in ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё

Ямар ч тос ашиглахгүйгээр төмс шарах амтат жор. Түргэн хоолны газрын шарсан төмсний хажууд хамаагүй эрүүл, зөв хооллолт болж чадна

Шарсан төмс – хүн бүрийн идэх дуртай хоол. Түргэн хоолны газруудын урдаа барьдаг хоолны нэг бөгөөд төрөл бүрийн соус дагалдаж ирдэг.

Хүүхдүүдтэй түргэн хоолны газар орж байгаа бол шарсан төмснөөс авахгүй байна гэж байхгүй. Түргэн хоолны газар төмсийг маш их тосонд шардаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй – сахар, калори, тос …

Гэхдээ тосгүйгээр шарах арга бий. Шарах шүүгээнд дусал ч тосгүйгээр шарсан төмс нь түргэн хоолны тосонд шарсан төмснөөс юугаараа ч дутахгүй.

Орц:

  • Төмс – 5-7 ш
  • Өндөгний шар – 2 ш
  • Нунтаг хар перец – амтлах хэмжээгээр
  • Паприка – амтлах хэмжээгээр
  • Давс – амтлах хэмжээгээр

Хийх арга:

1. Арилгаж угаасан төмсөө 1 см бүдүүн байхаар хэрчинэ.

2. Өндөгний шарыг хөөсөртөл нь сайтар хутгаад давс, перцээр амтална. Дээрээс нь мөн паприка хийж хутгаарай.

3. Төмсөө саванд хийж дээрээс нь өндөгний зуурмагаа хийнэ.

4. Шарах шүүгээгээ 200-220 хэм хүртэл халаана. Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэлгэж төмсөө өрж тавиад шарах шүүгээнд 7-10 минут шарна. Болсны дараа цаасыг нь авч шаргал өнгөтэй болтол нь шараарай.

5. Шарсан төмс бэлэн боллоо.

Бага зэрэг хөргөөд идээрэй. Яншуйтай цөцгий, эсвэл гэрийн кетчуптэй идвэл улам л амттай болно.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0