in

ХөөрхөнХөөрхөн

Өөрт таалагдсан нэг өнгийг сонго: Танд яг одоо чухам юу дутагдаж байгааг чинь хэлж өгөх болно!

Таны сэтгэлийг ямар нэг шийдэгдээгүй асуудал аль эсвэл сэтгэл дундуур байдал зовоогоод байна уу? Таны мэдрэлийн ядаргааны шалтгаан юунд байгааг мэдэхийг хүсэж байна уу? Энэхүү энгийн сонжоог туршиж үзээд шалтгааныг олж мэдээрэй.

Таны нүдэнд хамгийн түрүүнд туссан өнгийг сонгоод хариултаа олж аваарай.

Хэрэв та сонгосон бол ямар утгатай болохыг нь мэдэх цаг боллоо:

1. Цэнхэр – Эргэлзээтэй, тодорхойгүй байдал. Та өөрийнхөө өмнө зорилго тавьж түүнийгээ биелүүлэхийн тулд мэрийх хэрэгтэй. Гэхдээ таны зорилго биелэгдэж болохоор байх ёстой. Зорилгодоо хүрэх үйл явц тань хэрэггүй бодлоос салгаж таныг завгүй байлгах болно.

2. Цагаан – Та эрч хүчээр дүүрэн байна. Эргэн тойрон дахь хүмүүстээ мөн оршин буй нийгэмдээ тус дэм болохыг та хүсэж байна. Сайн үйл хийх нь үргэлж таатай байдаг, харин тусламж хэрэгтэй хүмүүс үргэлж олдох болно. Өөрийн хүчээ сайн сайханд зориулах хэрэгтэй.

3. Шаргал – Танд анхаарал халамж мөн гэрийн тав тух хэрэгтэй байна. Хөөстэй усанд оронгоо дуртай хөгжмөө сонсоод амрах хэрэгтэй. Сэтгэлээ сэргээхийн тулд хөгжилтэй кино үзэж дуртай хоолоороо өөрийгөө дайл. Хааяа өөртөө цаг гаргах нь огтхон ч муу зүйл биш юм.

4. Улаан – Та маш их уур хилэн, сөрөг энергийг өөртөө хуримтлуулсан байна. Энэ бүх цугларсан бохирдлыг арилгах хэрэгтэй. Эрчимтэй хөдөлгөөн танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

5. Шар – Та ганцаардаж байгаа болохоор танд нөхөрсөг харилцаа хэрэгтэй байна. Та өөрийн амьдралын хэв маягт дарагдсаар найз нөхөдтэйгөө ч холбогдох боломж гараагүй байж болох юм. Тэднийг гэртээ урьж сэтгэлээ хуваалцан ярилцах хэрэгтэй.

6. Ногоон – Та өөрчлөлтийг хүсэж байна. Нэгэн хэвийн байдал танд хорионд байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа бөгөөд та шинэлэг зүйлийг эрэлхийлж байна. Огцом юм өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Ажлаасаа гарах эсвэл харилцаагаа таслах нь зөв шийдэл огт биш юм. Магадгүй зүгээр л нэг үсний засалт таныг хэвийн байдалд оруулахад хангалттай байж мэднэ.

7. Ягаан – Танд уйтгартай байна, тиймээс танд өөрчлөлт хэрэгтэй. Амралтаа авах юм уу хийх гээд хойшлуулаад л байгаа зүйлээ хийгээд үзээрэй. Юунд ч санаа зоволгүй таашаал авах гэж оролдох нь зөв. Сэтгэл санаагаа цэнэглэх цаг болжээ.

8. Улбар шар – Та анхаарлаар дутагдаж байна. Олон хүнтэй газар хөгжилдөхийг танд зөвлөе. Үсний засалтаа өөрчилж, дуртай хувцсаа өмсөж, хэний ч анхаарлыг татах дүрийг бүтээгээд үдэшлэг рүү зоригтой орох хэрэгтэй. Ингээд л та бүхний харцыг булаах болно.

9. Хар – Та ихэд ядарсан байна. Та сайн амарч өөрийгөө хэрэггүй мэдээллээс хол байлгавал зохино. Хэрвээ та хүчээ сэлбэхгүй байсаар байвал сэтгэл гутралын байдалд орж болзошгүй. Амралт, сайн нойр хоёр бол яг одоо таны хамгийн сайн анд нөхөд юм.

10. Нил ягаан – Та хэт олон хүнтэй харьцаж тэдний үзэл бодлоос залхсан байна. Та амсхийх хэрэгтэй. Хэсэг хугацаанд ганцаараа байж чимээ аниргүй нөхцөлд амрах нь зөв. Бусдын бодол танд чухал байдаг болохоор та үүнээс хамаарахгүй байж сурах ёстой.

11. Тод ягаан – Та дурлахыг хүсэж байна. Та шинэ харилцаа эхлүүлэхэд аль эсвэл хуучин харилцаагаа сэргээхэд бэлэн гэсэн үг. Өөрийн энэ мэдрэмжээ зөв зүгт чиглүүлэх нь хамгийн чухал. Гэрийн тэжээвэр амьтантай болж түүндээ бүх хайр халамжаа зориулах нь хамгийн зөв шийдэл байж ч болох юм.

12. Саарал – Динамик амьдралын хэв маягаас та залхжээ. Яг одоо л танд тогтмол хэвийн амьдрал хэрэгтэй. Өөрийн амьдралдаа зохион байгуулалт бий болгож өдөр бүрийг төлөвлөх хэрэгтэй. Тогтсон хуваарийн дагуу амьдрах нь танд тодорхой хэмнэл бэлэглэх болно.

13. Хөх – Таны өмнө сонголт гарч ирсэн байна. Танд буруу замаараа явж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа болохоор түр азнаад эргэн тойрноо ажиглах хэрэгтэй. Цаашид хаашаа хөдлөх нь дээр вэ гэдгийг сайтар тунгаа. Заримдаа хаашаа ч явахгүй байх нь хамгийн зөв байдаг. Юу хийхээ мэдэхийн тулд түр амсхийж бодох хэрэгтэй шүү дээ.

14. Бүдэг ногоон – Таны амьдрал хэтэрхий амтгүй болсон байна. Нөхцөл байдлыг өөрчилж аялах юм уу өөр зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй. Пэйнтбол, морь унах эсвэл шүхэртэй үсрэх гэх мэт.

15. Бор – Та итгэлгүй байна. Яг энэ мөчид танд дэмжлэг хэрэгтэй. Өөрийн ойр дотныхондоо өөрт тань туслалцаа хэрэгтэй байгаа гэдгийг, мөн зөвхөн тэд л танд тусалж чадна гэдгийг ойлгуул. Өөрийн хөл тавьж үзээгүй салбарыг сонирховол таны анхаарал түр ч болтугай сатаарах байх.

Энэхүү сорил нь танд яг тухайн мөчид юу хэрэгтэй байгааг л хэлж өгдөг ба долоо хоногийн дараа эсвэл сарын дараа өөр байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *