in ,

7 хоногт ердөө 1-хэн өдөр мацаг барьснаар таны биед гайхалтай өөрчлөлт гарах болно. Та туршиж үзээд өөрийн биеэр мэдрээрэй

Нэг өдрийн эмчилгээний өлсгөлөн

Бага зэргийн өлсгөлөн ашиг тустай гэдэг нь эртнээс хүлээн зөвшөөрөгдсөн. Гэхдээ бид тогтсон цагт хоол идэж өлөө дарж байх ёстойг мартаж болохгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг та доорх нийтлэлээс үзнэ үү.

Долоо хоног тутам нэг өдрийн өлсгөлөнгийн дэглэмийг эмч нар ийн тайлбарлаж байна:

  • Жилийн турш долоо хоног тутамд нэг өдөр өлсгөлөн байвал хүний эрүүл мэндийн байдал эрс сайжирна
  • Дотоод эрхтний хэт ачаалал багасна. Жишээ нь, диабетийн хөнгөн хэлбэрийн үед нэг өдрийн өлсгөлөнгийн дэглэм баримталсны үр дүнд эмчлэгдэх магадлал өндөр. Учир нь өлсгөлөнгийн үеэр зохих эрхтнүүд амарч амждаг ажээ.
  • Нэг өдрийн өлсгөлөн хүний бие эрхтнийг 3 сараар залуужуулдаг.

Хэдэн мянган жилийн өмнө Гиппократ, Авиценна, Парацельс болон өөр бусад эмч нар энэ аргаар өвчнийг анагаахыг зөвлөж байжээ. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан эмчилгээний уг аргыг судалж үзсэн бөгөөд бодисын солилцоо идэвхжих, бие эрхтэн залуужиж байгааг нотолсон байна.

Хоол боловсруулахад ашиглагдаж байсан эрч хүчийг өлсгөлөнгийн үеэр өвчин анагаахад зарцуулахаар бие эрхтэн өөрөө зохицуулалт хийдэг байна. Мөн хорт бодисоо гадагшлуулах үйл явцыг хурдасгадаг ажээ. Миний өөрийн хувийн туршлагаас харахад, хоосон байхад ханиад томуу 2 өдрийн дотор эдгэрдэг, хүндээр туссан бол 3 өдөртөө л эдгэрдэг юм.

Хүндхэн ханиадны үед өлсөж эдгээхэд чичирхийлэх, нойрмоглох шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ хамгийн гайхалтай нь, энэ эмчилгээний дараа СПА-д орсон юм шиг л харагдах болно. Таны гадна өнгө төрх ч төдийгүй дотор цэвэрлэгдэнэ. Хэрвээ та өлсгөлөнгөөр өвчнөө анагаахаар шийдсэн бол ямар ч эм хэрэглэхгүй байхыг анхаарна уу.

Зөвхөн ус ууна – тогтмол, бага хэмжээгээр. Өдөрт 1,5-2 литр ус уух ёстой. Уснаас гадна нохойн хошууны шингэн цай ууж болох бөгөөд хамгийн гол нь сахаргүй байх хэрэгтэй.

 

Оюун ухаан цэгцэрнэ

Өлсгөлөн байх дэглэм нь тархинд маш сайнаар нөлөөлнө: сэтгэн бодох чадвар мэдэгдэхүйц сайжирдаг байна. Жишээ нь, Жон Леннон бясалгал хийж өлсдөг байжээ. Түүний гайхалтай уран бүтээлүүд нь зөвхөн авьяасаар бүтээгүй мөн өлсгөлөн тусалсан гэхэд буруудахгүй болов уу.

Т.Тоео – японы парламентын гишүүн асан бусдыгаа нэг өдрийн өлсгөлөнгийн дэглэм барихыг уриалж байжээ. Ингэснээр эрүүлжиж ажлын чадвар дээшилнэ гэж тайлбарладаг байв. Энэ нь зүгээр ч нэг өлсөж байгаа хэрэг бус харин биеэ амрааж, оюуныхаа чадамжийг нэмэгдүүлж байгааг онцолж байжээ.

Анхаарах ёстой зүйлүүд бий: өлсөхөөс өмнө бие эрхтнээ цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд 2 өдрийн өмнө амьтны гаралтай хоол хүнснээс татгалзаж эхэлнэ. Үр тариа, ургамлын гаралтай хоол хүнс хэрэглээрэй. Идэж болох бүхий л ногоо, жимсийг түлхүү хэрэглэ. Өлсгөлөнгийн дэглэмийг 1-2 өдрөөр үргэлжлүүлнэ, аажимдаа өдрийг нь уртасгаж болох юм. Хэдэн өдөр өлссөн тэдэн өдөр өлсгөлөнгөөс аажим гарна.

Нэг, хоёр болон гурван өдрийн өлсгөлөнгийн дэглэм барилаа гэж бодоход дэглэмээс гарахдаа нэг, хоёр болон гурван өдөр үргэлжилнэ гэсэн үг. Хэсэг хугацаанд завсарлаад дараагийн өлсгөлөнгийн дэглэмийг эхлүүлж болно. Өлсгөлөнгийн өдрийг 7 хоног хүртэл үргэлжлүүлэх боломжтой, гэхдээ 6 сардаа 1 удаа. Гэрийн нөхцөлд урт хугацаанд өлсгөлөнгийн дэглэм барихыг хориглож байгааг анхаарна уу.

Бас нэгэн чухал зүйл бол бие цэвэрлэх бэлтгэл үед сэтгэл санаагаа өөдрөг байлгах ёстой. Өлсөж эхлэхдээ амжилтанд итгэ, тэгж байж гайхалтай үр дүнд хүрнэ. Бие эрхтэн өөрөө өвчинтэйгөө тэмцэж эхлэх бөгөөд байнгын өлсгөлөнгийн дэглэм баримталбал дадал болон тогтож таны бие бүхэлдээ эрүүлжих болно.

 

Турах үйл явц

Өдрийн өлсгөлөнгийн дэглэмд зөв бэлдэх, өлсгөлөнгийн дэглэмийг долоо хоног болгон тогтмол барьж чадвал жин хасахад нөлөөлнө.

Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар, өлсгөлөнгийн үеэр мэдрэгдэж байгаа бага зэргийн стресс нь дархлаанд сайнаар нөлөөлж, хавдар үүсэх явцыг удаашруулна гэжээ. Заавал хийх ёстой зүйл – өлсөхөөр шийдсэн бол тогтмол ус уухаа мартаж болохгүй.

 

Юунаас эхлэх вэ?

Сэтгэл санаанаас эхэлнэ. Өлсгөлөнгийн эхний үед таагүй байдал үүснэ, бага зэрэг стресстэх, эсвэл ямар нэгэн зүйлийг даван туулах гэж зүтгэж байгаа түгшүүр таныг зовооно.

Өлсгөлөнгийн дэглэм барьж эхлэхээс 1 хоногийн өмнө хоолондоо болгоомжтой ханд, согтууруулах төрлийн ундаанаас татгалзаж, шөнө орой хоол идэхээс зайлсхийгээрэй. Махан хоолыг энэ удаад хасах хэрэгтэй.

Өөрийгөө сатааруулах ямар нэгэн ажил олж хий. Боломжтой бол агаар салхинд алхах, эсвэл зуслан явж өөртөө ажил олоорой. Ажилтай өдөр өлсгөлөнгийн дэглэмийг эхлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Энэ үеэр биед таагүй байдлууд мэдрэгдэнэ – толгой өвдөх, толгой эргэх, бие сулрах, сэтгэл санаагаар унах, амнаас эвгүй үнэр үнэртэх зэрэг нь бусадтай харилцахад таагүй байдал үүсгэж болох тул өлсгөлөнгийн дэглэм баримтлахад хүндрэл учруулж болзошгүй. Хэд хэдэн удаагийн өлсгөлөнгийн дараа та туршлагажсан байх тул хэн ч таныг “тусгай” дэглэм барьж байгааг анзаарахгүй тул ажлын өдөр ч дэглэмээ үргэлжлүүлж болно.

 

Би хувьдаа ингэж дэглэм барьдаг:

Ням гариг. 18:00 цагаас хөнгөн оройн хоол идээд эртхэн хэвтдэг.

Даваа. Өдрийн турш (18 цаг хүртэл) өлсөнө. Хоолны тухай бодол салахгүй бол ус ууна.

Даваа гариг. 18 цагаас хойш өлсгөлөнгийн дэглэмээс гарна. Жижиглэсэн луувангаар хийсэн хөнгөн салат – юугаар ч амтлаагүй. Хэсэг хугацааны дараа зүсэм талх, болж өгвөл бүхэл үрийн талх иддэг. 2 цагийн дараа каш иднэ, амтлаагүй буюу сахар, тос хийгээгүй усанд чанасан каш.

 

Нэг өдрийн өлсгөлөнгийн дэглэмээс гарах

П.Бреггийн зөвлөсний дагуу: 1 өдөр (24 цаг) = хэрвээ үнэхээр хүсэж байгаа бол 1/3 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага нимбэгийн шүүстэй ус ууна.

Өлсгөлөнгийн дэглэмээс гарах анхны хоол бол шинэ ногооны салат (ихэнхдээ үрүүлээр үрж жижиглэсэн лууван, байцааны салат) байна. Амталмаар санагдаад байвал нимбэг эсвэл жүржийн шүүс нэмж болно. Энэ салат нь элэг цэвэрлэгчээр шалгарсан юм. Дараа нь чанасан ногоо, жишээ нь, жигнэж болгосон улаан лооль идэж болно. Мөн бууцай, хулуу, далбагар байцаа, чанаж болгосон цоохор майлз идээрэй. Өлсгөлөнгийн дэглэмийг хэзээ ч амьтны гаралтай хоол хүнсээр тайлж болохгүй: мах, бяслаг, загас, самар, үр. 2 өдрийн турш хүчиллэг ихтэй хүнс огтоос хэрэглэж болохгүй.

Хүн хоол, усгүйгээр хэдэн өдөр амьдарч чадна. Энэ байдлыг даван туулж чадахгүй гэсэн айдас л биднийг богинохон хугацаанд үхэлд хүргэдэг ажээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0