in

50 нас хүрэх үедээ сэтгэл хангалуун, сайхан амьдрахын тулд та 30 хүрэхээсээ өмнө дараах 20 зүйлийг заавал хийгээрэй

50 гарсан хэсэг хүмүүсээс залуудаа хийж амжуулаагүй ямар ямар зүйл байгаа тухай хэн нэг нь асууж л дээ. Хариултын ихэнх хувь нь энгийн л зүйлүүд байсан байна. Хэрвээ та саяхан 30 хүрсэн бол таны гэрийн даалгаврыг дор сийрүүлэв.

1. Тамxи бүү тат. Саяхнаас татаж эхэлсэн бол даруй зогсоо.

“Хэрвээ та намайг харж байгаа бол би танаас тамxи татахаа боль хэмээн өөрийн өчүүхэн өрөвдмөөр өвдгөн дээрээ сөгдөн гуйж байна” хэмээн Quora-гийн хэрэглэгч Синди Перлман Финк бичжээ. Үнэтэй, бас дээрээс нь өмхий үнэртэйгээс гадна таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь 100 хувь батлагдсан зүйл. Та 50-тайдаа хорт хавдраар өвдмөөр байна уу? Тамxи татахаа боль.

 

2. Хог идэхээ боль

“Та 20, 30, 40-тэйдөө тэр ч байтугай 90 настайдаа ч мөнгө хийж, 50 настайдаа дэлхийг ч худалдан авах хөрөнгөтэй байж болох юм” гэж Quora-гийн хэрэглэгч Сирэша Чилакамари бичжээ. “Гэхдээ, та эрүүл мэндийг худалдан авч чадахгүй юм шүү. Тэгэхээр эртхэн шиг фаст-фуудээс татгалз”

 

3. Эцэг, эх, төрсөн ах дүүстэйгээ дотно харьцаагаа хадгал (сэргээх)

“Гэрийнхэнтэйгээ санал нийлэхгүй зөрөлдөж бие биенээ үзэхээ байдаг тохиолдол зөндөө л байдаг. Ингэсэн хэдий ч  үзэн ядсан гэр бүлийнхэн чинь л чамд тус болно.” Гэж Quorа хэрэглэгч Роберт Уокер бичжээ.

“Би өөрөө санал  нь байнга зөрөлдөж маргалддаг гэр бүлээс гаралтай. Нөхцөл байдлыг та ойлгохгүй бол бид нар бие биенээ үзэн яддаг гэж та төсөөлж болно. Гэхдээ, энэ бол өнгөцхөн харахад л танд тийм сэтгэгдэл төрнө, үнэндээ бол бид чинь хүйн холбоотой юм ш дээ”

 

4. Нарны тосгүй гарахаа боль

“Би тэнэг байж, хүний хэлснийг сонсдоггүй байж. Нарны туяанаас болж нимгэн арьс чинь түлэгдэж, үрэвсүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ, нэг ёсондоо над шиг болохыг хүсэхгүй байгаа биз. Хэрвээ, үгүй бол нарны тосгүйгээр наранд бие шараад байж дээ” гэж бас нэгэн хэрэглэгч Синди Перлман Финк бичжээ.

 

5. Байнга дасгал хийж бай

50 настайдаа олиггүй амьтан шиг харагдахгүйн тулд өнөөдрөөс амьдралын идвэхтэй хэлбэрт шилж. “Жин нэмэхгүй, байнга дасгал сургуулилт хийж, өөрийн жинг хэвийн байлгаарай”- гэж Синди Перлман Финк үргэлжлүүлэн бичжээ. “Илүүдэл жин таны биед муу зүйл их хийнэ. Би бүдүүн байж ч үзлээ, туранхай байж ч үзлээ. Туранхай нь эрүүл биеийг авчирдаг гэдгийг мэдэрсэн юм”.

 

6. Мөнгөө хуримтлуулж эхлэ. Өчүүхэн байсан ч хамаагүй

“ Мөнгөө хадгал. Миний энэ санал уйтгартай, бүдүүлэг, бас янаг амрагийн санал биш боловч амьдралын үнэн чанарыг агуулсан юм шүү” гэж Гилли бичжээ. “30 настнуудын ихэнх нь ирээдүйн амьдралдаа ашиглах багахан ч гэсэн мөнгөн хуримтлал үүсгэх хэмжээний орлоготой болсон байдаг. Мөнгийг эрт хуримтлуулж сурах нь цаашид энэ эрчээрээ явахад туслах нь дамжиггүй ”

 

7. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий/ Байгаа юмандаа сэтгэл хангалуун бай

“… аз жаргал гэдэг бол дэлхийн амжилтаас агуу том зүйл” – гэж Роберт Уокер бичжээ. “Өнөөдөр байгаа юмандаа сэтгэл хангалуун байх нь таны саятан болох боломжийг багасгаж байгаа хэдий ч та амьдралаа аз жаргалтай, сэтгэл хангалуун өнгөрүүлэх болно. Та баян чинээлэг боллоо гэхэд та улам л амьдралдаа аз жаргалтай, баялгийг бүтээгч болно”.

8. Амьдралынхаа зорилгыг биелүүлэхээ бүү хойш нь тавь

“Байшин худалдаж авмаар байна уу? Хүүхэдтэй юу? Ном зохиол бичмээр байна уу? Дараагийн дээд боловсрол эзэмшиж, эсвэл зэрэг дэвээ дээшлүүлмээр байна уу? Ажлаа өөрчилмөөр байна уу? Шинэ хөгжмийн зэмсэг дээр тоглож сурмаар байна уу? Амттай хоол хийж сурмаар байна уу? Далай доогуур шумбамаар байна уу? Төрийн албан тушаалтанд нэр дэвшмээр байна уу? Бизнес эхлүүлж хувийн бизнес эрхлэгч болмоор байна уу? Тэгвэл өнөөдрөөс эхэлсэн дээр шүү” гэж Билл Карвин бичжээ. “Юмсыг жагсаан бичих амархан, хэзээ нэгэн цагт түүнийгээ эргэж харах болно. 30 настайдаа таны од гийж, жагсаасан зүйл чинь бодит болох цаг нь болжээ”.

 

9. Унтаж бай

Оддын цагаар унтаж бай” гэж Quor-гийн хэрэглэгч Нан Вальдам зөвлөж байна. “Хэт харанхуй, эсвэл нүдний хар даруулга таны мэдрэх гэрлийг хаана. Унтахын өмнө ямар нэгэн дэлгэц ширтэхгүй байх хэрэгтэй. Тогтсон цагт унтаж, сэрж байх нь чухал”.

 

10. Шүдээ арчил

“Хараал идсэн шүдний эмч дээр оч” гэж Кэролайн Зелонка бичжээ. “Шүд хорхой идэнгүүт нь жижиг байгаа дээр очиж эмчлүүл. Эс бөгөөс бие эрүүл мэндэд муугаар нөлөөлж, шүдний өвчнөөс ч илүү юм болж мэдэх юм шүү. Тэгээд бас хиймэл шүд зүүж явах нь тийм ч сайхан зүйл биш биз дээ. Таны орлого их, зарж буй мөнгөнд санаа чинь зовохгүй байж болох ч – энд эрүүл мэндийн асуудал яригдаж байгааг анхаараарай”.

 

11. Эд зүйлс цуглуулж байснаас дурсамжаа цуглуулж бай

Та бол туршлагын агуу том хуримтлал юм. Өдөр тутмын амьдралаа залгуулах гэж амьдралаа юунд ч биш зарцуулснаа 50 настайдаа ухаарах вий дээ. Дурсамж бол үнэлшгүй зүйл, ор мөргүй устаж алга болно гэж байхгүй юм (Ричард Кареага).

12. Бусдад хариу саналгүй тусалж бай

“Хариу саналгүй бусдад тусалж бай. Туслах ч юм уу, ямар нэгэн зүйл өгөхдөө сэтгэлээсээ хандаж бай, ингэхдээ хариу үйлдэл бүү горьдоорой” гэж Нан Вальдман бичжээ.

Cropped image of beautiful business team holding hands and praying while sitting in office

 

13. Элдэв юм туршиж бай, өөрийнхөө айж байгаа зүйлээ ч хий

“Гэрээсээ гарч, Бурхны ивээж болох бүх л зүйлийг турш” гэж Мэри бичжээ. “Өөрөө яаж л төсөөлж чадах тэр чинээгээрээ турш, зураг ав, салхи сөрөн зогс, гарч болох эрсдэлийг өөрөө хариуц. Боломжтой бол хэзээ ч марташгүй тийм дурсамжийг хамт үлдээх хэн нэг нь хажууд чинь байвал уруу тат. Онгоцноос шүхрээр үсрэхээс ч том зүйл хий, цаг, минутаар биш өдрөөр үргэлжлэх зүйл юм шүү. Насан өтөл болсон хойноо яаснаа дурсаж шүдгүй амаараа инээмсэглэн суух тийм зүйл хий. Би амлаж байна”13. Элдэв юм туршиж бай, өөрийнхөө айж байгаа зүйлээ ч хий

14. Жилд дор хаяж 10 ном унш

“Амьдралынхаа ихэнх хугацааг ТВ үзэж, видео тоглоом тоглон өгрөмөөр байна уу. Тэгвэл чиний тархи хэзээ ч хөгжихгүй үхмэл болно. Тэгэхээр ном, мэдээ сонин уншиж бай” (Ванихта Мутхукумар)

 

15. Аял. Боломж л гарвал, хашаа ч хамаагүй

“Аялал таныг жаал хүү шиг л  өөрчилнө. Аяллын явцад хэн нь мундаг вэ гэдгээ харуулах гэж өрсөлдөнө. Бодит аюулыг харж, элдэв адал явдал тохиолдоно. Тэгэхээр та үлдсэн амьдралдаа байнгын айдастай амьдрахгүй байх боломж юм. Ганц та өөрөө ч биш, мөн бусдыг энэ айдаснаас салахад тус болно шүү” гэж Жефф Гойнс бичжээ.15. Аял. Боломж л гарвал, хашаа ч хамаагүй

 

16. Бясалгаж бай

“Үр ашгийн жагсаалт  дуусашгүй, багахан цаг хугацаа зарцуулж өөрийн амьдралдаа эерэг зүйл хийгээрэй, бусад хүмүүс таныг хайрлах болно. Тэгээд арван жилийн өмнөхтэй харьцуулахад шинжлэх ухаан дээр үндэслэсэн уртаа гэгч жагсаалтыг харах болно шүү:” гэж Ренс де Нобел бичжээ.

 

17. Өөрийгөө нээ

Надад итгээрэй, арьс чинь үрчийгээд унжаад ирэх цагт амьдрал тань ямар ч баяр баясгалангүй болж, эргэн тойрныхоо хүмүүст инээмсэглэл бэлэглэх хүсэл төрөхөө болих вий. Тэгэхээр 50 хүрэхийн алдад хүч чадалтай байхын тулд өнөөдрөөс эхлэн өөрийг нээ” гэж Сатиш Кумар зөвлөж байна.

18. Өдрийн тэмдэглэл хөтөл

“Мартаж болзошгүй дурсгалт мөчийг та мартах л болно. Таны өдрийн тэмдэглэл чинь ирээдүйн амьдралыг сайн сайхан болгоход ач тусаа өгнө шүү. Компьютер чинь таны бичсэн зүйлийг зурагны хамтаар хадгалж, эргэж харахад таатай байх болно. Таны үр хүүхэд (эсвэл ганцаар үлдсэн хань тань) таны дурсамжийг үзэн таныг улам их хайрлах болно”  хэмээн Марк Кроули бичжээ.

 

19. Байшин худалдаж ав

“Байшин худалдаж ав, 50 настай болоход бараг бүх өрөө дараад дууссан байна” гэж Лиз бичжээ.

20. Найз нөхдөө халамжил

“Хамт байхад таныг тайван байлгаж, танд үлгэр дууриалал болох тийм л хүнийг андаараа сонгоорой. Мөн тэднийг хүмүүжүүлж тэдэнтэй цуг баясаж, бас тэнэгтэж, амьдралын сайн сайхныг тэдэнтэй цуг мэдэр. Долоон хоногт найзтайгаа цуг байх, холбоо барих цаг байнга олж байгаарай ” гэж Нан Вэлдман зөвлөжээ.

2 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *