Жимс идэж байхад үр нь таарвал бид тэр болгон нэг их түүртээд бухимдаад байдаггүй хэдий ч ясгүй жүрж, мандарин таарвал ихэд олзуурхан иддэг.
Сүүлийн үед барууны зарим нэг орнууд жимсийг үр, яс, хальстай нь идвэл илүү шим тэжээлтэй гэж үзэх болжээ.
Жимсний үр, яс нь хатуу, зузаан хальсан бүрхүүлтэй тул хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй мэт санагдах боловч сүүлийн үеийн судалгаагаар сайтар зажлаж буталж идсэн жимсний үр нь хүний эрүүл мэндэд үнэхээр ашиг тустайг нотлоод байгаа ажээ. Энэ удаад үртэй нь идэхэд буруудахгүй 7 жимсийг та бүхэнд танилцуулж байна.
Идэхэд аюулгүй бөгөөд эрүүл мэндэд тустай жимсний үр
Тарвасын яс
Тарвасын яс нь төмөр, цинкээр баялаг бөгөөд хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг байна. 24 ширхэг ясанд 1 грамм уураг агуулагддаг болохыг судалгаагаар тогтоосон. Мөн цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, арьсанд сайнаар нөлөөлдөг ажээ.
Амтат гуаны үр
Амтат гуаны үрийг зажлалгүйгээр бүхлээр нь идвэл ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр биеэс гадагшилна. Дараагийн удаа идэхдээ сайтар зажилж идэхийг зөвлөж байна – хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих үнэтэй ферментүүдийг авах боломжтой ажээ. Ферментүүдээс гадна уураг, фосфор, калий болон А амин дэмээр баялаг байна.
Усан үзмийн яс
Улаан болон цагаан дарс нь хавдартай тэмцэх ресвератрол — фитонутриент гэх бодисоор баялаг гэдгийг та мэдэх бизээ. Мөн зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжиж Айлцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Ресвератрол бодис нь усан үзмийн үрд ихээр агуулагддаг бөгөөд Е амин дэмээр ч баялаг ажээ.
Кивиний үр
Кивиний жижиг үрийг төвөгшөөгөөд байх хүн байхгүй ч гэсэн энэ жимсний үрний талаар дуугүй өнгөрч болохгүй. Е амин дэмээр баялаг тул арьс, үс, хумсны эрүүл төрхөд шууд сайнаар нөлөөлнө. Мөн омега-3 агуулдаг тул үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хүнсэндээ байнга киви хэрэглэдэг бол та нүдний өвчнөөр өвдөх магадлал эрс багасах ажээ.
Цитрусын төрөл
Сонирхолтой хэсэг: нимбэг болон лайм жимсэнд маш их хэмжээний салицилийн хүчил агуулагддаг – өөрөөр хэлбэл аспирины үндсэн орц. Тийм ч учраас толгойн өвчин дарахад нимбэг идэхийг зөвлөдөг байна. Харин жүржийн яс нь В17 амин дэмээр баялаг тул хавдартай тэмцэх, мөөгөнцрийн гаралтай өвчнийг анагаах чадалтай байна. Хамгийн гол нь сайтар зажилж идэхийг мартаж болохгүй шүү.
Анарын үр
Анарын үр нь полифенол, кверцетин болон антоцианоор баялаг тул зүрх судасны өвчлөл, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Хүчтэй антиоксидантууд нь эрүүл эд эсийг бэхжүүлж хавдрын эд эсийг багасгахад нөлөөлдөг байна. Мөн үрэвсэл, вирусын болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ажээ.
Хасарваанийн яс
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хасарваанийн ясанд зөөлөн жимснээсээ илүү их хэмжээний уураг (100 граммд 5,1 грамм), тос (100 граммд 9,0 грамм) байгааг тогтоожээ. Мөн кали, магни, зэс болон селениэр баялаг. Уг жимсний нунтагласан ясыг гэдэс ходоодны хямрал, үрэвслийн үед өргөнөөр ашигладаг байна.
Идэхээс татгалзвал зохих жимсний яс
Чангаанз, чавга, тоор, интоорын ясыг мэрэхэд цианид болон хувирдаг. Багахан мэрсэн ч гэсэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх аюултай.
Алим, лийрний үр ч мөн адил цианид агуулдаг хэдий ч эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд байж чадахгүй тул та санаа зовох зүйлгүй. Гэхдээ зарим нэг эрдэмтдийн өгсөн зөвлөгөөгөөр бол өдөр болгон иддэг алимынхаа ясыг идээд байх хэрэггүй гэжээ.
Авокадогийн ясыг бага хэмжээгээр хэрэглэхэд хортой зүйл байхгүй ч болгоомжтой байхыг зөвлөж байна. Багаар бодоход харшил үүсгэх, цаашлаад гэдэс ходоодыг хямраах магадлалтай ажээ.
0
Хасарвааны яс болохгүй бхаа
Alimnii yasiig baga zergiin hortoi gedeg yum bnle. Idej bolohgui.