in , ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар

Улаан лоолийн шүүс тогтмол уух нь таны эрүүл мэндэд дараах 9 ашиг тустай

Жилийн аль ч улиралд улаан лоолийг худалдаж авах боломжтой болжээ. Салат, сүмс хийж, хоол амталж, мах ногоотой чанаж идсэн ч болно. Мөн шүүсийг нь шахаж хэрэглэвэл эрүүл мэндэд тустай. Яг энэ шүүсний тухай бид ярих болно.

Улаан лоолийг шүүс шахагчаар шахаж, шинээр нь уухад хамгийн тохиромжтой. Өег, шингэц сайтай, цэвэрлэх үйлчилгээтэй.

Хүний биед үзүүлдэг 9 ашиг тусыг нь тайлбарлаж үзүүлье.

Амин дэмээр баялаг

Шинээр шахсан шүүс нь А, С амин дэмийн уурхай гэсэн үг. Хүнсэндээ тогтмол хэрэглэснээр нүдний олон төрлийн өвчнөөс сэргийлж, дархлаагаа сайжруулж, шүд, яс бэхжих суурийг тавина.

Цусан дахь холестериныг бууруулна

Хооллох буруу дэглэмээс болж ихэнх хүмүүсийн цусан дахь холестерин нь хэвийн хэмжээнээс ихэссэн байдаг. Үүнийг улаан лоольд агуулагдах ашигтай эсүүд зохицуулж, байх ёстой түвшинд нь аваачна.

Биеэс хорт бодисыг гадагшлуулна

Нас ахих тусам хүний бие элдэв хорт бодисын агуулах болж хувирдаг бөгөөд орчин үед хагас, бүтэн боловсруулсан бүтээгдэхүүнүүд элбэг болсны нэг сөрөг дагавар нь энэ юм. Улаан лоолинд элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих хлор, хүхрийн нэгдэл агуулагддаг. Иймээс ч хорт бодис гадагшлуулах шилдэг хүнс бол улаан лооль мөн.

Гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ

Хоол боловсруулах эрхтэн системийн хувьд асуудалтай хүмүүс их болжээ. Үүнд улаан лооль хамгийн тустай. Шүүсийг нь тогтмол ууснаар хоол боловсруулалт сайжирч, өтгөн хатахаа болино.

Илүүдэл жингээс салгана

Улаан лоолийн шүүс тогтмол уух нь хүний биед хангалттай их ус хуримтлуулж, мөн цатгалан мэдрэмж төрүүлдэг. Бодисын солилцоог идэвхжүүлж, бие махбодид шаардлагатай эрдэс бодисоор бүрэн хангана.

Зүрх судасны эмгэгээс сэргийлнэ

В6 амин дэмээр баялаг тул зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн эм болно. В6 амин дэм нь судасны ханыг гэмтээгч амино хүчил, гомоцистеинийг устгаж, зүрх судасны аливаа эмгэг тусахаас таныг авардаг.

Арьсыг жигд борлуулна

Шүүсийг уухаас гадна биедээ түрхэж наранд шарахад маш сайн. Түүнчлэн, батга арилгах, арьс сэргээх, нүхжилт агшаах үйлчилгээтэй.

Чөлөөт радикалуудыг устгана

Өдөрт ганц аяга улаан лоолийн шүүс уухад л таны биед чөлөөт радикал үүсэхээс бүрэн сэргийлж чадна гэсэн үг. Чөлөөт радикал гэдэг нь хорт хавдар үүсгэх магадлалтай хорт молекул юм. Шинээр чөлөөт радикал үүсэхээс сэргийлэх, өмнө бий болсныг нь устгах үйлчилгээтэй улаан лоолийг хүнсэндээ сайн хэрэглээрэй.

Хавдар үүсэх магадлалыг бууруулна

Уушги, хөх, түрүү булчирхай, гэдэс, нойр булчирхайн хорт хавдар үүсэхээс сэргийлдэг ликопен хэмээх бодис улаан лоолинд ихээр агуулагдана.

Өдөрт нэгээс доошгүй аяга улаан лоолийн шүүс ууж заншаарай. Хамгийн гол нь гэртээ өөрөө шахаж, шинээр нь уух чухал шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *