Зарим нэг хүмүүс гал тогоог ариун газар мэт бодож явдаг. Хоол хийх гэдэг өөр өөрийн хэв жаягтай… Зарим нэг нөхцөл байдлыг дагаж мөрдсөнөөр хийсэн хоол амттай болно. Туршлагатай гэрийн эзэгтэй нар – аманд орох халбага хоолоо хэрхэн амттай хийх арга эвийг олсон байх нь бий.
Та бүхэнд онц чухал биш мэт боловч үнэхээр үр дүнгээ өгөх аргуудыг танилцуулахаар шийдлээ. Та 6-р аргыг сайтар анхаараарай, маш олон тохиолдолд хэрэг болох болов уу…
Амттай хоол хийх аргуудаас
1. Салатанд хийх сонгиноо хүйтэн усанд 15 минут сойно. Гашуун амтыг нь дарж байгаа юм.
2. Кофе чанахаасаа өмнө чимх давс хийгээрэй, боломжтой бол далайн давс болон чимх цинамон нэмнэ. Таны кофе маш анхилуун үнэртэй болно. Мөн жүрж, нимбэгийн хатаасан хальс нэмбэл илүү сайхан амттай болно шүү.
3. Салатандаа том ширхэгтэй давс хийгээрэй. Та туршаад л үз, хоолны амт илүү час хийсэн болно. Тэгээд ч эрүүл мэндэд илүү тустай.
4. Ямар ч салатыг яг эцсийн мөчид буюу ширээн дээр тавихдаа давсалж амтлаарай. Шинэ ногооны салатыг илүү амттай байлгахыг хүсвэл давстайгаа цуг чимх сахар нэмээрэй.
5. Амтат бялуу хийх нууц – маш энгийн. Энэхүү дүрмийг баримтал: гурил, өндөг, цөцгийн тос, сахарын хэмжээ граммаар адил байх ёстой.
6. Амттай пирог хийж байсан ч гурилаа зуурахдаа чимх давс хийгээрэй. Давс амт нэмж өгнө: бялуу хэлбэрээ алдахгүй, амт үнэрийн хувьд төгс байна.
7. Өндөг нүдэлж шарахдаа зөвхөн тосонд бус усанд бас болгоорой. Өндөгний цагаан болоод ирэнгүүт бага зэргийн ус хийнэ. Өндөг түлэгдэхгүй тул илүү зөөлөн амттай болно.
8. Бальзамын уксус – ногооны салат амтлахаас гадна итали паста хийхэд ашиглана.
Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ дээр нунтаг сахараас гадна бальзамын уксус бага зэрэг цацахад улам л амттай болно. Ерөнхийдөө бальзамын уксусыг зоригтой туршиж үзэж байх хэрэгтэй.
9. Котлет хийхдээ хоносон талхны оронд хатсан талхны үйрмэг хийвэл илүү шүүслэг болно.
10. Махаа шарахаас өмнө цаасанд шүүсийг нь шингээж аваарай. Мах илүү шаржигнуур болно.
11. Бялууны зуурмагт багахан архи хийгээрэй: архи, ром, коньяк. Таны нарийн боовыг илүү анхилуун үнэртэйгээс гадна шаржигнуур болгоно.
12. Хэрвээ та шош идэх дургүй бол шар айрагтай болгоорой. Шарсан махан дээрээ шар айрганд болгосон шош хийхэд тун чиг амттай болно доо.
13. Махаа болгохоос 2-3 цагийн өмнө гич түрхээд амраавал илүү шүүслэг болно. 1 цагийн өмнө давс цацаад дараа нь хүйтэн усаар зайлна.
14. Өтгөн болсон хөрсөн цайнд чимх давс хийнэ. Нимбэг, гаа, цинамонтой холиод уухад халуун зунаар амны цангаа тайлах гайхалтай ундаа болно. Мөн бөөр цэвэрлэх үйлчилгээтэй шүү.
15. Хутгыг хэрэглэж дуусгаад л угааж цэвэрлэн хууртай болтол нь арчина: хутганы ир мөддөө мохохгүй.
16. Сод ямар ч хатуу махыг зөөлрүүлнэ. Бага зэргийн сод махан дээрээ цацаад 15 минут амраана, дараа нь хүйтэн усанд угаагаарай. Таны мах амттай, дээрээс нь зөөлхөн болно.
17. Халуун хоол аягалахдаа эхлээд богино долгионы зууханд аягаа халаагаарай. Харин хүйтэн зууш хийх гэж байгаа бол хөргөгчинд хийсэн саванд хийнэ. Ингэснээр хоолны амт эрс нэмэгддэг юм шүү.