in , ,

Нөсөө толбо, сэвх зэрэг арьсны асуудлыг ердөө 2-хон орцын тусламжтай арилгах боломжтой. Ардын уламжлалт энэхүү жор маш сайн үр дүнтэй!

Нөсөө гэдэг нь арьсны меланины хэмжээг ихэсгэж арьсан дээр хар бараан толбо болж илэрдэг өвчин юм. Нарны туяа, жирэмслэлт, эрүүл мэндийн байдал, хөгшрөлт, гэмтэл зэрэг нь меланинд нөлөөлж арьсан дээр бор толбо үүсгэдэг.

Шалтгааныг нь хоёр бүлэг болгон хувааж болно: гадаад болон дотоод. Гадаад шалтгаанд нь жишээ нь, уур амьсгал орно. Арьсанд нарны шууд тусгал эсвэл химийн нэгдэл нөлөөлөх (бетаксолол, миноциклин, эстроген, прогестерон, г.м).

Сэвх бол насны толбо юм. Энэхүү толбо нь нарны хэт ягаан туяагаар үүсгэгддэг бөгөөд энэ нь меланинд сөргөөр нөлөөлж түр хугацааны эсвэл эдгэшгүй өнгөний өөрчлөлтийг үүсгэдэг.

Гэмтэл эсвэл мэс заслын дараах сорви нь арьсны өнгийг өөрчилж болдог. Эдгэрсэн ч бараан толбо үлдэж болно.

Меланодерм (арьс бараан нөсөөтөх) – энэ бол жирэмсний хугацаанд үүсдэг арьсны нөсөө юм. Энэ нь хамар мөн хацар дээр үүсдэг учир жирэмсний маск гэж нэрлэх нь ч бий. Энэ өвчин нь жирэмслэлтийн дараа өөрөө арилдаг бөгөөд ямар нэг ноцтой асуудал үүсгэдэггүй.

 

Нөсөө толбыг арилгах жор:

  1. Нэг цайны халбага нунтаг куркумаг 1 цайны халбага нимбэгний шүүстэй холино.
  2. Нөсөө толботой хэсэгтээ түрхэнэ.
  3. 15 минут байлгаж хатаана.
  4. Хүйтэн усаар угаана.
  5. Үүний дараа арьсаа наранд шууд гаргаж болохгүй!
  6. Үүнийг усанд орохын өмнө хэрэглэхийг зөвлөж байна.
  7. Энэ үйл явцыг өдөрт 1 эсвэл 2 удаа үр дүн гартал давтаж хийгээрэй.

Энэ энгийн аргыг эртний энэтхэгийн аюурвед анагаахын шинжлэх ухаан дээр үндэслэн боловсруулсан бөгөөд үнэхээр үр дүнтэй арга юм шүү.

Нимбэг нь арьсыг гуужуулж, арьсыг гэрэлтүүлэх болно. Харин куркума нь арьсыг гэрэлтүүлэхээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Туршаад үзээрэй, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *