in

Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ

Хэзээ ч худалдаж авч эсвэл хэн нэгнээс бэлэг болгон авч болохгүй үнэт эдлэлүүд: Танд гай зовлон, азгүйтэл авчирна!

Бараг ихэнх эмэгтэйчүүд, бас цөөн тооны эрчүүд үнэт эдлэлд дуртай байдаг. Үнэт эдлэл олон хүний гарт янз бүрийн замаар очно: өөрсдөө худалдаж авна, зарим нэг нь бэлэглэнэ. Гудамжнаас олох азтай нөхдүүд ч бас байна. Бугуйндаа бугуйвч, хуруундаа бөгж, хүзүүндээ гинж, чихэндээ эмээг зүүж байхдаа уг үнэт эдлэл нь гай зовлон авчирч магадгүй гэж боддог хүн байдаг болов уу? Таны амьдралд сөргөөр нөлөөлж болох дараах үнэт эдлэлүүдээс та татгалзаарай.

Олсон үнэт эдлэл

Энэ байдлаар олдсон үнэт эдлэлийг “сугалаа”-ных гэж хэлж болно. Аз жаргал авчирж болно, эсрэгээрээ гай зовлон ч авчирч болно. Өмнөх эзэн нь ямар “карма”-тай байснаас л хамаг зүйл шалтгаална. Гэхдээ хуучны ухаант үгийг мартаж болохгүй “Хүний зовлонгоор жаргал хийж болохгүй ээ” гэж. Ялангуяа загалмайд маш анхааралтай хандах хэрэгтэй. Энэ төрлийн гоёл чимэглэл хэзээ ч аз жаргал авчрахгүй. Аль болох хурдан салах хэрэгтэй. Загалмай нь алтан байна уу, мөнгөн байна уу, алмаз эрдэнийн чулуутай байна уу, огт хамаагүй. Энэ олзноос та сайн зүйл бүү хүлээ.

Хулгaйн гоёл чимэглэл

Хулгaйлсан хүнд хэзээ ч сайн зүйл авчрахгүй. Эртнээсээ л мухар сүсэг байдаг: үнэт эдлэлээ гээсэн хүний өвчин зовлонг хулгaйч өөртөө авдаг.

Ломбарднаас авсан үнэт эдлэл

Сайн сайхан амьдралтай хүмүүс ломбарданд үнэт эдлэлээ тавихгүй гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ямартай ч, гэмт хэрэг эсвэл амьдралд нь зовлон тохиолдсон хүн л ломбарданд очно. Тиймээс өөрийн эздийн муу энергийг шингээж авсан байна. Ломбарднаас авсан үнэт эдлэлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Таны дурлаж авсан зүүлт нь хуучин эзэн шигээ санхүүгийн мухардалд оруулбал яана.

Муу санаатай хүнээс бэлгэнд авсан үнэт эдлэл

Үнэт эдлэлийг зүгээр ч нэг хоол хүнстэй зүйрлэдэггүй болов уу. Жишээ нь, муу сэтгэл санаатай хүний хийсэн хоол амтгүй болж зарим тохиолдолд хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг ч алдагдуулдаг. Үүнтэй адил, муу хүмүүсийн бэлэглэсэн үнэт эдлэл азгүйтэл авчирдаг байна. Муухай ааштай хадмаас нь бэлэглэсэн ээмгийг зүүснээс хойш нулимснаасаа салахаа больсон бэрийн тухай түүхийг багагүй л сонсож байлаа. Бас нэгэн жишээ: хамт олны нэгэн атаархуу нөхрөөс бэлгэнд авсан үнэт эдлэлийг хэрэглэж эхэлснээс хойш өвчин зовлонгоос салахаа больсон хүмүүс маш их бий. “Чин сэтгэл”-ээсээ бэлэглээгүй бэлэг хүний амьдралд муу нөлөө үзүүлж болохыг мэргэжилтнүүд батлаад байгаа.

Хиймэл чулуутай гоёл чимэглэл

Хямдхан аргаар хийгддэг хиймэл чулуу байгалийн чулуутай ямар ч холбоогүй. Хиймэл чулуутай гоёл хүнд муу зүйл яаж л авчрав гэж бодож байвал та эндүүрч байна. Хариулт нь маш энгийн: байгалийн чулуу он удаан жил газрын хөрсөнд шингэж байгаль дэлхийн энергийг өөртөө шингээсэн байдаг. Тийм ч учраас эзэндээ байгалийн энергийг бэлэглэдэг. Харин хиймэл чулууны хувьд, хөөрхий эзэнтэйгээ хуваалцах юу ч байхгүй. Харин эсрэгээрээ эзнээсээ амьдралын эрч хүчийг нь шавхан авдаг. Тийм учраас мэргэжилтнүүд удаан хугацаагаар хиймэл чулуутай үнэт эдлэл зүүхгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа сахиус зэргийг хийж болохгүй.

Гэр бүлийн үнэт зүйлс

Үнэт эдлэлээ үр удамдаа залгамжлан үлдээх уламжлал эртнээс тогтсон. Энэ нь зүгээр ч нэг уламжлал бус. Гэр бүлийн үнэт эдлэл нь хэдэн зуун жилийн хугацаанд өвөг дээдсийн энергийг өөртөө шингээсэн байдаг. Тийм учраас аз жаргал, эд баялаг авчирдаг – гэр бүлийн үнэт эдлэлийг бусдаас нууж хадгалдаг дүрэмтэй. Харин зарим нэг хүмүүс өндөр үнэд нь шунаад худалдах нь бий. Хэрхэвч худалдаж болохгүй! Өөрийн аз жаргал, эрүүл мэнд, азаа бусдад өгч байгаа хэрэг болно. Гэр бүлийн үнэт эдлэл зарсан хүнд зөвхөн өөрт нь бус түүний удам сударт азгүйтэл, зовлон ирдэг гэж үздэг болохыг дуулгах хэрэгтэй болов уу.

Leave a Reply

Your email address will not be published.