлагатай бол курс эмчилгээг дахин хийж болно.

Тугалган цаасыг бие дээрээ 20-40 минут байлгах ба 2 цагаас хэтрүүлэхгүйг санаарай.

Бидний биеийн биологийн идэвхит цэгүүд био цахилгаан дамжуулдаг ба биед аль нэг газар асуудал гарсныг дохио болгон дамжуулдаг. Бид ийм дохиог өвдөлт гэж хүлээн авдаг. Тугалган цаас дамжин ирэх дохиог сарниулж тухайн биологийн идэвхит цэгт нөлөөлж, ингэснээр бие махбодь өвчтэй эрхтний үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэн дархлааны системийн идэвхжүүлдэг.

Дараа нь биед юу болох нь тийм ч чухал биш. Гол нь энэ арга маш үр дүнтэй байдаг нь чухал юм. Өвчин багасах ба зарим тохиолдолд дахиж хэзээ ч өвддөггүй.

Энэ арга маш өргөн хүрээний хэрэглээтэй. Үүнийг эмийн эмчилгээтэй хослуулж болохоос гадна хэрэв та эм уух дургүй бол өөрөө өөрийгөө эмчлэх сайхан арга юм. Бие чинь сайжрахаас биш муудна гэж үгүй.

Тугалган цаасаар янз бүрийн остеоартритийг эмчилж болно. Остеоартрит гэдэг нь үе, үений мөгөөрсний үрэвсэл юм. Үүнийг хүзүүний, цээжний, аарцагны гэж ангилдаг. Гэхдээ бусад бүх үенд үүсэж болдог.

Тиймээс үений аль нэг хэсэгт хүчтэй өвдвөл энэ аргыг хэрэглэж болно.

Тугалган цаасаар шарх, шалбархайг эмчилж болдог. Мэдээж хэрэг шарх, гэмтэл дээр дээрх боолттой аргыг хэрэглэж болохгүй. Тугалган цаасны толин талыг өвчтэй хэсэг дээрээ тавиад ямар нэг зүйлээр тогтооно.

Харин тулай өвчний үед мөн үе мөч дээрээ давстай тугалган цаас тавих гэж байгаа бол энэ арга маш үр дүнтэй байдаг. Та өөрөө туршаад үзэж болно шүү. Өвчин арилж сайнаар нөлөөлөхөөс биш муугаар нөлөөлөхгүй ээ. Тугалган цаасаа өвчтэй хэсэг дээрээ тавиад юмаар ороогоод хонуулна. Маарлаар эсвэл хөвөн даавуугаар ороовол тохиромжтой байдаг.

Тугалган цаас шүдний өвчин арилгадаг ба энэ үед хацар дээрээ, чих өвдсөн үед чихэн дээрээ тавина. Зарим хүмүүс тугалган цаасыг зүрхэн дээрээ тавьж өвчнөө багасгадаг – үнэхээр үр дүнтэй гэдэг шүү. Мөн толгойн өвдөлтийн үед толгойгоо ороож болно. Ханиалганы үед цээжин дээрээ тавина.

Ханиад хүрсэн үед эдгэрэхэд тусална. Үүний тулд тугалган цаасаа хөлийн улан дээрээ тавиад маарлаар эсвэл хөвөн даавуугаар ороодог. Хөлийн улан дээр бидний биеийн бүх эрхтэнтэй холбоотой биологийн идэвхит цэгүүд байрладаг. Зарим эх сурвалжууд улан дээрээ 3-7 давхар тугалган цаасыг тавьж ороохыг зөвлөдөг. Гэхдээ ганц давхар байхад л хангалттай байх.

Өнөөдөр би өөрөө энэ аргыг туршихаар шийдсэн юм. Ач охин маань 37,8 градусын халуунтай сэрсэн. Юу нь ч өвдөхгүй, хоолой нь улайгаагүй, хамар нь битүүрээгүй мөртлөө халуунтай байхаар нь халууныг нь шалгасан юм. Хоёр удаа шалгасан ч өөрчлөгдөхгүй байлаа. Сургуульдаа яваагүй, давтлагадаа ч суугаагүй. Хагас сайн өдөр учир эмнэлэгт жижүүр эмч л байсан. Түүнд ямар зовиур байгаа гэж хэлэх вэ дээ? Охиндоо афлубин, граммидин уулгасан л даа. Эхнийх нь дархлааг дэмждэг, хоёр дахь нь халдварын эсрэг эм байсан юм. Халуурахаас өөр шинж тэмдэг байгаагүй. Тэгээд би охиныхоо уланд тугалган цаас тавихаар шийдсэн юм.

Хөлийн ул дээр нь тавиад даавуугаар ороогоод утсаар оёод тогтоосон. Хагас цаг хөдлөлгүй хэвтээрэй гэж захисан. Ач маань хөл халаад байна гээд гомдоллоод байсан. Хагас цагийн дараа тугалган цаасыг авч үзэхэд хөлсний дуслууд байсан шүү.

Энэ эмчилгээгээ тав хагаст дуусгаад оройны найм гэхэд халуун нь 36,7 хүртлээ буурсан байсан. Яг яаж нөлөөлснийг сайн мэдэхгүй ч тэр үед энэ аргыг үнэн гэдэгт итгэсэн юм.

Үүнээс би хоёр дүгнэлтэд хүрсэн:

  1. Тугалган цаасыг өвчтэй хэсэг дээрээ ямар ч хэлбэрээр тавьж болдог.
  2. Тугалган цаасыг алга болон ул дээрх биологийн идэвхит цэгүүд дээр тавьж болдог.

Алган дээр тавих мэдээж тухгүй шүү дээ. Бидэнд үргэлж гараараа ямар нэг зүйл хийх шаардлага гарна. Хэрэв та гарны яг аль хэсэгт цэгүүд оршдогийг мэддэг бол тавьж болно, хэрэв мэдэхгүй бол битгий тавиарай.

Өвчин намдаах эм уух гэж яарах хэрэггүй. Өвдөлт гэдэг бол өвчтэй эрхтнээс ирж буй дохио юм. Өвдөлт намдаах эм нь энэ дохиог сулруулдаг боловч өвчтэй эрхтэн дохиог дамжуулсаар байх болно шүү дээ. Ийм нөхцөлд дээрх аргыг хэрэглэх нь илүү дээр.

Эрүүл энхийг хүсэе!

3 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *