in

ГоёГоё Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГунигтайГунигтай ХахаХаха

Юуг нууц хэвээр өөртөө үлдээж, бусдад ярьж болохгүй талаарх ухаант мэргэдийн өгсөн 7 үнэт зөвлөгөө

Амьдралд бүх зүйл тэнцвэртэй байх ёстой. Энэ бол амжилтын түлхүүр! Ийм ч учраас энэтхэгийн гүн ухаантнууд энэ дэлхий дээр байгаа бүх зүйлийг нийтэд тараах, зарлах ёсгүй гэж үздэг ажээ. Ээлж нь ирээгүй л бол нууц хэвээрээ үлдэх ёстой зүйлүүд гэж байдаг. Цагаа олоогүй байхад зарим нууцыг задлах нь муу үр дагавартай. Бүх юманд өөрийн гэсэн цаг хугацаа гэж бий.

Дараах 7 зүйлийг бусдад зарлах хэрэггүй, аль болох нууц хэвээр хадгалсан нь дээр.

1. Нууц хэвээр хадгалах ёстой эхний зүйл бол хэтийн төлөвлөгөө. Төлөвлөгөөгөө биелүүлэхээс нааш бусдад ам алдаж болохгүй. Бидний санаачлага, санаанууд төгс төгөлдөр биш байдгаас гадна маш олон сул талуудтай. Үүнийг ашиглан төлөвлөгөөг тань амархан нурааж болно.

2. Хийсэн сайн үйлсийнхээ талаар бусдад ярихгүй байх. Сайн үйлс бол энэ орчлонд ховорхон үйлдэгддэг зүйлүүдийн нэг. Тийм болохоор л сайн үйлсийг нүдний цөцгий мэт хайрлаж, чандлан нууцлах хэрэгтэй. Сайн үйлс хийснийхээ төлөө өөрийгөө хэт магтах хэрэггүй. Эс бөгөөс сайн үйлс хийсний чинь үр дүнд ирэх ёстой байсан үр ашиг ирэхгүй.

3. Өөрийнхөө хэмнэлт, гачигдлын талаар бусдад ярьж тараах хэрэггүй. Хоол хүнс, нойр, сексийн харилцааныхаа гачигдлын талаар бусдад баруун солгойгүй чалчих хэрэггүй.

4. Өөрийнхөө баатарлаг байдал, эр зоригийн талаар ярих хэрэггүй. Зарим нэг нь өнгөн талаараа сорилтонд орж байхад, зарим нэгэн нь дотоод талаасаа сорилтонд орж байдаг. Гадаад талын сорилтууд харагддаг. Шагнал авч алдаршуулж болдог. Гэтэл дотоод сорилтуудыг хэн ч анзаардаггүй болохоор ямар ч медаль шагнал өгөх боломжгүй.

5. Сүнслэг ухамсрынхаа талаар тарааж болохгүй. Сүнслэг ухамсар олон янзын түвшинтэй ба тодорхой түвшний ухамсрын өндөрлөгт хүрсэн тохиолдолд л ил тод болох ёстой. Анхан шатныхны гол алдаа бол хүмүүст сайн сайхныг авчрахын оронд хэтэрхий өндөр сүнслэг ухамсраа бусадтай хуваалцаж, энэ талаараа бусдад тараах хүслээ барьж дийлэхгүй байх явдал юм.

6. Гэр бүл доторх зөрчил маргааны талаар болоод өөрийнхөө гэр бүлийн амьдралын талаар бусдад ам нээхгүй байх хэрэгтэй. Гэр бүлийн амьдрал доторх асуудлуудынхаа талаар хэдий чинээ бага ярина төдий чинээ танай гэр бүл бат бөх, тогтвортой байх болно. Хэрүүл маргаан гэдэг бол харилцааны явцад хуралдсан сөрөг энергүүдээс салах арга зам.

7. Долоо дахь нэмэлт зөвлөгөө бол та хэн нэгнээс сонссон таагүй үгнүүдийн талаар бусдад ам нээж болохгүй. Гудамжинд гутлаа шавхай болгож болдогтой адил ухамсар, оюунд ч бас шавхай тарьж болдог. Гэртээ ирэнгүүтээ сонссон бүх тэнэг зүйлүүдээ ярьдаг хүн гэртээ орж ирчихээд гутлаа тайлдаггүй хүнтэй яг адилхан.

15 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *