in ,

ХөөрхөнХөөрхөн

Эрчүүдийн хүсэмжит Холливудын хамгийн дур булаам 15 эмэгтэй жүжигчин

1. Marion Cotillard

Сүүлийн хэдэн жилд Холливудын алдартай жүжигчинд тооцогдож байгаа Франц гаралтай эмэгтэй жүжигчин юм. Анхны дүр нь Inception буюу Эхлэл, мөн Парисын шөнө дунд, Төрийн дайсан кинонуудыг нь үзэгч олон талархан хүлээж авсан. la vie en rose киноны дүрээр  Оскарын шагнал хүртсэн.

 

2. Natalie Portman

Жүжигчин бас загвар өмсөгч 31 настай Натали Портман Израиль болон АНУ иргэн.  Дэлхийн хөөрхөн бөгөөд халуухан жүжигчид тооцогдох энэ бүсгүй 2011 онд Хар хун киногоороо Оскар авч байсан, бусад алдартай киноноос нь дурдвал V for Vendetta, Тhor, No String and Closer.

 

3. Mila Kunis

Мила Кунис Украины алдартай гэр бүлд төрж өссөн. Голливудын цайрал жүжигчинд тооцогдон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлүүдэд байнга гарах болжээ. Түүнийг алдарт хүргэсэн кино нь Ашиг тустай анд нөхөд, Хар хун, Сара Маршал мартагдсан нь зэргийг дурьдаж болно.

 

4. Megan Fox

Меган Фоксийг мэдэхгүй хүн үгүй байх. 2001 оноос кино урлагт хөл тавьсан бөгөөд Трансформер киногоороо алдартай болсон. Одоо тэрээр 26 настай бөгөөд Голливудын хамгийн хөөрхөн, халуухан жүжигчдийн жагсаалтад багтаад байна. Трансформер, Женнифирийн бие киногоороо алдаршсан.

 

5. Scarlett Johansson

Дуучин, загвар өмсөгч мөн жүжигчин Ёнхансон АНУ-д төржээ. Түүний эцгийг Карстен Ёхансон, ээжийг нь Мелани гэнэ. Тэрээр 27 настай, Голливудын царайлаг, халуун бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. Олон сонин сэтгүүл түүний хамгийн хөөрхөн бөгөөд дур булаам бүсгүйгээр нэрлэжээ. Алдартай кино нь Престиж, Авенжерс болон Төмөр хүн.

6. Jessica Alba

Жесика Алба 1981 оны 4-р сарын 28-ны өдөр мэндэлсэн. 13 насандаа Алекс Мак болон Камп Новэрийн нууцхан ертөнц ТВ кинонд тоглосон бөгөөд, өнөөдөр Голливудын халуухан, хөөрхөн одод тооцогдох болжээ. Sin City болон Machete, Fantastic Four зэрэг киноны дүрүүдэд тоглож алдаршжээ.

 

7. Olivia Wilde

Тэрээр Холливудын жүжигчин бөгөөд алдартай  загвар өмсөгч. Арилжааны киноны олон дүрийг бүтээснээс гадна  ТВ олон шоунд оролцсон. Өөрийн нэрээ алдарт зохиолч Оскар Вайлдын нэрээр нэрлэсэн. The Change up киногоороо алдаршсан.

8. Sharlize Theron

Өмнөд Африкаас гаралтай энэхүү алдарт жүжигчин Холливудад маш их хувь нэмэр оруулсан нэгэн билээ. 1975 оны 8-р сарын 7-ны өдөр төрсөн хэдий ч наснаасаа илүү залуу харагддаг. Оскарын шагналыг анх авсан Африк гаралтай жүжигчин юм.

 

9. Emma Stone

Бага наснаасаа эхлэн жүжиглэсэн бөгөөд багадаа Фионекс хотын Валлейн Идэрчүүдийн Театрын гишүүн байсан. 15 наснаасаа бүтээсэн дүрийн тоог тоолж баршгүй их. ТВ-ийн цуврал Drive-ийн нэг гишүүн нь юм.

 

10. Angelina Jolie

Лара Крофтын дүрийг бүтээснээр нэр алдрын оргилд гарч Оскарын шагналын эзэн болсон. Түүний нөхөр Болливудын алдарт жүжигчин Брэд Питт, 6 хүүхдийн эх бөгөөд тэдгээрийн 3 нь өөрийн төрсөн, үлдсэн 3 нь өргөж авсан хүүхдүүд юм.

 

11. Elisha Cuthbert

Канадад төрж Монреальд өссөн, ээж нь гэрийн эзэгтэй, аав нь автомашины дизайнер-инженер. Дороо дүүтэй, бас ахтай. Багаасаа загвар үзүүлж байсан. 2000 онд сургуулиа дүүргэж байжээ.

 

12. Jennifer Lawrence

Холливудын алдартай жүжигчдийн нэг, Өлсгөлөнгийн тоглоом (Hunger Games) киноны Кэтнэс Эвэрденийн дүрээрээ шилдэг жүжигчин шагналыг авсан. Тэрээр 1990 оны 8-р сарын 15-нд Люизана хотод төржээ.

 

13. Kate Beckinsale

1973 оны 7-р сарын 26-ны өдөр Англид төрсөн, амьдралынхаа ихэнх мөчийг Лондонд өнгөрөөсөн нэгэн. Ээж нь Британы драмын жүжигчин  Жюд Ло бөгөөд өдгөө ч жүжигчнийхээ ажлыг хийж байгаа. Аавыг нь Ричард Бэкэнсейл гэдэг.

 

14. Keira Knightley

Лондонгийн баруун хойно байрлах Ричмондод 1985 оны 3-р сарын 26-ны өдөр төрсөн. Аав нь мөн л жүжигчин бөгөөд Вилл Найтлий гэдэг. Аав нь англи гаралтай бол ээж нь Шотланд гаралтай ажээ.

15. Eva Green

Эвэ Грийн 1980 оны 7-р сарын 5-ны өдөр Парис хотноо төрсөн. Ихрийн өрөөсөн бөгөөд аав нь шүдний эмч, 1966 оны кинонд тоглосон бол, ээж нь бас жүжигчнээс гадна хүүхдийн зохиолч, Алжирт төрсөн нэгэн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *