in , ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Үүнийг уншсаны дараа та хүрэн манжинг ямар гайхалтай ач тустай хүнсний ногоо болохыг ойлгож авна!

Би лав хувьдаа энэ өнцгөөс нь огт харж байсангүй. Хүрэн манжин – маш ашиг тустай хүнсний ногоо. Түүхий ч бай, болгосон ч бай шим тэжээлтэй бодисоор баялаг.

Гиппократ хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан нь энэ хүнсний ногооны ид шид ямар чухал болохыг эртнээс мэддэг байсныг гэрчилнэ.

Цус багадалт, төмрийн дутагдал анагаахад өргөнөөр хэрэглэдэг, төмрийн агууламжаараа сармисны дараа ордог байна.

Йодын агууламжаараа байцааны дараа, өөр бусад шим тэжээлтэй бодисуудаар баялаг, бодисын солилцоог сайжруулах зэрэг дараах ашиг тустай талыг нь сонирхоно уу.

 

Хүрэн манжинг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэцгээе

  • Хүрэн манжин нь фолифенол болон беталаинаар баялаг. Эдгээр бодис нь чөлөөт радикалд сайнаар нөлөөлдөг.
  • В болон РР амин дэмээр баялаг тул судасны ханыг бэхжүүлнэ.
  • Эрдэс бодисоор баялаг. Кали, фолийн хүчил нь зүрх судасны өвчин анагаах, магни нь яс бэхжүүлэх, төмөр болон фосфор нь эрч хүч, йод нь бамбай булчирхайн гормон болох биосинтезид нөлөөлнө.
  • Хүрэн манжинд агуулагдах кобаль нь В12 амин дэмийг шимэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. В12 амин дэмийн дутагдал нь цусны улаан эсийг багасгадаг ажээ.
  • Залуужахыг хүсэж байгаа бол хүрэн манжин идээрэй. Хүрэн манжинд агуулагдах фолийн хүчил нь шинэ эд эс сэргээхэд нөлөөлдөг байна.
  • Беталаины пигментууд нь биеэс хорыг гадагшлуулна.
  • Бетацианин нь хавдрын өсөлтийг зогсооно.
  • Хүнсний эслэг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ.
  • Бодисын солилцоог дэмжинэ.
  • Хүрэн манжингийн тусламжтайгаар Д амин дэм биед хурдан шимэгдэнэ.
  • Биед оронгуутаа нитрит болж хувирна, энэ нь оюун санаа муудахаас сэргийлнэ. Мөн судасны ханыг тэлж цусан хангамжийг сайжруулах ажээ. Ингэснээр захын судаснууд хүчилтөрөгчөөр баялаг байна.
  • Луувангаас их пектиний агууламжтай. Радио идэвхит бодис болон хүнд металлыг биеэс гадагшлуулна. Мөн нян үржих, өвчин хүндрэхээс хамгаална.

Хүрэн манжин нь энэ мэт ашиг тустай хүнсний ногоо юм. Холестериний хэмжээ, цусны даралт багасгах, цусны ханыг бэхжүүлэх, склероз өвчнөөс сэргийлэх, тархины үйл ажиллагаа болон бодисын солилцоог сайжруулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *