in ,

ХахаХаха ХөөрхөнХөөрхөн

Таны толгой эм уусан ч зүгээр болохгүй өвдсөн хэвээрээ л байна уу? Тэгвэл таны биед дараах 4 хүнсний бүтээгдэхүүн дутагдсан гэсэн үг!

Толгойн өвчин – олон өвчний дагуул болж ирдэг. Гэхдээ тэвчихийн аргагүй нэг төрлийн толгойн өвдөлт байдаг. Энэ бол мигрень. Энэ өвдөлтийг манай гаригийн 6 хүн тутмын нэг нь мэддэг. Мигрений үед толгойн зөвхөн нэг тал өвддөг. Мигрень нь ихэвчлэн сэтгэл хөдлөл ихтэй, амархан стресстдэг хүмүүст тохиолддог.

Толгойн өвчний шалтгаан

Мигрень нь хүйсээр удамшдаг (ихэвчлэн эмэгтэйчүүдээс) бөгөөд амьдралын буруу хэв маяг, сэтгэл зүй, сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж үүсдэг. Мөн настай холбоотой байдаг: эмч нар мигренийг ихэвчлэн өсвөр насныхан болон залуу үеийнхэнд тохиолдож байгааг ажиглажээ. Харин настай хүмүүст ажиглагддаггүй аж.

Хооллолт нь мигрень үүсэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим нэг бодис биед дутагдсанаас болж хүчтэй толгойн өвдөлтийг 4 дахин ихэсгэдэг болох нь нотлогджээ. Дараах 4 бүлэг бодис дутагдсанаар мигрень үүснэ.

Дараах бодисуудын дутагдлаас толгойн өвдөлт үүсдэг

1. Фолийн хүчил болон витамин В12

Эдгээр бодисын дутагдалтай хүмүүс ууртай, сэтгэл санаагаар амархан унадаг хүмүүс байдаг. Мөн тэд стресстэх нь элбэг. Бид толгойн өвдөлтөө багасгахын тулд найрлагадаа аспирин агуулсан эм уудаг. Гэтэл энэ бодис нь бидний биеийн фолийн хүчил болон витамин В12-ыг багасгадаг аж.
Бууцай – энэ бол фолийн хүчил маш ихээр агуулдаг ногоо юм. Мөн брокколи, хэрээн нүд, авокадо, манжин, лууван, хулуунд их агуулагдана. Тахианы өндөг нь витамин В12-р баялаг байдаг.

 

2. Зөгийн бал, төмөр

Зөгийн бал, төмөр их хэмжээгээр дутагдах нь эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох бөгөөд цус багадалт, даралт буурах, мигрень, сэтгэл гутралд хүргэдэг. Шош, самар, ямааны бяслаг, авокадонд энэ бодис ихээр агуулагдана. Шинэ ногоо, салатны навч, гүнжидийн үр, элэг, далайн байцааг тогтмол идсэнээр төмрийн хэрэгцээгээ хангалттай авна.

 

3. Витамин В6

Витамин В6 (пиридоксин)-ы дутагдал – зүрх судасны өвчин үүсэх хамгийн гол хүчин зүйлсийн нэг. Витамин В6 шош, элэг, шинэхэн ногоо мөн үр тарианд бий. Эрүүл тархи, мэдрэл, зүрх, судсаа хамгаалахын тулд эдгээр хүнсийг хэрэглэж байгаарай.

 

4. Витамин D

Витамин D-г нарны цацрагаас авч болно. Харин өвлийн улиралд хүнснээсээ авч болно. Өндөг, шош, элэг, далайн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн нь бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг витамин D-р баялаг байдаг.

Тэжээллэг хооллолт, спортоор хичээллэх, цэвэр агаарт зугаалах нь мигрений давтамж болон хүчийг багасгахад тусална. Харин стресс тайлж тайвшрахад анхилуун үнэрийн эмчилгээ тусална.

Энэ нийтлэл танд болон таны найз нөхдөд толгойн өвдөлтөө мартахад тусална гэдэгт итгэлтэй байна! Эрүүл энхийг хүсэе!

One Comment

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *