in

Хэрэв та эдгээр 10 хүнсийг тогтмол хэрэглэвэл таны арьс мөнхийн залуу хэвээрээ үлдэнэ

1. Тослог загас

Цагаан болон улаан өнгөтэй тослог загс нь А, D витаминаар баялаг бөгөөд Омега-3 нь хүний биед маш сайн. Тодорхой хэмжээгээр ийм төрлийн загас хэрэглэсэнээр таны арьс зөөлөрч өнгөлөг болно.

 

2. Самар

Самарт “Гоо сайхны витамин” гэх витамин Е ихээр агуулагдаж байдаг. Түүнчлэн, Coenzyme-10 их хэмжээгээр байдаг нь арьсны гоо сайханд сайнаар нөлөөлдөг билээ. Самар бас биеийн эрүүл мэндэд сайн ч дан ганц самар идээд байж болохгүй, яагаад гэвэл калори ихтэй хүнс юм. Долоон хоногт 70 грамм самар идэхэд л хангалттай бөгөөд таны арьсны гоо сайханд ч сайнаар нөлөөлнө.

assorted nuts

 

3. Чидун жимсний тос/Оливийн тос

Оливийн тос нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй үрэвслээс сэргийлэх увдистай. Мөн хорыг биенээс гадагшлуулах ач тустай.

 

4. Тараг

Цагаан идээдэнд тэр дундаа тараганд ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих төрөл бүрийн бактерууд агуулагдаж байдаг. Мөн ясанд сайнаар нөлөөлөх кальци агуулагддаг.

 

5. Үр тариа болон бүхэл үрийн талх

Үр тариад коллагенийг бий болгох тийм бодис агуулагдаж байдаг. Үр тарианы ислэг нь арьсыг цэвэрхэн байлгахад тустай юм.

Sliced bread with sunflower seeds and sesame on a plate; Shutterstock ID 151698422; Job (TFH, TOH, RD, BNB, CWM, CM): TOH

 

6. Авокадо жимс

Энэхүү жимсэнд арьсыг чийгшүүлэх чадалтай тослог эд агуулагддаг. Мөн, ниацин ихээр агуулдгаас гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

 

7. Ногоон цай

Хорыг биеэс гадагшлуулах үйлчилгээтэйгээс гадна таны эрч хүчийг сэргээж өгнө. Өдөрт 3-4 аяга уух хэрэгтэй.

 

8. Анар жимс

Арьсны уян хатан чанарыг хадгалж, үрчлээсийг багасгах элементүүдийг энэ жимс агуулдаг.

 

9. Сонгино болон сармис

Сонгино болон сармисанд агуулагддаг хүхэр нь арьсны уян хатан чанарыг алдагдуулахгүй байхад нөлөөлдөг.

 

10. Дарс

Улаан дарсанд хүний биеийн хөгшрөлтийн хурдцыг удаашруулах бодисыг агуулдаг. Иймээс улаан дарсыг бага хэмжээгээр тогтмол хэрэглэж байх нь хүний биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

three glass of white red and rose wine with dim light in wooden restaurant table with a grape background

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *