in , ,

Бие дэх шимэгч хорхойноос салахад туслах 8 хүнсний бүтээгдэхүүн. Байгалийн гаралтай учраас эм бэлдмэлийн хажууд хамаагүй эрүүл юм

Эмийн сангуудад зарагддаг шимэгч хорхойноос салгах бэлдмэлүүд нь хор уршиг ихтэй бөгөөд зарим нэг нь шимэгч хорхойг улам идэвхжүүлдэг байна.

Байгаль эхээс бэлэглэсэн бэлэн бүтээгдэхүүн байхад мөнгөө үрэн барин өөрийгөө хордуулах ямар ч хэрэггүй. Зөвхөн шимэгч хорхой устгаад зогсохгүй эрүүл мэндэд ч ашигтай – дархлаа сэргээх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих гээд маш олон сайн нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Сармис

Бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүхий л зүйлтэй сармис тэмцдэг. Вирус, мөөгөнцөр, нян, шимэгч хорхой, хавдар гэх мэт… Сармис нь нян, вирус устгах ажлыг гайхалтай гүйцэтгэхээс гадна биеэс хүнд металлыг гадагшлуулахад ч нөлөөлдөг байна. Сармис нь шумуул, бясаа, хачиг зэргийг үргээхэд маш үр дүнтэй ажээ.

 

Хар самар, хальсны хамт

Хар самар нь цус, ходоод цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Хар самрын ногоон хальсыг мөөгөнцөр эмчлэхэд ашигладаг бөгөөд шүүсийг нь шимэгч хорхой устгахад ч ашигладаг байна. Гэхдээ зөвхөн ногоон өнгийн хальсыг л ашиглах ёстойг анхаарна уу.

 

Агь

Шаргал ногоон өнгө бүхий жижиг навчтай олон наст ургамал юм. Гэдэс ходоодны өвчнийг анагаахад ашиглахаас гадна шимэгч хорхой хөөхөд өргөнөөр хэрэглэдэг. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд агь хэрэглэх хориотойг анхаарна уу. Агь нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул өөр бусад халдварт өвчинд ууж хэрэглэдэг.

 

Хадаасан цэцэг

Хадаасан цэцгийн эфирийн тос нь шимэгч хорхой устгах чадалтай, тэр дундаа шимэгч хорхойн өндгийг ор мөргүй устгадаг цорын ганц хүнсний бүтээгдэхүүнд тооцогдоно.

Хар самар, агь болон хадаасан цэцгийн холимог бэлдмэл нь шимэгч хорхойг бүрмөсөн устгана. Үүнээс гадна, хадаасан цэцэг нь нян, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Уг амтлагчийн эфирийн тос нь маш өргөн хүрээнд хэрэглэгддэг ажээ.

 

Ганга

Дархлааны системийг дэмжих ургамалд тооцогддог. Гангын эфирийн тос нь аливаа шимэгч хорхойг үржих нөхцлийг бууруулахаас гадна биед байгаа шимэгч хорхойг устгана.

 

Ореганогийн тос

Вирус, нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна антиоксидант ургамлын тоонд ордог. Биед байгаа хорт бодисыг гадагшлуулах, гэдэс ходоодны муу микробуудыг устгах үйлчилгээ үзүүлдэг. Шимэгч хорхой устгахад ашиглахаас гадна хавдар анагаахад үр дүнгээ өгч байгаа ажээ.

 

Алтан утас

Латин нэр нь Coptis chinensis – хятадууд эртнээсээ уламжлалт анагаах ухаандаа хэрэглэдэг байсан: нян, вирусын эсрэг үйлчилгээтэйгээс гадна  шимэгч хорхой устгахад ууна. Уг ургамалд агуулагдах берберин гэх бодис нь мөөгөнцрийг устгах чадалтай ажээ.

 

Диатомит (хадны гурил)

Эмийн хор тайлах, гэдэс ходоодны өвчин анагаахаас гадна вирусын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Шимэгч хорхой устгахдаа гэдэс ходоодны ашигтай бактери зэргийг устгахгүй. Хадны гурилыг хүнсэндээ хэрэглэхдээ сайтар анхаарах ёстой, гурилыг хамартаа ойрхон үнэртэж болохгүйг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *