in ,

Та 10 насаар залуужсан мэт эрүүл, торгомсог арьстай болохыг хүсэж байна уу? Тэгвэл энэхүү нүүрний маскыг гэртээ бэлдэж хэрэглэхэд л хангалттай

Нүүрнийхээ арьсны өнгийг сэргээмээр байна уу? Энэхүү нийтлэлээр гэртээ өөрөө бэлдэж болох гайхалтай үр дүнтэй маскыг санал болгож байна.

Ногоон цайны суурьтай маск нь нүүрний арьсыг сэргээхээс гадна үнэр нь таны сэтгэлийг сэргээнэ.

Нүүрний арьс залуужуулах курс арчилгааг 6-8 долоо хоног хийнэ. Маск хийхэд ашиглаж байгаа орцууд нь хямд учраас танд ямар ч хүндрэл учруулахгүй.

Үрчлээний эсрэг гэрийн маск

Маскны үр дүн маш хурдан мэдэгдэнэ: арьс чангарч, жижиг үрчлээсүүд арилна. Анх хэрэглэхээс өмнө дараах орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгаарай.

Орц:

  • Кофе бутлагчид ногоон цайгаа нунтаглана – 1 х.х
  • Нунтаг какао – 0,5 х.х
  • Зөгийн бал – 1 ц.х
  • Халуун ус

Хийх арга:

  1. Ногоон цай, какаогоо холиод өтгөн каш шиг болтол нь ус хийж зуурна.
  2. Хэсэг хөргөөд зөгийн балаа нэмнэ.
  3. Хэрвээ маск хэтэрхий өтгөн болбол бага зэргийн ус эсвэл оливийн тос нэмээрэй.
  4. Цэвэрлэсэн чийгтэй нүүрэндээ маскаа түрхэж 20 минут байлгаад бүлээн усаар угаана. Чийгшүүлэгч тос түрхээрэй.

Эхний 6-8 долоо хоногтоо 3 өдөрт нэг удаа, харин дараа нь долоо хоногтоо нэг удаа маскаа тавина.

Хөгшрөлтийн эсрэг маскандаа өөрийн арьсанд тохирдог эфирийн тос, йогурт, нимбэгийн шүүс эсвэл Е амин дэм нэмж болно. Эсвэл кофены шаар нэмж скраб ч болгох боломжтой.

Найз бүсгүйтэйгээ хамт гэртээ SPA хийж өөрийн гараар хийсэн маскаа тавиарай.

Leave a Reply

Your email address will not be published.