in

ГоёГоё Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ХахаХаха ГунигтайГунигтай

Шөл буцалгах үедээ эзэгтэй нарын зайлшгүй анхаарах ёстой зүйл! Үүнийг эртхэн мэдэж авбал танд тустай шүү

Бид ихэвчлэн махаа хүйтэн усанд хийгээд буцалтал нь хүлээж байгаад шууд л хөөсийг нь авдаг шүү дээ. Гэвч шөлөн дээр хөвж гарч ирдэг хөөс нь бүлэгнэсэн уураг гэдгийг та мэдэх үү?

Буцалсан халуун усанд махаа хийвэл амт нь махандаа үлддэг. Харин хүйтэн усанд хийвэл уураг болон эрдэс давс нь усандаа уусаж амттай болгодог.

Шөл шаардлагагүй байгаа үедээ махаа буцалсан халуун усанд хийгээрэй. Харин илүү амттай шөл гаргахыг хүсвэл махаа хүйтэн усанд хийгээрэй. Хөөсийг авах гэж бүү яар, учир нь эдгээр хөөс нь тэжээллэг бөгөөд шөлийг амттай болгоход тусалдаг. Нэмж хэлэхэд хөөсийг дэврээхгүйн тулд шөлөндөө сонгино нэмж хийгээрэй ингэснээр уураг задарч хөөс буудаг юм.

Мөн хөөс нь цагаан (дээрх тохиолдолд) эсвэл бараан байж болдог. Бараан нь цус бөгөөд авах үгүйгээ та өөрөө шийдээрэй.

Шөл бэлтгэхэд туслах хэд хэдэн залийг танд зааж өгье:

1. Хэрэв та шөлнийхөө давсыг санаандгүй ихдүүлсэн бол мааралд ороосон будааг шөлөндөө хийгээрэй.

2. Махыг ширүүн гал дээр чанавал шөлнөөсөө илүү амттай, харин зөөлөн гал дээр чанавал шөл илүү амттай болдог гэдгийг санаарай.

3. Ногоотой шөлийг мах, загас, мөөгний шөлөнд хийж болно.

4. Давсаа махны шөлөнд мах болохоос хагас цагийн өмнө хийх хэрэгтэй. Загасны шөлөнд – буцалгахын өмнө, мөөгний шөлөнд – болохоос хэдхэн минутын өмнө.

5. Хэрэв нитэг савны ёроолд тунасан бол дээр нь 1 аяга хүйтэн ус хийгээд хөвөөд гарч ирэхэд нь аваарай.

6. Хүйтэн ус шөлний амтыг сулруулдаг бол халуун ус тэгдэггүй.

7. Сонгины хальсны шөлөөр шөлийг амталбал шөлний тэжээллэг чанар нэмэгддэг.

8. Махны шөл болохын өмнө жижиглэсэн сармис нэмбэл амт нь сайжирдаг.

9. Шөл болсны дараа лаврын навчаа гаргаж аваарай.

10. Загасны шөлийг шүүхийн өмнө 20 минут амраах хэрэгтэй.

11. Хэрэв шөлөнд хуурсан гурил нэмбэл илүү өтгөн болохоос гадна С амин дэм устдаггүй.

Эдгээр зөвлөгөөнүүдийг найзуудтайгаа хуваалцаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *