in ,

ГоёГоё

Кино сонирхогчдын амьдралдаа заавал үзэх ёстой сэтгэл зүйн судалгаан дээр хийгдсэн шилдэг 10 кино

Хэрвээ та хүний дотоод сэтгэл рүү өнгийж харах дуртай нэгэн бол, хэн нэгний үйлдлийг ойлгох, эсвэл хэн нэгний учир битүүлгээр хэлсэн үгний цаад учрыг олох гэж хичээдэг бол, өөрөө өөрийгөө ухаж төнхөх дуртай бол танд сэтгэл зүйн судалгаан дээр үндэслэн бүтсэн кино яг тохирно.

A Clockwork Orange

Стэнли Кубрикийн “Баадуутай жүрж” – хүн төрөлхтний биеэ хэрхэн авч явааг тод томруунаар харуулж чадсан бүтээл гэж хэлж болно. Зүрх муутай хүмүүст зориулагдаагүй. Энд хэрцгийлэл, үүний байгалийн төрхийг жинхэнэ утгаар нь харуулсан. Гол баатар – хувь хүний хувьд нийгмийн эсрэг үзэл баримтлалтай нэгэн. Нийгмийн эсрэг үзэл бодлыг нь засгийн газар анагаахаар шийднэ.

 

Where the Wild Things Are

Хүүхдийн сэтгэхүйг ойлгохын тулд, ялангуяа залуу эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар үзвэл зохилтой кино. Хүүхдэд гэсэн нэртэй боловч хүүхдүүд эндээс юуг ч ойлгохгүй. Хүн төрөлхтний харилцаа, үзэл бодол, зүүдэнд ирэх аймшгийг эндээс харна – энэ бүгд бидний өдөр тутмын амьдрал.

 

The Science of Sleep

Зүүдний тайлал – бидний ухамсраас хальсан үзэгдэл. Киноны гол баатруудын зүүд бодит амьдралтайгаа холилдсон. Мартсан зүйлээ тэд дахин дахин харж санана. Та юу зүүдэлснээ бодож санадаг уу?

 

Black Swan

Бүх эцэг эхчүүдэд сургамж болох кино. Залуу насандаа мөрөөдөлдөө хүрч чадаагүй ээж охиныгоо юунд хүргэж байна вэ? Хүүхэд ээжийнхээ итгэлийг алдахыг хэзээ ч хүсэхгүй. Киноны гол баатар бусдын өндөр үнэлэмжийг байнга хүснэ. Аранофскийн бусад бүтээлийн адил кино дөнгөж эхлээд л таныг дарамтанд байлгасаар дуусан дуустлаа таны сэтгэлийг түгшээх болно.

 

Persona

Амьдрал хэрхэн сүйрч, хэрхэн сэргэн мандаж байгааг уг бүтээлээс үзэх болно. Нэгэн алдартай жүжигчин тоглолтынхоо үеэр гэнэт ярихаа больж, тэр цагаас хойш хэнтэй ч харилцахаа болино. Шинжилгээгээр түүнийг сэтгэл зүйн хувьд эв эрүүл гэдгийг тогтооно. Юу тохиох нь энэ вэ?

 

The Paradise Trilogy

Гурван эмэгтэйн хувийн амьдралыг харуулсан ба гурван ангиас бүрдэнэ: “Хайр”, “Үнэмшил” болон “Итгэл найдвар”. Хүн, байгаль хоёрын харилцааны тухайд авч үзвэл уг бүтээлийг сондор нь гэж хэлж болох бөгөөд киноны дүрийн бүсгүйчүүд өнгөрсөн асуудлаа шийдэхээр дотоод тэмцлийг өрнүүлсээр байгааг харна. Хүн болгонд цөөнгүй асуудал байдаг гэдгийг үүгээр харуулахаар шийджээ.

 

Repulsion

Бага байхдаа гэр бүлийн буюу хойд эцгийн эсвэл өөрийн эцийн зүгээс хүчирхийлэлд автаж байсан нэгэн бүсгүйн түүх гарна. Том болоод бусадтай харилцах дургүй, гэрээсээ гарахаас эмээдэг нэгэн болжээ: хэн нэгнээр хайрлуулах хүсэл байх боловч эсрэг хүйстнээ нэгэнт үзэн яддаг болсон. Зэрлэг эр хүний гайгаар жирийн нэгэн охины нэр хүнд төдийгүй бүхэл бүтэн амьдрал сүйджээ …

 

The Double

Сэтгэл зүйн хувьд өөрийгөө хувилах сэдэв маш алдартай. Өөрөөсөө гадна өөрийгөө хөндлөнгийн хүнээр төсөөлөх, харах боломж: магадгүй, дотоод сэтгэлийнхээ муу талыг олж харах боломж бий болно. Достоевскийн зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд энэ л сэдвийг хөнджээ.

 

Shame

Сексийн боол болсон, үүнээсээ уйдаж ядарсан нэгний тухай өгүүлэх бүтээл. Бүх зүйлээс залхсан: амьдрал, хүний харилцаа, үл ойлголцол, найрсаг байдал, хайрцагласан ажлын өрөө, юу ч хийдэггүй, юуны ч тухай ярьдаггүй ажил… Өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэн харах сайхан боломж болно гэж найдаж байна.

 

We Need to Talk about Kevin

“Кевин нэг л биш ээ” – ээж, хүүгийн үл ойлголцол. Киноны гол дүрийн баатар хүү энэ ертөнцөд мэндлээд харсан анхны зүйл – ээжийн аргаа барсан хоосон харц байлаа. Ээжийн энэ байдал хүүгийн ирээдүйд шууд нөлөөлнө. Нийгэм үр хөндөлтийн эсрэг хичнээн тэмцээд ч тэр, хүсээгүй хүүхэд гэдэг бол эмэгтэй хүнд маш хүнд ачаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *