in ,

Эдгээр 15 хоол хүнсийг хичнээн ч их идсэн таргалахгүй гээд бод доо? Гоё биш гэж үү?

Хичнээн их идсэн ч жин нэмэгдүүлэхгүй хүнсний бүтээгдэхүүн байдаг гэвэл ямар сонсогдож байна? Ширхэглэг, калори багатай. Харвинтай болох эрсдэлгүй бас хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангана.

Та бүхэнд хүссэнээрээ идэж болох хоол хүнсийг танилцуулахаар бэлдлээ. Гэхдээ зөвхөн эдгээр хоол хүнсийг идээд бай гэсэн үг биш гэдгийг анхааралдаа авна уу. Таны хоол амин дэм, эрдэс бодисоор баялаг байх ёстой.

Попкорн

Попкорноо масло болон сахаргүй болговол (оронд нь бага зэргийн давс хийж болно) бие галбиртаа нөлөөлөхгүйгээр идэж болно. Нэг порц попкорн 31 ккал илчлэгтэй. Хоол судлалд нэг порц гэдгийг ойролцоогоор нэг аяга буюу 200 мл гэж тооцно.

Цоохор майлз

Цоохор майлзын иш 95% уснаас бүрдэнэ. Илүүдэл жингээсээ салахад туслах бөгөөд шээс хөөж хорт бодис гадагшлуулна.

Хаш

Шарсан хашийг өөрийн хүссэн хэмжээгээр идээрэй. Тосгүйгээр шарсан хаш 24 ккал илчлэгтэй.

Жүрж, грейпфрут болон мандарин

Илүүдэл жинтэй болохгүй байхыг хүсвэл жимснээс болгоомжил гэж зөвлөх нь бий. Харин цитрусын төрлийн жимсийг бол их хэмжээгээр идэхэд та санаа зовох зүйлгүй. Ширхэглэг ихтэй тул хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна өл дарж цатгалан мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Жимсэнд агуулагдах флавоноид нарингенин нь илүүдэл өөхийг хайлуулах үүргийг гүйцэтгэх элэгний үйл ажиллагааг дэмжинэ. С аминдэм нь байгалийн коллагеныг бий болгож целлюлитээс хамгаална.

Тарвас, амтат гуа

Нэг зүсэм тарваст 60-70 ккал байх тул бүтнээр нь идсэн ч айлтгүй. Биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаг тул эрүүл мэндэд ач тустай.

Далайн ургамал

Далайн ургамал нь иодын эх үүсвэр бөгөөд бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангана. Өөрөөр хэлбэл гормоны солилцоо хэвийн явагдана гэсэн үг юм.

Хурган гуа

Нэг порц хурган гуа 42 ккал. Бие дэх ус-давсны тэнцвэрт байдлыг хангана. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна хоёрдугаар хоолны калорийн хэмжээг багасгах боломжтой.

Өргөст хэмх

Туранхай байхыг хүссэн хүн болгонд тохирох ногоо – хаван бууруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүлээр тураана.

Хүрэн манжин

Микро элементийн шилдэг эх үүсвэр. Ялангуяа маргинцаар баялаг тул илүүдэл өөх тосыг шатаах, булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Жигнээд эсвэл түүхийгээр нь салат хийж болно, эсвэл шүүсийг нь шахаад уусан ч болно. Нэг порц ойролцоогоор 40 ккал.

Өндөг

Ямар ч цагт идэж болно, орой унтахаасаа өмнө өлсөөд байвал өндөг идээрэй. Та ганц ч грамм нэмэхгүй. Гэхдээ шарснаас илүүтэй чанасныг сонгоорой.

Ананас

Амттай жимс – турахыг хүсэж байгаа хүмүүсийн үнэнч анд. Уг жимсэнд агуулагдах бромейлайн нь өөх шатаахад идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг.

Алим, тоор

Нэг алим ойролцоогоор 50 ккал тул таныг өлсгөхгүйгээс гадна хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Тоор нь С аминдэмээр баялаг тул зүрх, судасны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Руккола болон салатны навч

Салатны навч – фолийн хүчлийн эх үүсвэр. Нэг навч ойролцоогоор 3 ккал.

Жимсгэнэ: цангис, бөөрөлзгөнө, үхрийн нүд

Цангис, үхрийн нүд жимсэнд агуулагдах С амин дэм нь өөх шатаах үйлчилгээ үзүүлнэ. Үхрийн нүд нь шээс хөөх үйлчилгээ үзүүлэх тул биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулна. Өөрөөр хэлбэл та хавангаас айлтгүй боллоо. Бөөрөлзгөнө нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна зүрх, судасны эрүүл байдлыг хангана.

Байцаа, брокколи, өнгөт байцаа

Бүх төрлийн байцаа – гуалиг биеийн гол хүнс. Байцаагаар ямар л бол ямар хоол хийж болно: шөл, салат, хоёрдугаар хоол, сок эсвэл смузи … Гэхдээ өдөр болгон 3 удаа байцаа идээрэй гэж зөвлөөгүй юм шүү. Учир нь иодыг биед шимэгдүүлэхэд саад учруулах бодис агуулдаг байна. Долоо хоногтоо хэд хэдэн удаа хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөе.

Өөр бусад зүйлсийн талаар дуулгахад

Хэрвээ та турахыг эсвэл жингээ барихыг хүсэж байгаа бол унтахаасаа 3-4 цагийн өмнө оройн хоолоо идээрэй. Хэрвээ та 23 цагт унтахаар хэвтдэг бол 19 цагт оройн хоолоо идэж болно. 12 цагт унтдаг бол 20 цагт оройн хоолоо идэж болох нь ээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0