in ,

Хуучин эд зүйлийг шинэ мэт болгох 12 арга. Үүнийг мэддэг байхад та байнга шинэ зүйл худалдаж авахад мөнгөө үрэх шаардлагагүй болно

Эдгээр аргуудаар хуучирсан толбыг ч арилгаж таны хайртай эд зүйлийг шинэ мэт болгож чадна.

Махны хавтан

Махны хавтанг шинэ мэт болгох амархан: нимбэгийн шүүс болон давсны уусмалаар сайтар арчаарай.

Зэс сав суулга

Зэс сав суулга хоол хийхэд хамгийн шилдэгт тооцогддог. Давс болон уксусын уусмалаар савыг цэвэрлэх боломжтой. Бага зэргийн давс цацаад уксус шүршээрэй, хэсэг хугацааны дараа порлоноор үрж цэвэрлэнэ.

 

Таваг

Тавган дээр тогтсон халбага, сэрээний мөрийг арилгахын тулд: шаазан цэвэрлэх тусгай бодис байхад л хангалттай.

 

Шарах шүүгээний хавтан

Шарах шүүгээний түлэгдсэн эсвэл тос болсон хавтанг устөрөгчийн хэт исэл дээр багахан сод нэмээд цэвэрлэхэд шинэ юм шиг л гялалзана. Бэлдсэн уусмалаа түрхээд 30-аад минут орхиорой, дараа нь зүлгэж цэвэрлэнэ.

 

Хивс

Танд 1:2 харьцаатай уксус, ус хэрэг болно. Усаа уксустай сайтар холиод шүршдэг саванд хий. Хивсэн дээрх толбо руу цацаад чийгтэй алчуур тавьж индүүгээ уурын тохиргоо дээр тавьж даавуугаа 30 секунд орчим индүүднэ.

 

Ширмэн хайруулын таваг

Та юуны түрүүнд эдгээр зүйлсийг бэлдэнэ үү: плита цэвэрлэх бодис, бээлий, хогны уут болон цагаан уксус.

Хуучин ширмэн хайруулын таваг дээрээ плита цэвэрлэгч бодисоо цацна. Цацсан бодисыг хатаахгүйн тулд хогны уутанд хийгээд амыг нь боож 1-2 хоног орхино. Дараа нь гаргаж ирээд хуучин бодисыг угааж цэвэрлээд дахин шинэ бодис цацаж уутандаа хийгээд 1 хонуулна.

Цацсан бодис нь хайруулын тавгийн бохирыг сайтар арилгаж байгаа юм, бодисыг халуун бүлээн усаар сайтар угаана. Дараа нь бүлээн ус болон уксусыг 1:1 харьцаатайгаар бэлдээд хайруулын тавгаа төмөр үрүүлээр угаана. Уусмалтай нь хатаана. Одоо өнгийг нь сэргээх ажилдаа орцгооё.

Шарах шүүгээг 250 хэм хүртэл халааж хайруулын тавгаа 1 цаг тавина. Халуун хайруулын тавгаа болгоомжтой гаргаж ирээд оливийн тосоор бүрнэ. Халуун хайруулын таваг өөрт хэрэгтэй тосыг шингээж автал хэсэг хүлээх бөгөөд илүүдэл тосыг цаасан алчуураар арчиж аваарай. Буцаагаад шарах шүүгээндээ хийнэ – одоо доош нь харуулж тавина шүү. 15 минутын дараа гаргаж ирээд алчуураар арчиж дахин 15 минут хийнэ. Эхний өнгөлгөө хийгдсэн гэж үзнэ.

Одоо 2 дахь өнгөлгөөг хийнэ: ширмэн хайруулын тавганд тосоо түрхээд шарах шүүгэндээ хийгээд хаалгыг нь хаалгүй 1 цаг орчим байлгана.

 

Плита

Хлорын орцтой цайруулагчаар плитаны завсрын бохирыг цэвэрлэнэ. Цайруулагчийг 1:1 хэмжээтэйгээр устай холиод арчина. Цэвэрлэгээ хийж байхдаа тасалгааны агаарыг солих ёстойг анхаарна уу.

 

Даавуун кэт

Цагаан өнгийн даавуун кэтний өнгийг сэргээхийн тулд танд 1 цайны халбага аяга таваг угаагч шингэн бодис, 3 хоолны халбага устөрөгчийн хэт исэл болон 2 хоолны халбага хүнсний сод байхад л хангалттай.

 

Арьсан буйдан

Хүүхдийн тос эсвэл оливийн тосоор арьсан буйдангийн зураасыг арчаарай. Түрхсэн тосыг цаг гаран шингээнэ. Хэрвээ зураас мэдэгдсээр байвал дахиад тос түрхэнэ.

 

Даавуун буйдан цэвэрлэх

Даавуун буйдан арчилгаа их шаарддаг. Спирт шингээсэн бие угаагч порлоноор үрж арчаад хатаана. Хатсаны дараа сойзоор сайтар үрж цэвэрлэнэ.

 

Арьсан цүнх

Нойтон салфеткаар арьсан цүнхэн дээр тогтсон ямар ч толбыг арилгаж болно.

 

Хөвөн даавуун алчуур

Хөвөн даавуун алчуураа хөвсгөр болгохын тулд угаасны дараа давстай усанд зайлна. Мөн агаарын солилцоо сайтай өрөөнд эсвэл задгай агаарт хатаавал илүү гоё хөвсгөр болж хатна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0