in ,

Цоорсон шүдийг нөхөн сэргээх талаар мэргэжлийн эмч нарын өгч буй үнэтэй зөвлөгөө: Шүдээ эмчлэх энгийн 5 алхамтай танилц!

Тодорхой төрлийн нянгийн ялгаруулсан хүчлийн улмаас шүдний паалан гэмтэж цоорол үүсдэг.

Ихэнх хүмүүс цоорол үүссэн л бол буцаан сэргээх боломжгүй гэж боддог. Шүдний эмч нар ч энэ төөрөгдөлд дуртай байдаг учир нь үүний ачаар тэд их мөнгөтэй болдог шүү дээ.

Гэвч америкийн алдартай эмч Дэвид Вульфын ярьж байгаагаар шүдийг цоорлоос хамгаалахаас гадна эргэн сэргээж болдог гэнэ. Өөрөөр хэлбэл гэмтсэн шүдний эрүүл мэндийг нөхөн сэргээж болно гэсэн үг юм.

Энэ үнэхээр үнэн үү үгүй юу гэдгийг мэдэхгүй ч яагаад туршаад үзэж болохгүй гэж?

British Medical Journal-ын нийтэлсэн судалгаанаас эхэлцгээе. Энэ судалгаа нь хоолны дэглэм барьж цоорлоос урьдчилан сэргийлж болдог эсэх тухай юм.

Үүнийг батлахын тулд судлаачид 62 хүүхдийг судалгаандаа хамруулж 3 бүлэгт хуваагаад бүлэг бүрт өөр өөр хоолны дэглэм бичиж өгчээ. 1-р бүлгийн хүүхдүүдэд ердийн хоол: үүнд зөвхөн овъёос орсон. Энэ нь шүдэнд аюултай фитиний хүчил агуулдаг.

2-р бүлгийн хүүхдүүд ердийн хоол идэхээс гадна D амин дэм хэрэглэж байсан юм. Харин 3-р бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс шим тэжээл, амин дэмээр баялаг тусгай хоол идүүлэхийг хүсжээ.

Судалгааг эхлүүлэхийн өмнө хүүхэд бүрийн хоншоор, эрүүний зургийг авсан байжээ. Судлаачид хүүхдүүдийн шүдний цоорлын хэмжээг тогтоожээ.

Дараа нь судлаачид 1-р бүлгийн хүүхдүүдийн цоорол илүү томорсон бол 2-р бүлгийн хүүхдүүдийн шүдний нөхцөл байдал бага зэрэг сайжирсан болохыг тогтоожээ. Гэвч хамгийн сайн үр дүн үзүүлсэн нь 3-р бүлгийн хүүхдүүд байсан юм. Энэ бүлгийн бараг бүх оролцогчдын шүд эргэн сэргэсэн аж!

Ихэнх хүмүүс цоорлыг 2 зүйл үүсгэдэг гэж үздэг: чихэр, цардуул. Гэвч энэ нь үүнээс ч илүү ярвигтай асуудал юм.

Доктор Эдвард Мелланби цоорол үүсэх 4 гол шалтгаан байдаг гэжээ:

  1. Хоол хүнсэнд эрдэс бодис хангалтгүй байх: магни, кальци, фосфор.
  2. Хоол хүнсэнд тосонд уусдаг витамин байхгүй байх (A, E, D, K).
  3. Фитиний хүчил хэт их хэрэглэх (ялангуяа үр тарианы).
  4. Боловсруулсан элсэн чихэр хэт их хэрэглэх.

Хэрхэн цоорлын үйл явцыг зогсоох вэ?

1. Элсэн чихрийн тухай март

Хэрэв таны шүд төгс биш бол бүх зүйлд элсэн чихэр буруутай байж болох юм. Элсэн чихрийг хоол хүнснээсээ хас.

Нэгдүгээрт, энэ нь аман дахь нянгийн хамгийн сайн хоол юм. Хоёрдугаарт, элсэн чихэр амны хөндийг хүчиллэг болгодог. Хүчиллэг орчин нь кальцийг устгаж шүдний эдийг эрдэсгүйжүүлдэг.

2. Шим тэжээл ихтэй хоол хүнсэнд анхаарлаа хандуул

Цоорлыг дийлэхийн тулд та тослог, эрдсээр баялаг хоол аль болох их идэх хэрэгтэй. Эхлээд ногоон навчит ногоон дээр төвлөрөөрэй.

Эрүүл тосоор баялаг кокос, авокадо, самар зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй.

3. Кокосын тосоор амаа зайлаад үз

Кокосын тосыг мянгаад жилийн турш амаа зайлахад ашиглаж байна. Энэ нь шүд цоорлоос сэргийлж, биеийг нийтэд нь хоргүйжүүлэхэд тусалдаг гэж үздэг аж.

Зүгээр л 1 амны халбага эликсирээр 3-5 минут амаа сайтар зайлаарай. Цаашдаа хугацааг 20 минут хүртэл уртасгах хэрэгтэй.

4. Фитиний хүчлээс татгалз

Фитиний хүчил нь органик нэгдлүүдийг хориглож дарангуйлдаг. Энэ нь ялангуяа том фермерийн талбайд ургуулсан үр тариа болон буурцагт их хэмжээгээр агуулагддаг .

Дашрамд хэлэхэд фитиний хүчил нь ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан болдог. Тиймээс зөвхөн шүдийг гэмтээхээс гадна ясыг гэмтээнэ гэсэн үг юм.

5. Өөрийн шүдний оог хийгээд үз

Та өөрийн гараар шүдний оо хийх боломжтой. Дэлгүүрт зардаг ооноос юугаараа давуу талтай вэ гэвэл энэ оо нь амны хөндийн эрдсийн тэнцвэрийг сэргээхэд тусалдаг.

Хэрэг болох зүйлс:

  • 3 амны халбага хүнсний диатомит шавар
  • ¼ цайны халбага хүнсний сод
  • ¼ цайны халбага хлорофилл
  • Гааны ханд ¼ цайны халбага
  • ½ цайны халбага кокосын тос
  • 1 амны халбага шүүж цэвэршүүлсэн ус

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0