in ,

Гоо сайхны мэс ажилбарын төлөө юугаа ч зориулахад бэлэн хүмүүс. Тэднийг хүн гэж хэлэхэд үнэхээр хэцүү болжээ!

1. Бяцхан мисс Барби

Украйны Одесса хотоос гаралтай Валерей Люнова өөрийн шүтээн болсон  Барби хүүхэлдэйтэйгээ ижилхэн болох гэж косметик хагалгаандаа маш их хөрөнгө зарснаар алдартай болсон байна. Бид таниар тоглоогүй шүү, тэр үнэхээр бодит  хүн!

 

2. Барби 2

Алина Ковалевскаяа бол Одесса хотоос гаралтай өөрийгөө барби болгохоор шийдсэн  өөр нэгэн  бүсгүй юм.

 

3. Кен

Кен- тиймээ таны таамаглаж байгаачлан Барби Кен-гүйгээр байх боломжгүй юм. Жастин Жедлика эрэгтэй барби  болж харагдахын тулд ойролцоогоор 150 орчим хагалгаанд орсон. Тэр бодит амьдрал дээрх Барбинуудтай уулзаж байсан ч тэр дороо л салцгаажээ. Тэд нэг нэгнийгээ үзэн ядсан байна.

 

4. Кен 2

Хэрвээ 2 пластик Барбинууд байгаа бол пластик Кен ч бас дутах ёсгүй. Сэлсо Сантебанес  бол Жастины өрсөлдөгч юм. Магадгүй тэр хайр дурлалын асуудал дээр илүү одтой байх ч юм бил үү?

 

5. Ким К

Британи улсаас гаралтай Жордан Паркэ өөрийн шүтээн Ким Кардашн-тай ижил болохыг хүсч  гоо сайхандаа 150.000 доллар  зарцуулжээ. Тэр мэргэжлийн гоо сайханчаар будалт хийлгэсэн бол илүү дээр харагдаж болох байсан байх гэж та бодож байж болох л юм.

 

6. Татиана Уиллиамс

Ким К- Вилст Жордан  Кардашны нүүр царайг дуурайсан бол Татиана Уиллиамс түүний өгзгөнд дурласан байна. Тэр маш олон үе шатыг дамжсан ба юунд ч харамсаагүй боловч бусад хүмүүсийг туршиж үзэхгүы байхыг сануулжээ.

 

7. Зураг шиг хөөрхөн

Зураг шиг хөөрхөн ? Ихэнхи хүмүүс уран зурагт дурлаж ихээхэн мөнгө төлж байж  худалдаж      авдаг. Кристина Бутел өөрийнхөө шог зургандаа хэт дурлаж зураг дээрх шигээ хөөрхөн болохын тулд 150.000 долларыг пластик мэс засалд зориулжээ. Харамсалтай нь бид үүнийг тийм ч сайн хувилбар нь болсон гэж бодохгүй байна.

 

8. Женнифер Лауренс

Китти хэмээх нэгэн залуухан бүсгүй  өөрийн шүтээн Женнифер Лауранстай ижил харагдахыг хүсчээ. Китти үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа бөгөөд бид ч мөн адил Женниферт санаа зовох зүйл гарахгүй гэдэгт  итгэлтэй байна.

 

9. Жессика Раббит

Бид хэдийгээр олон этгээд хүмүүсийг харсан ч энэ удаагийнх үнэхээр онцгой байх болно. Пенни Броун хүүхэлдэйн киноны баатрын гадаад төрхөнд  ихэд дурласан ба Жессика-н  царайг гаргах гэж маш их гоо сайхны хагалгаанд орсон байна.

 

10. Дахиад л Ким К

Яагаад маш олон хүмүүс түүн шиг харагдахыг хүсдэг вэ? Клайрэ Лийсон- түүний хувьд их аз завшаантай зүйл болж байгаа ба үр дүндээ сэтгэл хангалуун байх нь чухал юм. Бид энэ зурагнаас цөөн хэдэн ялгааг л  олж харах болно.

 

11. Ихрүүд

Сара ба Эмма Копенон хоёр бол ихрүүд, гэхдээ жинхэнэ ихрүүд биш. Тэд өдөр тутмын бүх зүйлсээ хамтдаа хийдэг учраас бие биетэйгээ ижил болохоор шийдсэн байна. Зорилгодоо хүрэхийн тулд хүн бүр хэд хэдэн хагалгаа хийлгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *