in ,

Хүйтний улирал хаяанд ирлээ, дулаан хувцсаа гаргаж өмсөхөд бэлэн үү? Эдгээр 7 аргыг мэдэж авснаар та өд сөдөн курткийг хими цэвэрлэгээнд өгснөөс дутахааргүй цэвэрлэж сурна

Сөдөн хүрэм – эвтэйхэн бөгөөд өвлийн улиралд өмсөхөд хөнгөн, дулаахан хувцас. Эдэлгээ даадаг тул хүмүүс өмсөх дуртай байдаг. Сөдийг нь муутгахгүйгээр хэрхэн цэвэрлэх вэ? Хими цэвэрлэгээ өндөр үнэтэй тул хүн болгон хими цэвэрлэгээнд өгч чадахгүй. Өөрөө цэвэрлэнэ гэхээр эргэлт буцалтгүй хаяхаар болгочихвол яана аа гэсэн айдас тээнэ. Гэхдээ найдвар бий. Сөдийг нь муутгахгүйгээр хүрмээ хэрхэн цэвэрхэн болгох аргыг зөвлөж байна.

Угаалгын машинд өд, сөдөн хүрмийг хэрхэн угаах вэ?

  • Угаалгын машинд хийхээсээ өмнө цахилгааныг бүрэн цахилгаандаж товчийг нь товчилно. Малгайны үсийг аваад хүрмээ дотроор нь эргүүлээрэй.
  • Өөр бусад хувцастай биш дан ганц хүрмээ угаалгын машинд хийнэ.
  • Зөвхөн тансаг даавуунд зориулсан угаалгын шингэн савангаар угаана, хуурай угаалгын нунтгаар угаахыг хориглоно.
  • Усны бага хэмд буюу 30 хэмийн ус хамгийн тохиромжтой, зөөлөн горимыг сонгоно. 3-4 удаа зайлна.

  • Угааж дууссаны дараа өд, сөдийг бөөгнөрүүлэхгүй байх ёстой. Үүний тулд 3-4 ширхэг теннисийн бөмбөг цуг хийж угаагаарай.
  • Цэвэр агаарт хатаана. Халаалт эсвэл асаж байгаа галын дэргэд хатааж болохгүй.
  • Хүрэм нь нэг өдөрт хатахгүй тул үе үе эргүүлж сэгсэрч байгаарай. Ингэснээр өд, сөд нь сална.

Дээр дурьдсан дүрмийг баримтлан угаавал таны хүрэм хими цэвэрлэгээнд өгснөөс дутахааргүй цэвэрхэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *