Хар батга үүсэх шалтгаан маш олон – арьсны буруу арчилгаа, эрүүл бус хооллолт, гормоны өөрчлөлт гэх мэт… Арьсандаа зөв арчилгаа хийхийн тулд байнга маск тавьж, нүүрээ скрабаар угааж тохирох кремийг түрхэж байх ёстой. Өнөөдөр танд гэнэтийн бэлэг барихаар бэлдлээ – муухай хар батганаас үүрд салах шалгарсан энгийн арга.
Танд хэрэгтэй зүйл:
- Шүдний оо
- Нүүр цэвэрлэх сойз
- ¼ ц.х давс
- Ариутгасан марль
- Ус
- ½ ц.х цагаан шавар
- ¼ ц.х йогурт (крем байж болно)
Хэрэглэх арга
Алхам 1
Шүдний оогоо давстай холиод сойзондоо түрхэнэ. Асуудалтай газраараа түрхээд дараа нь арчиж аваарай. Нүүрээ бүлээн усаар угаана.
Алхам 2
Ариутгасан марлиас таслаж аваад бүлээн усанд дүрнэ. Марлийг нүүрэндээ 15-30 секунд тавина.
Алхам 3
Шавар, йогуртаа өтгөн зөөхий шиг болтол нь хэмжээг нь тааруулж зуурна. Зуурмагийг асуудалтай газраа түрхээд 10 минут байлгана. Цаг дууссаны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
Энэ байдлаар нүүрээ долоо хоногт нэг удаа цэвэрлэнэ. Таны арьс залуу өнгө төрхөө удаан хадгалах болно.
Batjargal Altantuya
цагаан батгаа яаж арилгах вэ?мэдэх зүйл бвл зөвлөөч
Tsagaan shavar gej yu ve