in , ,

Та өөрийнхөө хүслийг биелүүлмээр байна уу? Маш амархан, шинэ сар гарах үед энэ үйлийг хийгээрэй!

Хүсэл тань биелээсэй гэж хүсэж байна уу? Танд сар бүр хүслээ биелүүлэх хосгүй боломж бий!

Зурхайчид шинэ сар гарах өдрийг хүслээ биелүүлэх хамгийн тохиромжтой цаг гэж үздэг. Гол нь үүнийг зөв хийх хэрэгтэй, мөн мэдээж хэрэг шөнө гэрэлтэх хавирган сарны агуу их хүчинд итгэх хэрэгтэй!

Дашрамд хэлэхэд энэ жилийн Шинэ сар 12-р сарын 29-нд гарна! Боломжийг бүү алдаарай!

Энэ бол 2020 оны жагсаалт:

  • 1 сарын 28
  • 2 сарын 26
  • 3 сарын 28
  • 4 сарын 26
  • 5 сарын 25
  • 6 сарын 24
  • 7 сарын 23
  • 8 сарын 21
  • 9 сарын 20
  • 10 сарын 19
  • 11 сарын 18
  • 12 сарын 18

Лаатай энгийн зан үйл

Ид шидийн салбарын бүх мэргэжилтнүүд зан үйлд хэдий чинээ хариуцлагатай хандана төдий чинээ шинэ сар таны хүслийг биелүүлэх боломж ихсэнэ гэж үзэцгээдэг. Хамгийн энгийн, боломжийн арга бол тохирох уур амьсгалыг бий болгох юм – нам гүм өрөөнд тэнгэрт хавирган сар гарах тэр мөчид лаагаа асаана.

Гялалзах лааны гэрэлд бодол санаагаа цэгцэлж илүү дутуу зүйл бодолгүй маш сайн анхаарлаа төвлөрүүлсний дараа л хүслээ бодох хэрэгтэй. Бодлын хүчээр залуу саранд мэдээлэл өгч болдог гэж үздэг.

Гол нь хүсэл тань биелчихсэн гэж бодох хэрэгтэй бөгөөд хүсэл биелсний дараах тэр сэтгэл хөдлөлийг мэдрэх хэрэгтэй. Дараа нь лааны дөлийг үлээж хүслээ “тавьж явуулах” гэж хичээгээрэй. Ингэснээр шинэ сард “ажлаа” хийхэд нь саад болохгүй.

 

Сарны тэмдэглэл

Өөр нэгэн алдартай зан үйл бол шинэ сар гарах мөчид хүслээ шинэхэн цаасан дээр бичих юм. Үүний тулд танд гоё дэвтэр эсвэл тэмдэглэлийн дэвтэр шаардлагатай – энэ бол заавал хийх ёстой ёслолын нэг хэсэг юм. Цагаан цаас нь цэвэр ариун сэтгэл мөн мөрөөдөл биелэх хүслийг билэгддэг.

Шинэ сар гарах үед биелэхийг хамгийн ихээр хүсэж байгаа хүслээ бичнэ. Нэг зүйлээр хязгаарлагдалгүй хэд хэдэн хүслээ бичээрэй. Гол нь бичсэнээ хэнд ч харуулж болохгүй. Дэвтрээ бусдын нүдэнд өртөхөөргүй газар нуувал хамгийн сайн.

Гол нь хүсэл тань хангалттай дэлгэрэнгүй ойлгомжтой байх хэрэгтэй. Ингэвэл залуу саранд хүслийг тань биелүүлэхэд улам хялбар болно. Тодорхой хугацаа өнгөрсний дараа дараагийн шинэ сар гарах цаг болоход зан үйлийг давтан хийж болно: бичсэнээ дахин харж биелсэн дээр нь зурж шинэ хүслээ нэмээрэй.

 

Гурвалжин

Цаастай холбоотой өөр нэг аргаар хүслээ биелүүлж болно. Улаан өнгийн цаас эсвэл картоныг зөв хэлбэртэй хэд хэдэн гурвалжин дүрс болгож хайчлаад хүслээ бич. Дараа нь өөрийн зураг болон бүх гурвалжингаа шинэ дугтуйнд хийнэ.

Зураг тань сайхан дурсамжтай холбоотой байх хэрэгтэй. Инээмсэглэсэн, баярласан, аз жаргалтай зураг хийгээрэй. Хэрэв дугтуйг гэрийнхээ өмнөд хэсгийн ямар нэг нууц буланд нуувал хүссэн бүхэн тань биелэх болно.

Хавирган сар мэндлэх эхний өдөр аяга дүүрэн цэвэр ус хийж цонхон дээрээ тавина. Энэ аягатай ус дараагийн шинэ сар гартал сарын турш цонхны тавцан дээр байх ёстой. Зан үйлийг хийхдээ шившлэг хэлэх хэрэгтэй: “Аяга дүүрэн байгаатай адил гэр минь аз жаргалаар дүүрэн байг!”

 

Шинэ сарыг мөнгө дуудахад хэрхэн ашиглах вэ?

Ихэнхи хүмүүс материаллаг хэрэгцээгээ нэмэгдүүлэхийг хүсдэг. Мөнгөтэй холбоотой хүслийг тань шинэ сар биелүүлж өгнө. Шинэ саранд хүслээ хэлэх маш амархан. Мэргэжилтнүүдийн дараах зөвлөгөөг дагаарай.

Тэгэхээр мөнгө дуудахын тулд танд том мөнгөн дэвсгэрт хэрэгтэй. Залуу сар тэнгэрт мандах цагт цонхон дээрээ очоод мөнгөө тавцан дээр тавина. Ингэснээр мөнгө сарны гэрлийн энергиэр цэнэглэгдэх болно.

Цаг агаар тааруухан, тэнгэр бараан үүлтэй байсан ч сэтгэлээр унах шаардлагагүй: шинэ сар ямар ч “саадгүй” ажлаа маш сайн гүйцэтгэх болно.

Хүслээ биелэхийг удаан хүлээхгүйн тулд цэнэглэгдсэн мөнгөө маргааш нь хэрэглэх хэрэгтэй.

Санхүүгийн хүсэл биелэхтэй холбоотой хамгийн алдартай зан үйл бол төсөөлөл юм. Мөнгөө гартаа барина. Хэдий чинээ их байна төдий чинээ сайн. Мөнгө жинхэнэ эсвэл гараараа зурсан байх нь чухал биш. Гол нь өөрийгөө их хэмжээний мөнгөтэй гэдгээ төсөөлж түүнийгээ мэдрэх хэрэгтэй. Шинэ сар гарахад чангаар эсвэл дотроо санхүүгийн байдлаа сайжруулахыг сарнаас гуй.

Хэрэгцээгээ хангахын тулд тодорхой тоо хэмжээг бодохыг зөвлөж байна. Одоо залуу сарыг таны хүслийг биелүүлэхийг хүлээх л үлдлээ.

Шинэ сар гарахад банкны хуулга аваад өөрийн нэр дээр бөглөж өөрийн шаардлагатай хэмжээний мөнгөн дүнг бичиж болно. Хуулгаа цагаан, мөнгөлөг эсвэл алтлаг дугтуйнд хийгээд нүднээс далд газар нууна. Хүсэл тань хэдий чинээ бодит байна төдий чинээ хурдан биелэх болно. Ерөнхийдөө хүсэл 3-7 хоногийн дотор биелдэг. Сар таны хүслийг биелүүлэхдээ олз эсвэл гэнэтийн бэлгээр гарт тань өгч болно.

 

Шинэ сар – хайр сэтгэлийн тал дээр хамгийн шилдэг туслах

Хэрхэн хавирган саранд хүслээ зөв шивнэж хувийн амьдралдаа аз жаргал нэмэх вэ? Ид шидийг ашиглаад удаж байгаа хүмүүс өөрийн нэг хэсгээ олоход шинэ сар гайхалтай туслагч байж чаддаг гэдгийг сайн мэднэ.

Хайр дурлалаа биелүүлэхийн тулд дараах зан үйл туслах болно: шинэ сар луу хараад хоёр гараа нүднийхээ дээр хурууны өндгүүдээ нийлүүлж дээвэр шиг болгоно. Дараа нь гараа байшин гэж төсөөлнө – гэр бүлийн дулаан уур амьсгал мөн дурлалт хосын тав тухтай орчинг төсөөлнө. Ертөнц таны сэтгэл хөдлөлийг мэдэрч бодлыг тань унших учир гайхамшигт итгэдэг мөн хүслээ биелнэ гэдэгт итгэж байгаа хүмүүсийн хүслийг ойрын хугацаанд биелүүлэх болно.

Залуу охид дээр үеэс хэрхэн шинэ саранд хүслээ шивнэж хосоо олж болдгийг мэддэг байжээ. Шинэ сар мэндлэх тэр мөчид дараах үгсийг хэлж хэд хэдэн удаа тэнхлэгээ тойрон эргэнэ:

“Үзэсгэлэнт сар минь, залуу сар минь таныг тойрч байгаатай адил залуусыг надаар хүрээлүүлээч!”

Шинэ сартай холбоотой эрүүл мэндийн маш олон мэргэ байдаг: шинэ сар нь залуу нас болон эрч хүчийг билэгддэг. Хүслээ бодохын өмнө өтгөн, хатуу мөчиртэй бат бөх мод сонгох хэрэгтэй.

Шинэ сар гарахад модон дээр очоод нэг мөчирт нь гоёмсог тууз уяж хүслээ шивнэнэ. Тэнгэрийн бие болон Дэлхийн “хамтын ажиллагаа” гайхалтай үр дүнд хүргэх бөгөөд “үйлчлүүлэгчээ” олон төрлийн өвчин эмгэгээс ангижруулах болно. Эдгээр бүх зан үйлийг хийхэд хамгийн чухал зүйл бол чин сэтгэлээсээ итгэж хүсэл бүхэн тань биелээсэй гэж хүсэх юм!

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0