in ,

Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн

Таны зүрхэнд ямар нэгэн ноцтой асуудал байгааг дараах шинж тэмдгүүд илтгэнэ. Эдгээрийг үл ойшоож болохгүй шүү!

Зүрх нь амин чухал эрxтэн бөгөөд түүний үйл ажиллагаанд доголдол гарах нь ноцтой үр дагаварт хүргэдэг. Энэ нь нас баралтаар дуусах нь ч бий. Тиймээс зүрхний буруу үйл ажиллагааны анхны “дохио” байж болох шинж тэмдгүүдийг тоолгүй өнгөрөөхгүй байхыг зөвлөж байна. Өвчнийг эмчилснээс урьдчилан сэргийлэх нь илүү хялбар байдаг гэдгийг санаарай.

Мэдээж дараах шинж тэмдгүүд зөвхөн зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаанд доголдол гарснаас үүссэн байж болох ч бусад өвчний шалтгаантай ч байж болно. Гэхдээ дараах шинж тэмдгүүдийн 4-5 болон түүнээс дээш шинж тэмдэг илэрч байгааг анзаарсан бол зүрхний эмч дээр заавал очиж шалгуулах хэрэгтэй шүү!

Зүрхний шигдээс болж байсан ихэнх өвчтөнүүдэд шигдээс болохоос өмнөх 30 хоногт дараах 11 шинж тэмдэг илэрч байжээ.

1. Ядаргаа

Дөнгөж орноосоо босоод, өглөөнөөс эхлээд өөрийгөө ядарснаар мэдэрч байгаа бол, амархан ядарч байгаагаасаа болж ажлаа ч хийж чадахгүй байгаа бол, ажлаа хийсний дараа ямар ч эрч хүчгүй, тамир тэнхээгүй болсон бол – энэ бол зүрхний дутагдалтай байж болох түгшүүрийн шинж тэмдэг юм шүү.

2. Сульдах

Асуумжын дагуу зүрхний шигдээстэй байсан өвчтөнүүдийн ихэнх нь шигдээсийн өмнө маш ихээр сульдаж байсан гэдгийг эмч нар анзаарчээ. Тэд гартаа хөнгөн зүйл ч барьж чадахааргүй сульдсан байсан гэнэ. Сульдсан, хүчгүй мэдрэмж нь бидний ханиад хүрсэн үед илэрдэгтэй адил мэдрэмж бөгөөд энэ нь маш ойрын хугацаанд зүрхний шигдээс болж болохыг илтгэнэ.

3. Түгших

Зүрхний шигдээс ойртож байгааг илэрхийлэх хамгийн нийтлэг шинж тэмдэг бол хүчтэй сэтгэл түгшилт юм. Эмч нарын мэдээллэснээр өвчтөнүүд эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шалтгаангүйгээр түгших эсвэл айх мэдрэмж төрж зовиурлаж байсан гэжээ.

4. Амьсгал давчдах

Бага зэргийн бие махбодийн ачаалалд (3 давхар луу шатаар алхахад) хүчтэй амьсгал давчдаж, агаар дутагдах мэдрэмж төрж байгаа бол энэ нь зүрхний эмч дээр очих шаардлагатайг анхааруулж буй тэмдэг юм. Зүрхний үйл ажиллагааны доголдлоос цусны урсгал саатах нь уушгинд хүчилтөрөгч орохыг багасгаж амьсгал давчдуулдаг.

5. Толгой эргэх

Тархи нь тогтмол, элбэг цусан хангамжтай байх хэрэгтэй. Хэрэв хэт бага цус тархинд очиж эхэлвэл толгой эргэдэг ба энэ нь зүрхний хэм алдалт болон зүрхний шигдээс ойртох үед илтгэдэг.

6. Хүйтэн хөлс

Хэрэв та дасгал хийгээгүй эсвэл сандраагүй байхдаа заримдаа бие дээр тань хүйтэн хөлс ялгарч байгааг гэнэт мэдэрч байгаа бол энэ шинж тэмдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь зүрхний шигдээс ойртож байгааг илтгэнэ.

7. Пульс олшрох

Судасны лугшилт олшрох шинж тэмдэг хааяа нэг илэрдэг бол айх зүйл байхгүй. Гэхдээ хэрэв таны судасны лугшилт жигд бус эсвэл олширсон бол ялангуяа амьсгаа давхцах, толгой эргэх, сульдах үед илэрдэг бол энэ нь тахикарди болон зүрхний хэм алдалттайг илтгэнэ. Зүрхний хэм алдагдах нь зүрхний шигдээс, зарим тохиолдолд гэнэтийн үхэлд хүргэдэг.

8. Цээжний өвдөлт

Цээжний өвдөлт гэнэт үүсээд хэсэг хугацааны дараа арилж болно. Тиймээс ихэнх хүмүүс ийм шинж тэмдгийг үл тоомсорлодог ба гарч болох эрсдэлийг ойлгодоггүй. Гэтэл энэ нь зүрхний шигдээс ойртож байгааг илтгэдэг. Харамсалтай нь хүмүүс зүрхний асуудал хүндэрсэн үед эмчид ханддаг бөгөөд энэ үед өвдөлтийн бүс гар, мөр, нуруу руу дамжсан байдаг.

9. Хавагнах

Хөл хавагнаж, жин нэмэх шинж тэмдгүүд нь янз бүрийн өвчний үед илэрнэ. Үүнд зүрхний өвчин багтаж болно. Хоолны дуршил алдагдах, биед илүүдэл шингэн хуримтлагдах нь зүрхний дутагдлын шинж тэмдгийг заана.

10. Ходоод гэдэс хямрах

Гэдэс өвдөх, гэдэс дүүрэх, хоол шингэхгүй байх зэрэг шинж тэмдгүүд ноцтой биш юм шиг санагддаг ч энэ нь зөвхөн ходоод гэдэсний замд асуудал байгааг илтгэдэггүй. Энэхүү шинж тэмдэг нь зүрхтэй холбоотой байж болно. Тиймээс энэ тохиолдолд ч бас хурдан эмчлүүлэх шаардлагатай.

11. Ханиалга

Зүрхний дутагдлын үед уушгинд илүүдэл шингэн хуримтлагдаж хэржигнүүр амьсгаа сонсогдож, байнга ханиалгаж, заримдаа цустай цэр гаргаж болно.

Эдгээр шинж тэмдгүүдийг тогтоогоод хамаатан садан, найз нөхөдтэйгөө хуваалцаарай – энэ мэдээлэл магадгүй хэн нэгний амийг ч аварч мэдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *