in

Яг зөвЯг зөв ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Юу вэЮу вэ ХахаХаха

Зурхайн ордууд гомдсон үедээ ямар ааш гаргадаг болохыг эндээс мэдэж аваарай. Минийх лав яг таарч байна…

Хүн бүрийг гомдоож болно. Гэхдээ хүн бүр өөр өөрөөр гомддог. Хүн бүр өөр өөр сэтгэл хөдлөл гаргаж хамгийн гол нь өөр өөр хариу үзүүлдэг. Зурхайн ордууд гомдохоороо яадаг тухай одод юу гэж өгүүлэхийг олж мэдээрэй. Энэ нийтлэл танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Найз нөхөдтэйгөө хуваалцаарай!

ХОНЬ

Хонины ордныхонд та хэрэгцээтэй байгаа үед тэр өөрийн сэтгэл хөдлөлөө хянах болно. Гэхдээ хэрэв та энэ ордны хүнийг гомдоовол таныг хоёр дүр зураглал хүлээж байна: нэг дэх нь – таныг түүний амьдралд хэзээ ч байгаагүй мэтээр амьдралаасаа арчиж хаяна, хоёр дахь нь – та Хонины бүх сүр жавхлант уур хилэнг олж харах болно – яг л галзуу бух шиг эврээ сэгсэрч, хамраасаа уур савсуулж, туурайгаараа газар сэндийчлэх болно. Түүнээс бүү ай, аюулгүй. Цааш тулаан үргэлжлэхгүй, энд хүрээд дуусна. Хонь өөртэйгөө зөрчилдөж гомдлоо амархан даван туулах ба өөрийгөө хяналтандаа авч чадна. Өөрөөр хэлбэл та уучлагдах болно.

 

ҮХЭР

Үхэр маш тэвчээртэй. Тэднийг гомдоосон ч танд хүлцэнгүй хандаж бяцхан зүйл дээр нүдээ аниад өнгөрүүлж чадна. Гэхдээ хэрэв Үхрийг тултал нь гомдоовол эелдгээр арга хэмжээ авч эхэлнэ. Жишээ нь хэрэв та Үхэртэй ямар нэг тодорхой хамааралтай бол эхний цохилт та хоёрын харилцааны санхүүгийн талаас ирэх болно. Биед хүрэх арга хэмжээг Үхрүүд хамгийн сүүлийн шатанд авдаг.

 

ИХЭР

Ихрүүдтэй тоглоод хэрэггүй, болгоомжтой байсан нь дээр. Энэхүү тааварлахын аргагүй ордны хүмүүс уурлаж, дургүйцэж, гар ч хүрч мэднэ. Тэд үр дагаврын тухай боддоггүй бөгөөд уураа гаргахын тулд эцэст нь харамсахаар үйлдэл гаргадаг.

Ихрүүд ерөнхийдөө тааварлашгүй хүмүүс: өнөөдөр таны тоглоом дээр инээх бол маргааш нь өөр дээрээ хүлээж аваад нууж хаалгүй цусан өшөө авах болно.

 

МЭЛХИЙ

Мэлхийн ордныхон сэтгэл хөдлөл ихтэй, тиймээс гомдлоосоо болж маш ихээр зовж шаналдаг. Тэд чимээгүйхэн санаа алдаж, бодолхийлж, гомдоосон хүн рүүгээ ууртай, гунигтай харц шидэх болно. Гэхдээ Мэлхий үүгээр л хязгаарлагдах болно.

Хэрэв үнэхээр хүчтэй гомдсон бол Мэлхий тэвчиж чадахгүй. Тэр өшөө авах болно. Тэд өшөө авахдаа их зальтай, нууцлаг байдаг бөгөөд бүх зүйлийг нарийн судалж хамгийн эмзэг хэсэгт нь дайралт хийнэ.

 

АРСЛАН

Арслангууд өөрийгөө маш өндрөөр үнэлдэг, тиймээс гомдлыг хүлээн авахдаа муу. Өөрөөр хэлбэл тэд үүнийг огтхон ч тэвчиж чадахгүй. Гомдоосон хүнээсээ “алганы амт” авсан даруйдаа зөрүүлж цохилт хийнэ.

Арслангууд үгээр өшөө авдаг бөгөөд гомдоосон хүн рүүгээ шоконд орохуйц хурц үгсээр дайрах болно. Гэхдээ арслангууд удаан гомдож чаддаггүй. Гомдоосон хүндээ хамаг уураа гаргасныхаа дараа гомдол нь амархан алга болдог бөгөөд гомдлоо ор тас мартчихдаг.

 

ОХИН

“Би өс хонзонтой хүн биш ээ би зүгээр л ууртай бас ой тогтоолт сайтай” – гэж Охины ордныхныг тодорхойлж болно. Энэ ордны хүмүүс өшөө авч чаддаг хүмүүс юм. Тэд өшөө авалт гэдэг бол хүйтнээр нь өгдөг хоол гэдгийг мэддэг. Тиймээс Охины орд өөрийг нь гомдоосон хүний сул талыг хайж төлөвлөгөө боловсруулж цохилт хийдэг. Гэхдээ өөрийн гараар хийдэггүй. Хов жив, цуу яриа, нууц явуулга – энэ бол бүгд Охины хэв маяг.

 

ЖИНЛҮҮР

Энэ ордныхныг гомдоох маш амархан. Учир нь тэд үргэлж сайн муу сэтгэл санааны хооронд хэлбэлзэж (тэд чинь Жинлүүр шүү дээ) байдаг. Тэд бүх зүйлийг өөр дээрээ хүлээн авдаг.

Гэхдээ Жинлүүрийн ордныхон өшөө авч чаддаггүй. Тэд хариу цохилт ч хийдэггүй, төлөвлөгөө боловсруулдаггүй, уурандаа захирагддаггүй. Хамгийн муудаа орилж хашгичиж эсвэл таны хийсэн зүйлийг бүх хүнд ярьж дараа нь гомдоосон хүнтэйгээ эвлэрч өнгөрсөн бүх зүйлийг мартана.

 

ХИЛЭНЦ

Хилэнц – хамгийн их өш хонзон санадаг ордуудын нэг. Хэрэв Хилэнцийг гомдоосон байхад тэр таны урдаас инээмсэглээд байгаа бол болгоомжил. Тэр зүгээр л өшөө авах төлөвлөгөөгөө боловсруулж байгаа юм.

Яг арслан шиг, Хилэнцүүд өшөө авахад яарах шаардлагагүй гэдгийг мэддэг. Тэд маш боловсронгуй арга бодож болно. Зөвхөн Хилэнцүүд л хар шидийг ашиглах эсвэл бүр таны салатанд шил хийж мэдэх хүмүүс юм шүү.

 

НУМ

Нумынхан хамгийн гомдомтгой, өшөө авамтгай хүмүүсийн жагсаалтын нэгт бичигдэхгүй ч Хилэнц, Арслангийн бүх хүч чадлыг өөртөө агуулдаг. Энэ ордны хүмүүс өөрийг нь гомдоосон хүнд зөөлөн ханддаг.

Гэхдээ хэрэв Нумын тэнцвэрийг алдагдуулбал тэрээр байж болох бүхий л төрлийн өшөө авалтыг турших болно. Гэхдээ энэ ордныхон яарахгүй, заримдаа өшөө авалтаа олон жилээр боловсруулна. Түүний өшөө авалт тодорхой, нарийн, боловсронгуй байх болно.

 

МАТАР

Энэ ордныхон гомддоггүй. Хэзээ ч! Тэд зүгээр л бүх хүмүүсийг алдаагаар нь хоёр бүлэг болгож хуваадаг. Эхнийх нь – “тоос” буюу тэдэнд гомдох нь ямар ч утгагүй хүмүүс. Эдгээр хүмүүс Матрынхны амьдралд нөлөө үзүүлдэггүй хүмүүс юм. Хоёр дахь нь – хүчирхэг хүмүүс. Гэхдээ хэзээ нэгэн цагт Матрынхныг гомдоовол тэд өш санахгүй, тэд бүх хүч чадлаараа анхаарлыг өөр дээрээ хандуулж тэдний буруу байсан мөн Матрынхан зөвхөн хайрыг хүртэх эрхтэй хүмүүс гэдгээ батлах болно.

 

ХУМХ

Хумх бүх зүйлийг хэтрүүлдэг, тэр ч бүү хэл гомдохооргүй зүйл дээр ч гомддог улс. Гэхдээ тэдэнд нэг маш сайн чанар бий. Тэд хэзээ ч өшөө авья гэж боддоггүй. Тиймээс тэд өөрийг нь гомдоосон хүнийг зүгээр л мартаж амьдралаасаа арчиж хаядаг.

Хэрэв хамгийн дотны, үнэ цэнэтэй хүмүүсийн нэг нь гомдоовол Хумх дуугүй байх тоглоом хэлбэрээр бяцхан шийтгэл өгдөг.

 

ЗАГАС

Загас – мэдрэмтгий хүмүүс. Дургүйцэл, өшөө авалтаа нэгэн зэрэг хийдэг. Тэд яагаад түүнийг гомдоосон юм бол гэж тасралтгүй бодож өөрийгөө өрөвдөж, гайхширдаг. “Яаж намайг ингэж чадав аа??”. Түүнийг гомдоосон гомдол олон жилийн турш хадгалагдаж үлддэг.

Гэхдээ Загасны ордныхон хэзээ ч өшөө авдаггүй. Тэд нулимс асгаруулам захидал эсвэл түүнд учруулсан хохирлыг даван туулахад ямар хэцүү байгаа талаараа бичиж бүх зүйл үүгээр хязгаарлагддаг. Ингэхдээ Загас өөрийг нь гомдоосон хүн алдаагаа олж харна гэдэгт итгэдэг.

Иймэрхүү янзаар зурхайн ордууд гомддог аж! Та өөрийгөө мэдэж авсан уу? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай! Танд зөвхөн сайн сайхан зүйлс тохиолдох болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *