in ,

Үйлчлүүлэгч болгонтойгоо цуг сельфи хийдэг таксины жолооч. Түүний зургийн цуглуулга хэдийнээ 30,000 хол давжээ!

Хятадад  таксины жолооч байна амаргүй даваа  гэхдээ  сайхан инээмсэглэлтэй Шэньяаны таксины жолооч сүүлийн 4 жилийн турш зорчигчидтойгоо нүд булаам  30.000 селфи зураг авхуулсан гэж таны санаанд ороогүй л биз.

60 орчим настай Тен Жиази, бидний ихэнхид  түүний эхний селфи  хамгийн дурсамжтай байсан.Тенг Шэньяаны Үдшийн мэдээ сонинд ярилцлага өгөхдөө энэ үйл явдал Хятадын зүүн хойт зүгийн Лиаонин мужид болсон ба их хүйтэн өдөр байсан. Тэр зам дээр цаг гаруй даарч зогссон хосыг таксиндаа суулгасан. Тэд маш их талархаж  түүнд илүү мөнгө төлөхийг санал болгосон боловч тэр татгалзаж оронд нь тэдэнтэй дурсгалын зураг татуулсан байна.

Тен хэлэхдээ тэрбээр  2011 онд болсон т энэ явдлаас ихээхэн урам авсан ба таксиндаа зургийн аппараттай явах болж үйлчлүүлэгчидтэйгээ хамт зургаа даруулж тэднийг баяр хөөртэй байхад тус болохыг хүсчээ.Өдөрт дунджаар наян зорчигч авдаг ба тэдний 20 орчим нь түүнтэй цуг зургаа авахуулахыг зөвшөөрдөг байна. Дөрвөн жилийн турш тэр мянга мянган инээмсэглэсэн зорчигчидтой  30.000-н селфи зургийн цуглуулга хийсэн байна.

Дараа нь тэр өөрийн Weibo account-даа селфинүүдээ оруулснаар 100.000 давсан дагагчтай болжээ. Эерэг энерги авахыг хүссэн хүн бүрийн цуглах газар болсон байна. Түүний шүтэн бишрэгчид түүнийг “Нагац Тен” болон “Инээмсэглэгч ах”  хэмээн нэрлэцгээдэг. Тэр тайлбар хэсэгтээ “инээмсэглэл бол дэлхийн шилдэг хэл” гэх мэтээр бичиж оруулдаг аж.

Мэдээж энэхүү үйл явдал нь гайхалтай, хөгжөөнтэй, сэтгэл баясгам байгаад зогсохгүй дэлхийн рекорд тогтоожээ. Энэ долоо хоногийн эхээр Инээмсэглэгч ах маань селфи цуглуулгаараа рекорд эвдэж, сертификатаа гардаж авсан байна.Түүний ямар жаргалтай харагдаж байгааг хар л  даа !

Гэхдээ тэр бизнес болон шагналын төлөө энэ бүхнийг хийгээгүй юм. Тэр хувийн зорилгоо тодорхойлохдоо “Би зорчигчдынхоо асуудалд чадах чинээгээрээ тусалхыг эрмэлздэг. Бага зэрэг яриа өрнүүлэх, дуулах , хошигнох зэргээр тэднийг дахин аз жаргалтай болгохыг хүсдэг.”

Тэр нэгэн дурсамжаа хуваалцсан юм. Нэгэн сэтгэлээр унасан залуу бүсгүй түүний таксинд суусан ба селфи зураг авхуулхаас татгалзжээ.  Юу сэтгэлийг нь зовоож байгааг мэдэхээр түүнтэй ярилцаж эхлээд  түүнийг ээжтэйгээ маргалдсан болохыг олж мэдээд ээжийн тухай хуучны нэгэн дууг түүнд дуулж өгч. Түүнийг дуулж эхлэх үед  бүсгүй уйлсан ба дуу дуусмагц ээж рүүгээ залгаад хайртай гэдгээ хэлсэн байна.

Мэдээж тэр Нагац ах Тентэй инээмсэглэсэн селфи зураг авхуулахыг зөвшөөрч  хамтдаа зураг авхуулжээ. Энэ хүн бол гайхалтай ажилтан.

 

Түүний инээмсэглэл үнэхээр гайхалтай.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *