in

Бид зочны өрөөгөө тохижуулахдаа дараах 15 алдааг хамгийн ихээр гаргадаг болохыг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр анхааруулж байна

Гэртээ засвар хийхдээ бид өөрсдийн үзэмжээрээ ханддаг. Ямар нэгэн интерьер дизайны мэдлэг байхгүй жирийн хүмүүст төсөөлж байсан дүр төрх нь гарч ирэхгүй байх нь бий.

Зочны өрөөний засал чимэглэлд юу анхаарах ёстойг та бүхэнд танилцуулах гэж байна.

Зөвхөн таазны гэрэлтэй байх

Гэрэлтүүлэг уур амьсгалыг чимдэг тул таазнаас дүүжлэгдэх ганц чийдэнгээр хязгаарлагдах ёсгүй. Өөрийн гэсэн гэрэлтүүлгийн системийг бий болго (ширээний чийдэн, бра, ханын чийдэн …).

 

Хивсгүй эсвэл хэмжээ нь тохироогүй хивс

Жижиг хивс өрөөний харьцааг алдагдуулдаг учраас өрөөний хэмжээнд тохирох хивс сонгоорой. Том хивс өрөөг том харагдуулдаг юм шүү.

 

Зурагтаа буруу газар байрлуулах

Зурагт байрлуулах тохиромжтой газар бол хоосон хана. Цонхны өөдөөс эсвэл ойролцоо байрлуулах хэрэггүй, яагаад гэвэл зурагт дээр гэрэл ойж нүдэнд муугаар нөлөөлнө. Зурагт болон буйдан хоёрын хоорондын зай нь зурагтын жижиг томоос хамаарна.

 

Дэрийг төдийлөн тоохгүй байх

Буйдангийн дэр таны гэрийг улам тухтай, дулаахан болгодог. Дэр сонгохдоо буйдангийн бүрээстэй тохирч байгаа эсэхийг нь сайтар ажиглаарай. Хэрвээ таны буйдан даавуун эсвэл хамбан материалтай бол тааран даавуун дэр зохимжгүй. Жижгэвтэр буйдан, кресло бол дэр нь ч мөн адил жижиг байвал зохино. Том буйдан бол хэд хэдэн том дэр тавиарай.

 

Буйдангаа ханандаа тулгасан

Том өрөөтэй бол буйдангаа ханандаа бүү шахаж тавь. Донжийг нь олоод өрөөнийхөө голд тавьбал зочны өрөө улам цэлгэр харагдах болно. Ханандаа шахсан буйдан – яг л бүжгийн талбай шиг харагдана.

 

Намхан тааз болон бараан өнгийн тавилга

Бараан өнгийн тавилга өрөөг улам жижигхэн, давчуу харагдуулдаг. Тийм учраас намхан таазтай зочны өрөөнд цайвар өнгийн буйдан, кресло, ширээ тавина.

 

Өөрийнхөө ая тухыг бодох бус дизайн хөөж тавилгаа сонгох

Гоё харагдсан болгон таны гэрт тохирохгүй гэдгийг санаж яваарай. Гэртээ тавих буйдан зэрэг нь юуны түрүүнд танд ая тухтай байх ёстой. Сонирхож байгаа буйдан дээр эхлээд суугаад үз. Эс бөгөөс зай бөглөсөн тавилга нэгээр нэмэгдэнэ.

 

Үеэ өнгөрөөсөн тавилга

Тавилгын загвар гэж бий. Товойсон түшлэгтэй том оврын буйдан загвараас гараад удаж байна. Элдэв гоёл чимэглэлгүй тааран материалтай зөөлөн тавилга одоо ид мандаж байгаа болно. Сонгодог загварын тавилга сонгож болно гэхдээ загварын өнгөтэйг сонгоорой.

 

Гэрэл зургаа буруу газар өлгөжээ

Тохиромжтой өндөр бол шалнаас 153 см-ийн өндөрт байрлуулах. Хэрвээ олон тооны гэрэл зураг өлгөх гэж байгаа бол хоосон ханыг галерей болгон ашиглаарай. Энэ тэнд өлгөснөөс хамаагүй утга учиртай харагдах болно.

 

Овор ихтэй тавилга

Тасалгаандаа тохироогүй тавилга, ялангуяа буйдан тавьж өрөөний үзэмжийг гутаадаг. Хэрвээ таны зочны өрөө том бол булангийн буйдан тавьж болно. Жижиг бол хоёр хүний суудалтай буйдангаас гадна хоёр кресло байхад л хангалттай.

 

Зочны өрөөний зориулалт

Хэрвээ гонзгой өрөө бол шкаф, тавиур зэргээр зохицуулж болно. Танд гэж зөвлөхөд:

  • Зочны болон унтлагын өрөө – унтлагын өрөөг цонхон талдаа гаргана, тэгээд ч унтлагын өрөө орж ирэх үүднээс алс хол байх ёстой
  • Зочны болон гал тогооны өрөө – хаана байрлуулах нь таны үзэмж л дээ, гэхдээ гал тогоогоо цонхон талдаа гаргахын зөвлөж байна. Гэрийн эзэгтэй хоолоо хийхэд хараатай, гэрэлтэй байх болно.
  • Зочны болон хоолны өрөө – нэг бүхэл гэж хэлж болно.
  • Зочны болон ажлын өрөө – ажлын өрөө гээд нэг булан гаргаж болно, хамгийн гол нь нэмэлт гэрэлтүүлэг тавиарай.

 

Өрөөний төв хэсэг

Зочны өрөөг огцом өнгө төрх чимж өгдөг. Төв хэсэг нь камин зуух, зурагт, толь, гэрэл зураг – хүний нүд шууд буух зүйл байх болно. Эсвэл амрах булангаа тод өнгөөр хийж өгвөл улам ч зугаатай харагдана.

 

Жижиг савтай тасалгааны ургамал

Том савтай нэг л том мод тарихыг хичээгээрэй. Цонхны тавцангаар дүүрэн жижиг савтай олон цэцгүүдийг бодвол таны өрөөг илүү чамин, том харагдуулах болно.

 

Хуучирсан углаа бүтээлгүүд

Углаа бүтээлгийг сольж өрөөнийхөө өнгө төрхийг солих цаг болсон эсэхийг та нэг ажигла даа. Эсвэл ирж буй улиралдаа тохируулаад бүтээлгүүдийг солих ч арга бий.

 

Нэг хэв загвар оруулах

Зөвхөн нэг л хэв загварт баригдаад байвал та хэзээ ч ая тухтай зочны өрөөтэй болж чадахгүй. Өөрийн сонгосон загварын өөр бусад хэв загвартай хослуул: ретро, лофт, гранж гээд дизайны сонголтууд маш их.

 

Хөшиг тань таны өрөөг жижигхэн харагдуулдаг

Өчүүхэн мэт зүйл боловч таны өрөөний харагдах байдалд маш их нөлөөтэй зүйл бол хөшиг. Хөшгөө аль болох өндөрт хадаж, өргөн байлгахыг хичээ, ингэж байж таны зочны өрөө том харагдах болно. Цайвар өнгийн хөшиг ямар ч өрөөг гэгээлэг болгож өгдөг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *