in ,

Ходоод гэдсэнд хуримтлагдсан хорт бодисоос салж, цэвэрлэхийн тулд та дараах 12 аргыг мэдэж байхад л хангалттай!

Ходоод гэдсээ цэвэрлэх нь эрүүл, урт удаан наслах үндэс. Гэдэс ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар аливаа өвчний эх үүсвэр тавигддаг ажээ.

Бид хоол хүнсэндээ сахар, өөх тос, хиймэл нэмэлтүүдээр дүүрэн, хэт шүүсэн хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэх болжээ. Үүний зэрэгцээ биеэс хорт бодис гадагшлуулахад шууд нөлөөлдөг шинэ ногоо, жимс, ширхэглэг хүнс хэрэглэх нь багассан байна. Ингээд л бидний биед хорт бодис хуримтлагдсаар л …

Гэдэс ходоодны буруу ажиллагааны улмаас үүсэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид хэд хэдэн аргаар бие эрхтнээ хэвийн ажиллахад нь туслах ёстой.

Өглөө өлөн дээрээ сульфат натритай бүлээн ус ууна (стакан усанд 1 хоолны халбага). Энэ нь гэдэс ходоодонд хуримтлагдсан жижиг хорт бодисуудыг гадагшлуулах үүрэгтэй. Биеэс гадагшлах “бохир”-ын хэмжээ 3-4 л орчим байна.

Энэ үеэр бие шингэний дутагдалд орж болзошгүй тул шингэний тэнцвэрт байдлыг хадгалах ёстой.

Цитрусын төрлийн шүүс 2 л бэлдсэн байна. Шүүсийг бэлдэхэд 4 том грейпфрут, 2 том нимбэг болон жүржийн шүүсийг шахаж цэвэр устай холино. Сульфат натритай усаа ууснаас 30 минут дараанаас эхэлж шүүсээ ууж эхэлнэ, тэгээд л 30 минутын зайтай уусаар дуусгана. Өдрийн турш юм идэхгүй байхыг зөвлөж байна, орой бүр өлсөөд байвал цитрусын төрлийн жимс идээрэй. Унтахаасаа өмнө 1 нимбэгийн шүүстэй 2 л бүлээн усаар клизм тавина. Энэ нь гэдэс ходоодонд хуримтлагдсан өтгөн, чулууг хөөх зориулалттай юм.

Энэ байдлаар 3 өдөр гэдсээ цэвэрлэнэ. Үр дүнд нь маш их хэмжээний “бохир” биеэс гадагшилна.

Бас нэгэн аргыг доктор Уокер санал болгож байна. 2 л буцалсан усанд 1 хоолны халбага нимбэгийн шүүс эсвэл 4-5%-ийн алимын уксус нэмнэ. Бэлдсэн шингэнийг 1,5 м өндөрт өргөж шулуун гэдэс рүүгээ хийнэ. Амаараа амьсгалаад гэдэснийхээ булчинг суллахыг хичээгээрэй.

Унтахаасаа өмнө энэ аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Эхний долоо хоног – өдөр болгон, хоёр дахь долоо хоног – нэг хоног өнжөөд, гурав дахь долоо хоног – 3 хоногийн дараа, тав дахь долоо хоног  – долоо хоногт нэг удаа ….

Гэдэс ходоод цэвэрлэх каш

Каш иднэ гэдэг гэдсээ цэвэрлэж байгаа хэрэг юм шүү. Хуучны цагт гадны биет залгасан хүүхдүүдэд ийм каш хийж өгдөг байлаа. Овьёос, будааг адил хэмжээгээр авч каш чанадаг шигээ л чанаж болгоно.

Бэлэн болсон кашнаас 1 стаканыг авч 2,5 стакан усанд хийнэ. Кашыг маслогүйгээр иднэ, амт оруулахын тулд бага зэргийн давс хийж болно. Өглөөний хоолны оронд хэдэн өдөр өглөө болгон иднэ. Каш нь хүний биеэс шингээгүй хоолны үлдэгдлийг хөөх, гадны биетийг гаргах нэг ёсондоо – гэдэс ходоонд байх ёсгүй бүгдийг хөөж гаргана.

 

Хүрэн манжин

Гэдэс ходоодны гайхалтай “шүүр” – хүрэн манжингийн шахсан шүүс.

Өдөрт танд 3 хоолны халбага хүрэн манжингийн шахсан шүүс байхад л хангалттай. Угаагаад, арилгаад жижиг үрүүлээр үрж жижиглэнэ. Шүүсийг шахаад 2 цаг амраана. Орой унтахдаа эсвэл өдөр хоолны дараа уугаарай. Шүүсийг шахсан үлдэгдэл ногоогоор 1 см диаметртэй бөмбөлгүүд хийж хоолноос хагас цагийн өмнө иднэ. Зажлахгүйгээр идэхийг хичээгээрэй. 3 өдөр идэх бөмбөлгийг бэлдээд хөргөгчиндөө хадгалж болно. Гэдэс ходоод цэвэрлэхээс гадна цусны даралтыг тогтворжуулдаг гайхалтай ногоо бол хүрэн манжин юм.

 

Гэдэс ходоод цэвэрлэх хоол

1 стакан буудай дээр 100 г луувангийн шүүс, 1-2 хоолны халбага зөгийн бал хийж жижиглэсэн самраар амтлана.

Улирлаасаа хамаараад дээр нь гааны навч, яншуй зэргийг нэмж болно. Дархлаа дэмжихээс гадна гэдэс ходоодыг гайхалтай цэвэрлэх хоол ажээ.

Гэдэс ходоод өдөр болгон “ажиллаж” байх ёстой, яг л цаг шиг, гэхдээ бие дааж. Хэрвээ таны хүссэнээр ажиллахгүй байгаа бол алим тус болно. Алим – хүний биеэс хүнд металыг гадагшлуулдаг ажээ. Алиманд танин гэх бодис агуулагдах бөгөөд хоол боловсрох үйл явцыг сайжруулдаг байна. Мөн амин дэм, калиар баялаг жимс.

Орой унтахаасаа өмнө болон өглөө өлөн дээрээ нэг алим идвэл – тун удахгүй таны гэдэс ходоод ямар ч төвөггүй бие даан ажиллаж эхэлнэ. Хэрвээ гэдэс ходоод тань ажлаа хийхээс “залхуураад” байвал хоёр долоо хоногийн турш өглөөний цайндаа алим, түүхий байцааны холимог идээрэй (харьцаа 1:1). Холимгийг блендердэж болно.

Эдгээр хоолыг байнга идэхэд амтгүй санагдаж магадгүй, гэхдээ гарах үр дүн нь илт байх болно. Хэрвээ таны өтгөн хатаад байдаг бол өтгөн хаталтын эсрэг өөр бусад хоол хүнсийг сонирхоорой.

 

Гэдэс ходоод, цус, элэг цэвэрлэх цогц бэлдмэл

Дараах бэлдмэл гэдэс ходоод, цус, элэг цэвэрлэнэ: Мөнх цэцэг (бессмертник), зоосонцэцгийн (девясил) үндэс, халгай, кора крушины, семя льна, нохой хошуу, зуун наст,  алтан цэгцүүхэй (зверобой), хээрийн шивлээ, череды-г бүгдийг адил хэмжээтэй хийж нунтаглан хийнэ.

1 хоолны халбага нунтгийг 1 стакан буцалсан усанд хийж халуун усны ууранд 25 минут хандлана (эсвэл 2 цаг халуун саванд хийж болно). Хөргөөд ууж эхэлнэ.

Хоолноос өмнө өдөрт 2-4 удаа 1/3 хоолны халбагаар ууна. Курс – 3-аас 6 сарын турш үргэлжилнэ. Сар уугаад 2-3 хоног засварлана.

 

Гэдэс ходоод цэвэрлэх

1 дэх долоо хоног: 1 цайны халбага гурил + 100 г зөөхий

2 дахь долоо хоног: 2 цайны халбага гурил + 100 г зөөхий

3 дахь долоо хоног: 3 цайны халбага гурил + 100 г зөөхий

Энэ бэлдмэлийг өглөөний цайтайгаа цуг хэрэглэнэ. Бүдүүн, нарийн гэдсэнд хуримтлагдсан чулуу, шимэгч хорхой гадагшилна. Гэхдээ өөрийн ашигтай нянгуудыг гээхгүйгээр бүгдийг гадагшлуулдаг байна. Зөөхийг өөрийн дуртай өөр төрлийн ислэг цагаан идээгээр орлуулж болно. Энэ үеэр ус хэрэглэхийг мартаж болохгүй: өдөрт 2 л ус ууж байгаарай.

 

Гэдэс ходоод цэвэрлэх

Нэг сав шүүгээгүй наран цэцгийн тос болон шил архи (нэрмэл байж болно) бэлдэнэ. Тохирох хэмжээний шилэн сав урьдчилан бэлдэнэ. Өглөө болгон 1 хоолны халбага тос, архи савандаа хийж сайтар сэгсрээд өглөөний цайнаас 30 минутын өмнө ууна.

Сарын турш ууна. Бэлдмэлийг ууж эхлэснээс долоо хоног дараанаас та биеэ хөнгөрч байгааг мэдрэх болно. Гэдэс ходоодонд хуримтлагдсан хатуу өтгөнийг гадагшлуулдаг ажээ.

 

Гэдэс ходоод цэвэрлэх холимог

Хальсыг нь сайтар угаасан өндөг, 300 г зөгийн балыг гурван литрийн шилэн саванд 1,5 литр хөдөөний цэвэр сүүнд хийнэ. Амыг нь марлиар боож халуун газар 14 хоног хонуулна. Энэ хугацаанд өндөгний хальс хайлсан байх бөгөөд өндөг нь нимгэн хальстайгаа үлдсэн байна. Сүүн бэлдмэл нимгэн хальсыг нэвтэрч өндгөнд шингэнэ. Өндөгний цагаан ус шиг шингэн, харин шар нь өтгөрсөн байна. Өндөг савны дээр гарч ирнэ. Энэ нь холимог бэлэн болсныг илтгэж байгаа юм.

Сүүнд ургасан мөөгөнцөр цэргийг авч цэвэрлээд шүүрээр холимгоо шүүнэ. Шингэн гоожоод шилэн саванд иссэн аарц, өндөг нь үлдэнэ. Өндгийг зүүгээр хагалаад өндөгний цагааныг авч, хальстай шарыг нь хаяна. Хөргөгчинд хийж хадгалаад уухдаа сайтар хутгана. Өдөрт 50 мл өлөн дээрээ дуустал нь ууна.

 

Гэдэс цэвэрлэх нууцаас

Эрүүл мэнддээ хоргүйгээр гэдэс ходоодоо хэрхэн цэвэрлэх вэ?

Клизм зэрэг нь зөвхөн өтгөн хаталтын хүнд нөхцөлд хийдэг, эсвэл эмнэлгийн шинжилгээнд орохоос өмнө хийнэ. Байнга клизм тавиад байвал гэдэс ходоод дасан зохицож, гэдэс ходоодны өөрийн таатай орчин алдагдахад хүрнэ.

Гэдэс ходоодоо цэвэрлэхийн тулд 2 сардаа 1 удаа, долоо хоногийн турш  ½ ц.х энтеросорбент (эсвэл 1 таблетк) өглөө, оройдоо ууна. Маш их хэмжээний усаар даруулах ёстойг анхаарна уу.

Шинэхэн ногоо, жимс хүнсэндээ хэрэглэж заншаарай. Өдрийн турш 2 л-ээс багагүй ус ууж өтгөнийг шингэлнэ. Оройн хоолны дараа долоо хоногтоо 2-3 удаа ½ ц.х халбага далайн байцааны ханд ууж байна уу. Энэ тохиолдолд өөр тусгай гэдэс ходоод цэвэрлэх арга танд хэрэггүй болно.

Илүүдэл жингээ хасах зорилгоор гэдэс ходоодоо цэвэрлэх арга

Гурван өдөр үргэлжлүүлэн хоолны дэглэм барина – нүүрс ус, уургийн болон өөх тосны. Ингэснээр таны гэдэс ходоод ээлж дараатай ачааллаас ангижирч амрах боломжтой болж байгаа юм.

Эхний буюу нүүрс-усны өдөр – ширхэглэг, пектинээр баялаг хоол хүнс иднэ: жимс, ногоо, үр тариа. Гэдэс ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмжиж өтгөн хататлаас урьдчилан сэргийлнэ.

1,5 кг ногоо (улаан лооль, хаш, өргөст хэмх, лууван, хүрэн манжин, ногоон навчит ногоонууд) эсвэл жимс (жүрж, мандарин, алим) хэрэгтэй. Түүхийгээр нь идсэн ч болно, жигнэсэн ч болно. 6 адил хэсэгт хуваагаад өдрийн турш иднэ.

Хоёр дахь өдөр буюу уургийн өдөр. Уураг нь бодисын солилцоог сайжруулж, ферментийг идэвхжүүлнэ. Уургийг боловсруулахад эрч хүч ихээр зарагддаг, өөрөөр хэлбэл маш их калори шатаадаг гэсэн үг. Тослоггүй 400 г загасны мах жигнээд 6 хэсэгт хувааж өдрийн турш иднэ. Загасны махны хачирт түүхий байцаа идэж болно.

Ходоодны хүчил багатай хүмүүс байцаагаа жимс, жимсгэний шүүсээр амталж болно.

Гурав дахь өдөр буюу өөх тосны өдөр. Өдөрт 5 удаа тус бүр 100 г зөөхий иднэ. Завсраар нь сахаргүй кофе ууж болно, сүү хийвэл 50 мл-аас ихгүй байна. Зөөхийг таргаар орлуулж болно. Энэхүү хоолны дэглэм нь зөвхөн гэдэс ходоод цэвэрлээд зогсохгүй өдөрт 0,5-1,5 кг хасахад нөлөөлнө. Нэг сумаар хоёр туулай будаж байгаа биз дээ?

 

Гэдэс ходоод цэвэрлэх луувангийн цэцэг

1 хоолны халбага хатаасан нунтаг луувангийн цэцгийг 1 л буцалсан халуун усанд хийж хагас цаг хандлана.

Хандыг хоолноос 20 минутын өмнө 1 стаканаар гурван удаа ууна. Курс – 1 сар. 2 долоо хоног амраад дараагийн курс эмчилгээг эхлүүлж болно.

 

Шар сүү болон сармис гэдэс ходоод цэвэрлэнэ

Өглөө өлөн байхдаа хумс сармис цэвэрлээд удаан зажилж иднэ, араас нь шар сүүгээ уугаарай. Орой унтахаасаа өмнө зөгийн балтай аарц иднэ.

Шар сүү гаргаж авахын тулд үнээний шинэхэн сүү сонгоно. Сүүгээ халуун газар тавихад дээр нь аарц нь дор нь шар сүү нь гарна. Аарцаа 70-80 хэмд халаахад зөөлөн тараг шиг болно. Шар сүүгээ шилэн саванд юүлж дээрээс нь 3 ц.х сахар нэмж хутгаад хөргөгчинд хадгална.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0